Showing posts with label Яруу найраг. Show all posts
Showing posts with label Яруу найраг. Show all posts

Улс тунхагласны 87 жилийн баярын мэнд хүргэе



Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

О.Дашбалбар - Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй
Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй
Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй

Тоомойн Очирхүү - Надад урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла!
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла

Ш.Гүрбазар - Би монголоороо гоёдог

Хөх Азийн цээжин дээр ирж буцахын учир
Хvмvvvний алтан заяа энд байхын учир
Туурайн тамгатай хөрсөн дээр
Унагатай хамт тэнцэж хөлд орохын учир
Тунгалаг шандны толиог
Хулантай хамт булаалдаж рашаан амсахын учир
Би Монголдоо мэндэлсэн
Газар тэнгэрийн савслагад гайхуулан байж
Ганц яваа насаараа би Монголоороо би гоёно

Д. Болдхуяг - Ханьдаа илгээх захидал

Гучин өвлийн уйтгарт цаснаас асууж
Гучин хаврын гоонь салхинд эрлээ
Гучин зуны өнчин шүүдрээс сураглаж
Гучин намрын гансарсан бороонд хайлаа

Гэргий минь болох бүсгүй чи хаахна явна
Гэгэлгэн дууны нугалаанд уярч явна уу
Гэнэхэн охины туузанд дэрвэж явна уу
Гэмгүй цагаан салхинд гуниж явна уу

Гал голомтоо бадрааж хослон дуулъя гэсэн юм
Галбингын ихэр жигүүр болж нисэн дүүлье гэсэн юм
Гарын хоёр алга шиг эрх тэгш байя гэсэн юм
Газар дэлхийд хэнээс ч дутахгүй аж төрье гэсэн юм

А.Эрдэнэ-Очир - Миний зурсан хорвоо

Бүжин хярсан бут цагын эрхээр өргөс ороод
Бүлээхэн бороо ороод намиравч солонго хөдлөөд намар болно
Бүүр түүр бодлын холд цаг хугацаа өндөглөж
Бүдэг гэрлийн нөмрөг дор шөнийн шувууд амраглаад сүрэг болно

Саруул тал тэнгэрийн хаяанаас эх авсан
Салхины чимээ нуурын толионоо чимэг болно
Санаа сэтгэл дэнсэлж амраг чамайгаа санаад
Сарыг алгандаа бөмбөрүүлэн залгихад гэгээ болно

Ц.Бавуудорж - Зүүдэлж жаргах амраг

Харцыг чинь санаад би хайлан дурсдаг
Хайрын чинь туяанд дуулан сэргэдэг
Буурцган зүрхэндээ хоёулаа байдаг
Бусдын тэвэрт чи минь жарга даа

Зүсийг чинь санаад би уяран дурсдаг
Зүрхийг чинь хөглөе гэж зүүдэлж сэрдэг
Өөрийг чинь хайрлаад цалгиж яваа
Өрөөлийн энхрийлэлд чи минь жарга даа

Эрхэм төрхийг чинь би эргэн дурсдаг
Энэхэн заяандаа хааяа гуньдаг
Энхэрхэн зүрхийг минь хөглөж ирсэн
Энхрий чамдаа дэндүү даслаа

Б.Батбилэг - Хайрт чамдаа л хэлэхүй


Дурлал гээч зүйлд догдлон байдаг зүрх минь
Сэтгэл гээчийг давхар булиглуулах нь үнэхээр хэцүү еэ
Хамт байж чадахгүйдээ уучлал гуйсан чамдаа
Хайр гэдгийг мэдрүүлсэн болохоор гомдож чадахгүй нь уйтай яа...

Д.Болдхуяг - Хэцүү

Чамтай байх надад хэцүү
Чамгүй байх бүр ч хэцүү
Дурлалын суманд шүүрэн шанага шиг сийчүүлсэн
Дуулга нимгэн зүрхэнд чамайг хайрлах зай байжээ

Ханьтай үртэй чиний
Хажууд чинь байх хэцүү
Хонгор сэтгэлд чинь хоргодоод
Холдож явах бүр ч хэцүү

Санаанаас гарахгүй нь хэцүү
Чамайгаа мартахгүй нь хэцүү
Зүүдэнд ирэх чинь хэцүү
Зөөлөн харц чинь бүр ч хэцүү

Б.Ринчен - Монгол хэл

Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ.
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч,
Сод их билэгт түмэн юүгээн бишрэн магтмуу би!

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн,
Өөдлөн дэвжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн,
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл!

Была любовь

Вот и все вышло так
Удержать не смог в своих руках
Ты моей любви
И не друг, и не враг
Я могла любить тебя, но как
Птице в клетке жить
Ты прости, я улетаю
Ведь я теперь совсем другая
Ведь я теперь как птица в высоте небес

Эмүжин - Дурласан шиг дурлах сайхан

Дурласан шиг дурлах сайхан
Дуулаад л байх шиг гэгэлзэх сайхан
Дурлалдаа халууран эгээрэх сайхан
Дундуур бүхнийг хайраараа дүүргэн
Дурласан шиг дурлах сайхан
Алаг зүүдээ манан хөвөрсөөр
Ахиж унтаж чадалгүй өглөө болгох сайхан
Гал дүрэлзтэл харц мөргөлдөх сайхан
Ганцхан л чамайг бодон өөрийгөө мартах сайхан
Нэг их чанга хашгирмаар болох сайхан
Нэрийг чинь нэртэйгээ сүлэх сайхан
Хайртай шүү би дэндүү… гэж өөрийгөө уруу татахад
Хамар шархиран нулимс ивлэх сайхан
Дурласан шиг дурлах сайхан

Б.Лхагвасүрэн - Цэргийн хар

Маршал Чойбалсангийн мэргэн буудагч,
Матадын дивизийн ахлах түрүүч,
Манаргаж явлаа ах чинь гэж ирээд хөөрдөг эрийг
Манай нутгийнхан цэргийн хар гэх.
Халагдаад ирэхдээ хэнээ тусчихсан юм даа.
Хайран амьтан гэх нь хоёр гурав.
Цэргийн хар хэнхэг амьтан гэж
Цэрвэх хүн хорь гуч...

Шуналтайгаар үнсдэгт минь уучлаарай

Дахиж олдохгүй юм шиг
Даруй даруйхан, ойр ойрхон үнсдэгт уучил
Дасаж дурласан биш, шатаж хайрласан болхоороо
Давчдаад байгаа зүрх минь үнсэхээс нааш амардаггүй юм

Шуналтайгаар удаан, бүүр удаан үнсдэгт уучил
Шударга хэлэхэд өөрийнхөө төлөө үнсдэгт уучил
Хайж хайж олсон ганц эрдэнэ минь чи болхоор
Харамлаж бас хайрлаж үнсдэгийг минь ойлгоорой

Надад ирсэн жаргалыг зүүд байхаас эмээж
Нам, намуухан нойрыг чинь сэртэл үнсдэгт уучил
Нар, сарны эртэд жаргал юугаан амтлах гээд
Нас насны минь амраг гэж чамайгаа би үнсдэгээ

Хайрлахсан

Үнгэчих вий гэж үнсэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн үнсэж хайрлахсан
Үргээчих вий гэж чанга ярихаас айхдаа чамдаа хайртай гэж зөөлөн зөөлөн хэлэхсэн
Өвтгөчих вий гэж тэврэхээс айхдаа чамайгаа зөөлөн зөөлөн тэврэхсэн
Өөр хүнийх болчих вий гэж айхдаа чамайгаа харамлан харамлан таалахсан

Үйл үйлээ дагадаг шиг чамайг л дагаж чамайгаа л дагуулж амьдрахсан
Үхэх төрөхийн дундах өчүүхэн энэ л цаг хугацааг чамтайгаа л хамт туулахсан
Маргах вий гэж айхдаа чамдаа зөөлөн зөөлөн шивнэхсэн
Мартах вий гэж айхдаа чамтайгаа үргэлж үргэлж хамт байхсан

Ц.Хулан - Хаврын дуу


Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн доор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хар үсний минь долгионд хөл алдаж
Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж
Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг
Хаврын өдөр богино цэцгээ дэлгэж одно
Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрлаарай
Намайг инээж явахад дурлах хүн олон
Нулимстай суухад минь ялгаагүй хайрлаарай
Би яг л тэр намар шиг намрын гундсан цэцэг шиг
Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг

Д.Болдхуяг - Эгчмэдхэн

Үртэй ханьтай тэр бүсгүйн сэтгэл яасан гоёмсог
Үгүйлсээр явааг минь мэдэх болов уу яах бол
Үйлийн үргүй нүдний нь өдөн сормуус дэрвэх шиг
Үүлэн зүг тогорууд нисэн одох нь эрхэмсэг

Олоон эгч бүсгүйн зүс яасан гоёмсог
Одоо хэрнээ зүүдэлдгийг минь мэдэх болов уу яах бол
Огтоос гуниггүй түүний билгүүн хөмсөг атирах шиг
Огторгуйн жимээр хөвөх хоёрны саран ихэмсэг

Г.Мөнхцэцэг : Битгий урваарай миний хүү

Хаанаас ирснийг нь мэдэхгүй
Хачин янзын амьтан минь
Хүзүүндээ зүүж эрхлүүлсэн
Хуруун чинээхэн бурхан минь
Үсээ цайтал хүлээсэн хөгшид
Үр минь чамайг авчрах гэж
Холын холд одоцгоосон
Гоёх насаа өөрөөсөө ч харамласан эжий минь
Ганцхан өглөөний нарнаар эмээ болж угтсан юм шүү чамайг
Чарлахаас өөрийг мэдэхгүй ирсэн чамайг
Цас бороонд бүгдээрээ сонссон юм шүү

Ц.Хулан - Буугаад нисэх шувуу

01.Хаврын дуу | 02. Итгэл | 03. Намрын дунд сарын арван долоон | 04. Сайрхах юм даанч бишдээ | 05. Хүүдээ | 06. О.Дашбалбар танаа | 07. Аавдаа | 08. Би дургүй | 09. Улаан тэс мод | 10. Анд найз нартаа | 11. Яруу найрагчийн хойноос маань хэлдэггүй | 12. Зовоож ханадаггүй миний эх орон

О.Дашбалбар - Тэнгэр шиг бай

Хамаг бүгдээр чамайг
Харааж нулимж байвч, тэнгэр шиг бай!
Хамгийн сайн хүмүүс гэж
Хашгирч ерөөж байвч, тэнгэр шиг бай!

Тэвчээр барагдаж, нөхөд чинь орхивч
Тэнгэр шиг бай, мөнхөд амгалан…
Тэргэнд суулгаж, алтан титэм өмсгөвч
Тэнгэр шиг бай, юу ч болоогүй юм шиг…