Нэг: Найзуудынхаа хаягийн жагсаалтыг ашигла /friend list/ Танд хэрвээ олон найзууд байгаа бол тэднийг хооронд нь ангилах боломжтой. Жишээ нь их сургууль, ажил, гэр бүл, найзууд, гэх мэт ангилж болно. Энэ нь дараа хайлт хийхэд хүртэл амар болно.Хоёр: Өөрийн мэдээллээ бусдаас нуух Та өөрийн хувийн мэдээллээ хэнд үзүүлэх, юуг үзүүлэхээ шийдэх боломжтой. Ингэхийн тулд Privacy Settings Profile Information-руу ороод About me-н хойно байрлах тохиргоо руу ороорой. Хэрвээ зөвхөн найзууддаа үзүүлэх бол Only friends эсвэл хэсэг бүлэг хүмүүст үзүүлэхгүй гэвэл Customise-г дарах хэрэгтэй. Ингээд гарч ирэх нүүрний доод нүдэнд нь тухайн хүний и-мэйл эсвэл нэрийг нь бичээрэй.





















