Yahoo.com-ийн амжилтын түүх


Та бидний өдөр тутмын хэрэглээ и-мэйл хаягны Yahoo компаний захирал Жерри Янг өдгөө дэлхийн хамгийн залуу тэрбумтнаар шалгарчээ. Тvvнийг хэрхэн баяжсан тvvхээс танилцуулъя.

Жерри 1968 онд Тайванд төрсөн бөгөөд 2 настай байхад нь эцэг нь нас барж, их сургуульд англи хэлний багш ажилтай ээж нь гэр бvлээ АНУ-ын Калифорни муж дахь Сан Хосе хот руу нvvлгэв. Жерри Янг хичээлдээ маш сайн оюутан байсан бөгөөд Станфордын их сургуульд дөрөвхөн жил сурах хугацаандаа цахилгааны инженерийн мэргэжлээр бакалавр, магистрын зэрэг хамгаалжээ.

Харин тvvний багш болох Дэвид Фило АНУ-ын Висконсин мужид 1966 онд төржээ. Бага насаа аав ээжийнхээ хамт Луизана мужид өнгөрөөсөн тэрээр Туланы их сургуульд орж, компьютер инженерийн мэргэжил эзэмшив. Дараа нь Станфордын их сургуульд орж магистрын зэргээр суралцаж, хичээлийн хажуугаар туслагч-ассистент багшаар ажиллаж байжээ. Аз болоход тvvний шавь нарын нэг Жерри тэр хоёрын нөхөрлөл эхэлж, энэ нь тэр хоёрыг 1992 онд хичээлийн солилцооны шугамаар Япон руу зургаан сар яваад ирэх хугацаанд улам бэхэжжээ.

Уг нь 1993 онд Жерри, Девид хоёр Станфордод өөрсдийн докторын зэргийн судалгааны ажил дээр “Компьютерийн дизайн” сэдвээр ажиллаж байх ёстой байжээ. Харин оронд тэд өөрсдийн хамаг цаг заваа тухайн vед шинэхэн нээгдээд байсан “WORLD WIDE WEB”-н ертөнцөөр аялж, арвин их мэдээллийг нь ухаж суухад зарцуулж байв. Тэдний энэ талаар хийсэн анхны төсөл нь интернэтээс NBA- тоглогчдын талаар мэдээлэл хайж олдог програм байжээ. Жерригийн хийсэн анхны вэб сайт нь ч гэсэн тvvний спортын их дур сонирхлыг илэрхийлэн байв.

Ингээд удалгvй Жерри, Девид хоёр маань вэб ертөнц дэх асар өргөн хэмжээний мэдээлэлтэй харьцаж ажиллахад амжилт олох гол тvлхvvр нь эдгээр мэдээллийг эмхлэн зохион байгуулах явдал юм гэдгийг ойлгосон байна. Анхандаа тэд өөрсдийн дуртай вэб хуудаснуудын хаягийг ангилан цуглуулж, “World Wide Web” дэх “Жерригийн лавлах” гэсэн нэрээр найз нартаа и-мэйл явуулж, вэб хуудас болгон гаргаж байжээ. Энэ нэр нь өөрсдөд нь төдийлөн таалагдаагvй тул “YAHOO!” гэсэн богинохон бөгөөд содон нэр бодож олсон байна. Тэдэнд энэ нэрнийх нь “бvдvvлэгдvv этгээд бөгөөд хэлэхэд амьд аялгуу” нь таалагдсан бөгөөд дараа нь энэндээ тааруулсан дараах албаны нэрийг бодож олжээ. “Yet Another Hierarchical Official Oracle”.

1994 он гэхэд хэдэн мянган хvн “Yahoo!”-г ашиглан интернэтээс хэрэгтэй мэдээллээ олж авч байв. Энэ онд хэрэглэгчдийн тоо сар тутамд хоёр дахин нэмэгдэж байлаа. Жерри, Девид хоёр ч гэсэн өөрсдийн шинэ хоббиндоо цаг заваа бvрэн зарцуулж, ангилсан вэб хаягнуудаасаа хэрэглэгч дурын vг хэрэглэн хайлт хийх, өөрийн хvссэн вэбний хаягийг нэмэх зэрэг олон боломжуудыг нэмж, тухайн vед хамгийн их хvн ханддаг вэб сайтны нэг болсноос их ачааллыг даах чадвартай “вэб” сервер програм хангамжийг нь хvртэл өөрсдөө зохион хэрэглэж байв. Энэ vед тэд Станфорд их сургуулийнхаа интернэт холбоосыг хэрэглэж vйл ажиллагаа явуулж байсан бөгөөд удалгvй сургуулийнх нь сvлжээ дэлхийн өнцөг булан бvрээс өдөр тутам сая саяараа холбогдох их хэрэглэгчдийн ачааллыг даахаа больж эхлэн, сургуулийнх нь удирдлага Жерри Девид хоёрт хандан vйл ажиллагаанд өөрийнхөө компьютер, интернэт холболтыг vнэгvй хэрэглvvлэх хvсэлтэй MCI, WORLDCOM, AOL, NETSCAPE гэх мэт олон том компаниудын төлөөлөгчид Жерри, Девид хоёртой ирж уулзсан бөгөөд 1995 онд тэд NETSCAPE –н саналыг хvлээн авч vйл ажиллагаагаа тэднийх рvv нvvлгэжээ.

Эцэст нь 1995 оны 3-р сард Жерри Девид хоёр маань өөрсдийнх нь вэб хуудсаа хайх хобби нь бизнесийн нилээдгvй ашиг олох vйл ажиллагаа болж болох юм гэдгийг бvрэн ухаарчээ. Тэд хөрөнгө оруулалтын SEQUOLA пvvсээс 4 сая доллар зээлж өөрсдийн гэсэн компанийг байгуулав. Өөрсдөд нь бизнесийн vйл ажиллагаа явуулах туршлага дутмаг гэдгийг ойлгож, ижилхэн Станфорд их сургуулийн бас нэг төгсөгч болох Тим Кугл (тухайн vедээ 400 сая $-н хөрөнгөтэй компани ажиллуулж байв) –г өөрсдийн даргаа болгож хөлсөлж байжээ.

1995-1999 оны хугацаанд “Yahoo!”- н жил тутамд олж байсан орлогын хэмжээ нь 35%-р нэмэгдэж байв. Ихэнх ашгаа тэд вэб хуудсан дээр байрлуулсан төлбөртэй баннер сурталчилгаанаас олж байна. Мэдээж баннерийг хvн л vздэг юм болохоор вэб хуудсанд хандах хэрэглэгчдийн тоог нэмэгдvvлэхээр менежментийн арга, залиудыг хэрэглэсээр байна. 1995 онд “Yahoo”- н вэб хуудсанд өдөрт дунджаар 145 сая хэрэглэгч 625 сая удаа ханддаг гэсэн аварга vзvvлэлттэй болжээ. Ингээд тэдний компанийн нэр Yahoo! нь өнөөдөр интернэт дэх хамгийн том хайлтын системийн нэг болжээ. Жерри Девид хоёр ч өнөөдөр дэлхийн хамгийн баян залуусын жагсаалтанд зvй ёсоор ордог болжээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.