Өвөрхангай аймгийн Хар хорин сумын төвийн зүүхэнд энэ хийд бий. Буддын шашны уг эл хийдийн түүх, өндөр гэгээний намтар гэх гар бичмэлийг сөхвөөс: 1580 онд Автай сайн хан, дүү Түмэнхэн ноёны хамт III далай ламтай уулзаж өөрийн нутагт сүм хийд байгуулахаар амалсанд III далай лам Хар хорум хотын хуучин нэгэн сүмийг сэргээхийг зөвлөсний дагуу 1585 онд эртний Тахай балгасан дахь сүмийг сэргээн босгож дуусгасан нь одоогийн Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүм гэжээ.
Энэ баримтыг мөшгөн Зава Дамдин Уйгарын үеийн Би-булгийн зуу бурханы урлагийг анхааран үзэж Эрдэнэ зуу хийдийн Гол зуу сүмийн бурхадын урлалыг Уйгарын үед хамааруулан үзсэн. Харин Хөх сүм гэх жижиг сүмийг Зуу сүм босохоос өмнө анх бурханы шашны шүтээн залсан өвгөн сүм гэж үздэг.
Үүний дараа 1586-1674 онд гурван зуу сүмийн чуулбар ба Ригсүм гомбын сүмүүдийг барьжээ. Эрдэнэ зуугийн III Ширээт лам Лувсанодсор хуучин Тахай балгасны хэрмийн нурангийн дөрвөн өнцөгт нэг нэг суварга босгосноор одоогийн хэрмэн хашааны эх суурь болжээ. 1701-1705 оны хооронд Очирдарь бурханы сүм, болон Авид бурханы сүмийн цогцолбор, Төвийн Их суварганы чуулбаруудыг босгожээ. 1743-1769 оны хооронд Эрдэнэ зуугийн V ширээт лам Лувсанданзан их засварын ажил эхлүүлснийг VI ширээт лам Лувсанцэдэн үргэлжлүүлэн удирджээ. 1771 оноос 1792 оны хооронд Цогчин Их дуган болон одоо байгаа Лавиран сүмийн цогцолборыг VII ширээт лам Давагдаржаа удирдан бариулжээ.1796 онд Эрдэнэ зуу хийдийн их засварын ажлыг Давагдаржаа ламтан ерөнхийлөн удирдаж Хятадын Юи-да-а пүүстэй үнэ тохиролцон хийдийн барилгуудыг засуулсан. Энэ засвараар өмнө барьсан сүмийн барилгуудад засвар хийснээс гадна хуучин Тахай балгасын хэрмийн нурангийг суурь болгон 50 ширхэг суврага босгосон байна. 1802-1813 оны хооронд буян үйлдэгсэд /хаад, тайж,бэйл, бэйс лам, ард/-ийн хөрөнгөөр өмнө барьсан суваргуудын завсар хооронд 56 суврага болон хэрмэн хана барьж дуусгасан байна. Түүнээс хойш 1803 онд Дашчойлон аймгийн дуган, 1826 онд Даржаа гомун аймаг, мөн онд Жанчивлин аймгийн дуган босгогджээ. 1879 онд Жүд дацан, Цанидын дацан, 1782 онд Ламиран дацангийн барилгууд байгуулагдаж цаашид засвар, шинэчлэлийн байдлаар бидний үеийг хүрчээ.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.