Showing posts with label Зөвлөгөө. Show all posts
Showing posts with label Зөвлөгөө. Show all posts

Хүүхдээ цагт нь тодруулахуй

Хүүхэд эхээс төрөөд гурван нас хүртлэх хугацаанд "гэгээнтэн" байдаг. Зургаан нас хүрэх хугацаанд "суутан" байдаг. Арван нэгэн нас хүрмэгц "жирийн хүн болчихдог" гэсэн мэргэдийн гаргалга байдаг. Учир нь аливаа хүүхэд эхээс төрөхдөө хүн төрлөхтөнд заяадаг бүхий л авьяас чадвар, ухааны үндсэн өгөгдөхүүнтэй гарч ирдэг.

Эхийнхээ хэвлийд арван cap тээгдэхдээ төрсөн хойноо туулах ёстой бүх амьдралынх нь хөтөлбөрийн ул эх бүрэлддэг байна. Эхээсээ удамшлын сайн юмыг бас саар юмыг ч тэрхүү арван сард "өмчлөн" авдагаар барахгүй жирэмсэн хугацаандаа эх нь тамхи, архи, зохимжгүй хоол, эм тан хэрэглэсэн байваас тэрнийг нь мөн л ураг нь хүлээн авч хожим гажиг болж мэдэх "дагавартайгаар" төрдөг байна.

Дээр цагт хутагт, хувилгаад, гэгээнтэнгийн хойт дүрийг тодруулах зан үйлийг гурван насанд нь юм уу зургаан наснаас нь хэтрүүлэхгүй хугацаанд шинжин тодруулдаг байсан нь ерийн явдал биш байжээ. Учир нь хүүхэд хоёр насандаа урьдах амьдралаа санаж эхлээд долоон насандаа мартчихдаг.

Твиттерийг хэрхэн хэрэглэх вэ?

Та твиттерийн тухай тодорхой ойлголтгүй байгаа бол: “Твиттер гэж юу вэ?” Твиттерийн хэрэглэгч болж хараахан амжаагүй бол: “Твиттерт бүртгэл үүсгэх” бичлэгүүдээр зочилж мэдээлэл аваарай!

Твиттерийн анхны зорилго нь Та юу хийж байна гэсэн асуултанд хариулах байсан боловч одоо ихэвчилэн үзэл бодолоо солилцохоор хэрэглэдэг болсон тухай өмнөх бичлэгт дурьдсан. Та жиргээгээ хэрхэн хийхээ мэдэхгүй байгаа бол үгээ What’s happening? цонхонд бичээд tweet дараарай!

Жиргэхээс гадна хүмүүсийг дагах, дагуулах тухай асуудал их чухал. Та шинэ гишүүн бол эхлээд Profile->Edit your profile -руу орж Bio талбарыг бөглөж өөрийн зурагаа оруулаарай! хэрэв та зургаа оруулаагүй бол таны зургийн оронд өндөгний зураг харагддаг. Яагаад өндөгний зураг байдагийг та бараг ойлгож байгаа биз дээ. Болжмор болж амжаагүй байна л гэсэн санаа.

Хэрвээ та албан ёсны чухал хүлээн авалтанд явж байгаа бол доорх зүйлүүдийг анхаараарай

  • Эзэд ширээнд суухыг уриагүй юм уу, бүсгүйчүүдийг суугаагүй байхад ширээнд суухыг түр азна
  • Бүсгүйг ширээнд урихдаа хэзээ ч зүүн гараа өгч болохгүй. Эрчүүд ямар ч тохиолдолд бүсгүйг баруун гараараа дэмнэх ёстой.
  • Хажууд суугаа, ялангуяа баруун талд тань байгаа бүсгүйг та таньдаг ч бай, үгүй ч бай үйлчлэх ёстой.

Чингис хааны билиг сургааль

Олон омог аймгийн хүмүүс чухам юу бодож хүсч байгааг олж мэдэхийг хичээгтүн.
Юу хүсч байгааг нь мэдэхгүйгээр тэднийг дагуулан тэргүүлнэ гэж үгүй.
Өчигдөр их сууринд суумагц,
Өнөөдөр улсын хэргийг орхиж

Биеийн жаргалыг эрвээс энэ үедээ бол төрийн ёсонд харш, эцэс хойтдоо бол үр ач, залгамжлагч нарт муу суртлыг үлдээх гэмтэй.
Энэ дэлхийд хаа ч ямарваа үйлс зүтгэснийх нь бүтнэ. Алгуурласных нь алдагдана.
Аливаа хүмний биеийг эзлэх гэж бүү яар. Сэтгэлийг нь эзлэхийг яарагтун. Сэтгэлийг нь эзлэвээс бие нь хаа одох билээ.

Хаан гэдэг бол ерийн зэрэг хэргэмтэй адилгүй. Энгийн нэг хэлж хэлэгдэж яахин болмой. үнэндээ хаан хэмээн өргөмжлөгдөөгүй байтал аяндаа олны сэтгэл түүнийг хаан мэт үзэж байвал сая тэр хүмүүн хаан мөн. Ийнхүү хаан бус атал хааны явдлаар яваваас амттай бус уу? Хэрвээ хаан болчихоод хааны явдлаар явж эс чадвал хаан болж юу хиймой. Шившиг

Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ гэдгийг нэлээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмдтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

Хүмүүс танилцаад, дурлаад, гэрлээд… Дараа нь зарим нь бүх насаараа хамтдаа, аз жаргалтай амьдардаг бол олон гэр бүл таарч тохирохгүй, хэрүүл зодоон болон салж сарнидаг билээ. Зарим нэг нь салаагүй ч, ямар ч аз жаргалгүйгээр өдөр хоногыг өнгөрүүлдэг. Канзасын Их Сургуулийн сэтгэл зүйн мэргэжилтнүүд Барбара Керрийн удирдлаган дор олон жилийн турш аз жаргалтай гэр бүлүүдийг судалж судалж доорхи дүгнэлтийг гаргасан байна. “Туршилтын туулайнуудын” нууцыг задалъя.

Өөрийгөө хүмүүжүүлэх 12 алхам

Хүн болгон алдаа гаргадаг. Гэхдээ түүнийгээ засдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд та өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө хүмүүжүүлэх гэдэг сонин сонсогдож байна уу? Гайхах хэрэггүй та өөрийгөө хүмүүжүүлэх 12 алхамыг бид танд танилцуулж байна. Та дараах 12 алхамыг уншаад заавал хэрэгжүүлээрэй тэгвэл та өөрөө өөрийгөө ялах болно.

Гадаад хэлийг төгс сурахуйн нууц

Хоёр настай хvvхэдтэй харьцуулахад хорин настай залуугийн толгойд элдэв тvмэн бодол эргэлдэж байдаг учраас оюун ухаанаа төвлөрvvлж чаддаггvй. “Гэдэс өлсөж байх чинь, энэ хичээл хурдан дуусаасай, Монголд ч гадаад хэл сурахгvй юм шиг байнаа, болж л өгвөл нутагт нь оччихвол хурдан сурна байх даа..“ гэх мэтийн тvмэн бодлоосоо оюун ухаанаа чөлөөлж билэг оюунаа гадаад хэл сурахад төвлөрvvлж чадах хэрэгтэй. Та элдэв тvмэн бодлоо таягдан хаяж хамаг анхаарлаа гадаад хэл сурах vйлсдээ зориулж чадвал амжилт хажуу дэргэд чинь байж байдаг гэдгийг ямагт санаж явагтун. Тvмэн бодлоос

Notebook-ны цэнэгийг хэрхэн хадгалах вэ?

Алхам 1:
Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна.

Windows locker

Та өөрийн ажиллаж буй ажлын орчиноо Win Key+L гэж түгждэг байх. Тэгвэл бас өөрөөр ингэж болно. Desktop дээрээ баруун товчоо дараад New shortcut үүсгэ. Гарч ирэх харилцах цонхон дээр rundll32.exe user32.dll,LockWorkStation гэж бичээд нэрийг нь хүссэнээрээ өгөөд хадгал. Ингээд л гүйцээ. Одоо та энэ Shortcut дээр дарахад Workstation чинь түгжигдэх болно.

Флаш дискнээс вирус авахгүй байх арга

Зөвхөн зан үйлээр ямар нэгэн эм тариа хэрэглэхгүй маш олон өвчин эмгэгээс сэргийлж болдог гэдэг. Түүнтэй адил ямар ч програм софт хэрэглэлгүй хэрэглээний зан үйлээр маш олон вирусээс компьютерээ сэргийлэх боломжтой юм. Та энэ аргыг сурчихвал тодорхой хэмжээнд вируснээс сэргийлж болно.

Вирус ба спам

Өнөөгийн хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд терроризмоос илүүтэйгээр компьютерийн вирус, болон спам гэж нэрлэгддэг хэрэгтэй хэрэггүй имэйлийн бөмбөгдөлт гэх зэрэг халдлагууд маш их хохирол, аюул учруулж байгаа гэж хэлэхэд болно. Тэгвэл вирус гэж юу вэ? Спам гэж юу вэ? Интернэтийн ач тус, үр ашиг, мянга түмэн гайхамшигуудынх нь сүүдэртэй тал бол түүнийг ашиглан хийгддэг төрөл бүрийн халдлагуудын учруулах хор хөнөөл билээ. Гэмгүй царайлан нуугдаж явдаг тэдгээр гайхлуудын ард яг бидэнтэй адилхан хүмүүс буюу програм зохиогчид, вэбмастерууд сууж байдаг. Өөрөөр хэлбэл вирус гэдэг нь бидний ойлгож заншсан амьд биетийг өвчлүүлдэг вирустэй адилхан нэртэй л болохоос биш хүний зохиосон програм юм.

Стресс гэж юу вэ?

Хүн болгон сэтгэл түгшин, хямарч стресст орж байдаг. Стресст ордоггүй хүн гэж хаана ч байхгүй. Гагцхүү стрессийн төвшин, илрэх шинж тэмдэгийн хувьд л хүн бүр харилцан адилгүй байдаг.

Сүүлийн үед хүний амьдралын хэмнэл түргэсэж, хотжилт нэмэгдэн, мэдээлэл ихээр хүлээн авч, биеийн идэвхитэй хөдөлгөөн багассантай уялдан сэтгэл хөдлөлийн хэт ачаалал бий болсон нь стресс үүсэх үндсэн нөхцөл болж байна.

Вируснээс сэргийлэх аргууд

1.Антивирус программыг ашигла!
Байгууллагынхаа бvх компьютерт вирусын программ суулган шинээр гарсан вирусvvдийг устгах хамгийн сvvлийн vеийн өөрчлөлтийг vргэлж шинэчилж байх. Зах зээлд тэргvvлэх байр эзэлдэг антивирусын программуудын нэг нь Kaspersky юм. Kaspersky -ын хамгийн онцлог зvйл нь хvний оролцоо тэр бvр шаардахгvйгээр вэбээр дамжуулан автоматаар шинэчлэгдэж чаддагт оршино. Ер бол ямар ч вирусны програмыг албан ёсоор борлуулдаг газраас худалдан авч хэрэглэж байх нь хэрэгтэй.