Дэвэн дэвэн сэтгэл дэрвүүлэн
Холдон холдон бодлоос холдон
Задлаж амжаагүй захиа шиг ээ
Жаргал амсаагүй нууцхан дурлал минь
Сормуусны чинь дэрвээнд
Гадагшаа нулимс минь бороошиж
Хөмсөгний чинь нуманд дотогшоо гуниг минь солонгорч
Би чамайгаа сэтгэлээсээ нисгэсэн

