Хайр гэдэг ...

Гүн ухааны нэгэн номонд хайр бол зан араншингийн эмгэг гэж тодорхойлжээ. Учир нь сэтгэл алдралт, бахдал, бишрэл, хэн нэгнээс хамааралтай болох зэрэг тодорхой шинж тэмдэг бүхий илт байдал юм. Габриэл Гарсиа Маркез нэгэн “Холер туссан үеийн дурлал” номондоо “ Хэн нэгнийг хэтэрхий их хайрлахад бие махбодь болон сэтгэлзүй маш их доройтдог. Хэрэв хайр биш байсан бол гарцаагүй эмчлүүлэх нөхцөл байдалд ордог” гэжээ.

1. Хайр биднийг хүч тэнхээг бардаг.

”Холероор өвдсөн үеийн дурлал” номын нэгэн баатар бүтэлгүй дурлалдаа шаналаж царайн цонхийн бие нь сульдаж гэдэс нь өвдөхөд ээж нь түүнийг аймшигт холер туссан гэж ойлгодог. Гэвч түүний ээж үнэнийг мэддэггүй. Энэ нь ердөө бүтэлгүй хайр дурлалаас болсон хэрэг. Хайр яг өвчин шиг биднийг ямар ч хүч тэнхээгүй болгол ядрааж хоолны дуршлыг бууруулж, нойргүй болгодог. Ялангуяа өрөөсгөл хайрын үр дүн маш хортой байх болно.

2. Хайр хэн нэгнээс хамааралтай болгодог.

Та хэн нэгэнд дурлавал цаг үргэлж түүний тухай боддог болно. Яг л туршилтын хархны ой санамж нь төмөр торны булан буу байнга хөтөлдөг шиг. Хайртай хүнийхээ тухай бодолд хар тамхи шиг л автах болно. Заримдаа хайртай хүнээс болоод өмчлөх хүсэл бий болдог эсвэл өмчлөх хүсэл хайрыг бий болгодгийг хэлэхэд хэцүү.

3. Хайр ямар нэг зүйлд донтохтой адил.


Үүний шалтгааныг бид дээр дурьдсан. Хайр дурлалд толгойгоо алдсан хүний тархи хар тамхинд донтсон хүнийтэй адил байдаг аж. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл хүн хайрлаж дурлах, секс хийх үед тархинд үүсдэг элементүүд мансууруулах бодис хэрэглэх үед ялгардаг элементтэй адил байдаг аж. Гүн гүнзгий дурладаг хүний тархинд сэтгэл хөдлөл бий болдоггүй байна. Нөгөө талаар хайр нь донтолтын үед идэвхитэй болдог мэдрэлийн механизмыг өдөөдөг юм.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.