Машины дугуй хадгалах болон өвөл зуны ялгаа

Ямар ч байсан өөрийнхөө мэддэг автомашины дугуйны талаар мэдээлэл оруулъя. Монгол улсын хувьд шинэ болон капитал хуучин дугуйнууд зарагддаг. Машин бүрт өөрийн гэсэн онцлог дугуй байдаг ба манай орны нөхцөлд хүмүүсийн нийтлэг хэлж заншсан ойлголт бол өвөл ба зуны гэх нэршлүүд юм.

Яг үнэндээ бол өвөл зуны гэх ангилал байхгүй хээний хувьд л ялгаа байдаг. Өвөл буюу замын нөхцөл халтиргаа гулгаа үүссэн үед арзгар хээтэй зөөлөн дугуй тавьдаг. Зуны дугуйтай өвөл явах аваас тоормозлох үед халтирахаас гадна зуны дугуйнууд Монголын нөхцөлд өвөл хөлддөг. Дээр нь мөн таны амь насанд ч аюултай юм. Өвлийн дугуй нь зөөлөн резинээр хийсэн байхаас гадна, том том бүдүүн хээтэй байна. Дээрээ M+S бичигтэй байвал энэ дугуй шавар болон цасны зориулалттай гэж ойлгож болно. Манайхан бүх улирлын хэмээн нэрийддэг. Яг өвлийн дугуй М+S бичигны ард цасан ширхэгний логотой байдаг.

Өвлийн дугуй
Зун мэдээж өвлийн дугуйтай явж болох ч машин хурд аван давхихад илт чимээ шуугиантай байхаас гадна өвлийн дугуй зуны халсан асьфалт дээр амархан элэгддэг. Зуны дугуй усан хээтэй байхаас хадна маш хатуу резинээр хийгдсэн байдаг. Тийм учраас элэгдэлт бага чимээ шуугиангүй байна.

Зуны дугуй
Сүүлийн үед радиал хийцтэй дугуйг дэлхий даяар суудлын тэрэгнүүдэд зориулж үйлдвэрлэж буй. Дугуйг үйлдвэрлэхдээ эхлээд төмөр утсаар хэрээс хийж байж резин буюу каучукаар бүрдэг. Радиал хийц нь 80-90 градусын ташуу өнцөг гарган бэлдсэн төмөр утаснуудын хийц юм. Мөн радиал дугуйнд олгой хаймар тавьж болохгүй заалттай байдаг.
Дугуйн дээр өчнөөн олон янзын тоо бичигнүүд бий. Үүнээс мэддэгээ тайлбарлая.

225/45/R18 91W гэсэн тэмдэглэл нь:

225 - гэдэг нь дугуйны өргөнийг ММ-р илэрхийлж байгаа.
45 - нь дугуйн өндрийг өргөнтэй нь харьцуулсан хувь юм.
R - гэдэг нь дээр ярьсан радиал хийцийг хэлж байна. Диаметр буюу радиус биш гэдгийг анхаараарай.
18 - нь обудны диаметрыг дюм хэмжээгээр илэрхийлсэн. Манайхан ихэвчлэн инч гэж ярьдаг.
91W – энэ нь уг дугуйг зөв тавьж хэрэглэсэн тохиолдолд аюулгүйгээр хурдлах хурдны дээд хязгаар юм. Мөн ачаа ачих хязгаарыг илэрхийлдэг. 90-92 нь 600-650 кг ачаа ачих чадвартайг заана.

Potenza бол Bridgestone-с гаргадаг спорт ангилалын машинд тавьдаг зуны дугуй юм.

Радиал хийцийг харуулж байгаа бичээс.

Энэхүү улаан цэг нь мөн обудан дотор байх бөгөөд, яг хоорондоо нийлж угсрагдах ёстой. Ингэснээр баланс тогтворждог байна.

Өвөл ба зуны дугуй.

Манайд ихээхэн дэлгэрсэн өвлийн дугуй бол Bridgestone Blizzak юм.

M+S бичээсийг анзаарч байгаа байх.
Энэ сум бол уг дугуйг сумны чиглэлд тавих ёстой юм. Ингэснээр хээ зөв чиглэлд харж бага элэгддэг.
Дугуй хадгална гэж манайхан ер нь бол алаа хаяна. Зүгээр л тоос шороонд нь даруулаад тагтан дээрээ эсвэл грашдаа орхино. Миний хувьд гэвэл Хятадуудын зөвлөгөөг дагадаг. Тэд дугуйг хадгалахдаа хуучин дугуйгаа маш сайн угаалгаад хатаасны дараа тодорхой хэмжээнд ус шүршиж байгаад бидний хэлж заншсанаар хүнсний скочоор ороож хэвтээ байрлалд хадгалдаг. Дугуй нь тодорхой хэмжээнд чийглэг агуулж байдаг. Хэрвээ хамаагүй хадгалснаас үүдэж чийгээ алдвал язрах, хагарах, буудах зэрэг зүйлүүд илэрдэг. Энгийн юм шиг боловч жижиг сажиг зүйлээс болж амь нас биш юм аа гэхэд эдийн засгаараа хохироод яахав дээ тийм ээ Монголчуудаа. Мэдээж энэ бүгдийг дагах албагүй бөгөөд хувь хүний л эд хэрэгсэлд хэрхэн ханддаг, магад ар гэрээ суулгаад явдаг унаагаа хир эдэлдэг зэрэг харагдана биз.

Миний хувьд хуучин дугуй бус шинэ дугуй авдаг учраас чамгүй өндөр үнээр авсан дугуйгаа хатаагаад эсвэл тоосонд даруулчих бодол байдаггүй. Машины дугуй бол амь нас, аюулгүй байдалтай 100 хувь хамаатай бөгөөд үүнээс үүдэж хол замд ихээхэн эвдрэл гэмтэл гардаг шүү дээ. Ямар ч байсан хол замд миний машины дугуй хагараад үйл лай үзүүлж байгаагүй л юм байна. Хадгалалт их нөлөөлдөг гэдэгт би эргэлздэггүй.

Сүүлийн үед хүмүүс капитал дугуй авч байхаар Хятад брэндийн шинэ дугуй авах сонирхолтой болж. Хятадын Монгол улсад орж ирж буй дугуйнууд бүгд хуучин дугуйг сэргээсэн буюу дахин хээ тавьсан байдаг. Иймэрхүү дугуйнууд маш аюултай бөгөөд манай наймаачид ашигаа бодоод хямдийг оруулж ирдэг. Нэг улирлыг л давах эд гэдгийг санахад илүүдэхгүй биз. Ер нь бол дугуйны акулууд болвоос Michelin, Bridgestone, Goodyear, Barum, Continental болно.

Эх сурвалж: http://taalagdah-alba-gui.blog.banjig.net

1 comment:

  1. Хэрэгтэй зөвөлгөө өгсөнд танд баярлалаа. Өөр мэддэг зүйлсээ харамгүй хэлж байгаарай баярлалаа

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.