Кактусаар гэрээ бүү чимээрэй

Цэцэгсийн ертөнцөд ч өөрийн нууц бий. Цэцгийн өнгө хэлбэр дүрс ч хүний бие сэтгэл, оюун ухаанд нөлөөлдөг. Цэцэгст элдэв төрлийн өвчнийг анагаах ид шид байдаг. Цэцэгсийн анхилуун үнэр, гоо үзэмж хүнд сайхан сэтгэл, тайвширлыг авчирдаг гэдэг нь аль хэдийнээ нотлогдсон. Хэрэв та цэцэгсээр гэрээ чимэхийг хүсвэл:
- Охинтой айлд цээнийн ягаан цэцэг тохиромжтой. Энэ цэцэг нь охидтой айлд аз жаргал, сайн хувь заяаг дууддаг юм байна. Нөхөрт гарч амжаагүй охины өрөөний үүдэнд цээний цэцэг тавиарай. - Хиймэл цэцгээр гэрээ чимэхийг бүдүүлэгт тооцдог.

-Тасалгаанд шар өнгийн сарнай цэцэг байх нь тийм сайн биш. Хагацаж салахын ёрлол гэдэг. Харин улаан, ягаан зэрэг хурц тод өнгийн сарнай цэцгийг сонгоорой.

- Кактусыг гэртээ болон албан тасалгаанд бүү тавиарай. Учир нь кактусын хурц өнцөг элдвийн муу энергийг устгаж чаддаггүй, харин ч маш нарийн хорт энерги үүсгэж тэр нь өвчин зовлон, азгүйтэл, мөнгөний алдагдал авчирдаг гэнэ.

Цэцэг тарьдаг хүмүүст сонирхуулахад цэцэг хорон муу санаа, гутранги сэтгэлийг өөртөө шингээж, тэр сөрөг энергийг сайн сайхан амьдралын эрч хүч, аз жаргалын энерги болгон хувиргадаг ид шидтэй. Тасалгааны ваартай цэцэг энэ увидасаар илүү байдаг гэнэ.

Таны тарьсан цэцэг муу ургаж байвал танай гэрт байнгын уур уцаар ноёрхож байна гэсэн үг. Зан ааш муутай хүмүүсээс амьд ургамал ургаж чадахааргүй сөрөг энерги ялгардаг аж.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.