Showing posts with label Монгол ардын үлгэрүүд. Show all posts
Showing posts with label Монгол ардын үлгэрүүд. Show all posts

Монгол ардын үлгэрүүд [GoGo share]


Ном гэдэг бол ухааныг ундруулагч шидтэн билээ. Номын утга нь тэнгэр мэт агуу, далай мэт гүн, дэлхий мэт өргөн. Номыг унших нь тэнгэрт нисч, далайд сэлж, дэлхийгээр аялах мэт. Та бүхэн Монгол ардын үлгэрийн гайхамшигт ертөнцөөр аялаарай.

Үлгэрийн жагсаалт:

1.Долоон бор оготно | 2.Долоон хожгор нэг можгор | 3.Баадай зөвлөсөн нь | 4.Бадарчин авгай хоёр | 5.Далай ноёны тэнэг хүү | 6.Могжоохон даагатай жогжоохон хүү | 7.Морь наймаалсан нь | 8.Найз хоёр | 9.Онгироо ухна ба чоно | 10.Тэнэг чоно | 11.Үлгэр ярьсан нь | 12.Үнэг ба хэрээ | 13.Хоолон дээр хөглөсөн нь | 14.Зусаг хонь | 15.Зуудаг баар

Монгол ардын үлгэр - Эгч дүүс

Эрт урьд цагт бартаат уулын энгэр, балар шугуйн дунд гурван охинтой, таван хар ямаатай өвгөн эмгэн хоёр аж төрөн амьдарч байсан гэнэ. Өвгөн өдөр бүр таван хар ямаагаа усны тунгалаг өвсний соргогоор хариулан явдаг байжээ.

Нэг өдөр гэнэт зүү өмнө зүгээс шижин сур гөлөлзүүлсэн нэгэн шар нохой харвасан сум мэт гүйж ирээд өвгөний таван хар ямааг хазаж майлуулаад сүйд болсонд өвгөн их сандарч шилбүүр эргүүлэн цохилон оржээ.

Өнөөх шар нохой таван хар ямаатай нооролдон байж, өвгөний зүг ноцон ирсэнд сандарсан өвгөн шилбүүрээ алдан татагдан ойчоод, " амь авраачээ" гэж хашхирсанд нөгөө шар нохой хүний хэлээр " өвгөн та амьд явъяа гэвэл гурван охиныхоо нэгийг нь надад өг, гүй бол би чамайг таван хар ямаатай чинь хамт барьж иднэ" гэжээ.