Showing posts with label Мэндчилгээ. Show all posts
Showing posts with label Мэндчилгээ. Show all posts

Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр ХҮҮХДИЙН БАЯР


Хүний эрхийн тухай бүх тунхаглал хүүхдэд хамааралтай байдаг боловч олон шалтгааны улмаас хүүхдэд тусгай хамгаалал, онцгой анхаарал шаардлагатай байдаг учир 1924 онд анх “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглал Женевт батлагдаж байжээ. Өөрөөр хэлбэл энэ цаг үеэс хүүхдийн эрх, түүнийг хамгаалах тухай ойлголт бий болж, тусгайлан авч үзэх болсон юм.

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Айлчлан ирж буй Тийн ялгуусан хэмээх усан МОГОЙ жилд айл хотол, амраг хос, ахан дүүс, аймаг орноороо эрүүл энх аж төрөн, хүмүүний сайхан сэтгэлийн оронд бүрэлдсэн бодлын үр бүр, амтат жимс лугаа боловсрон, түүнээс хүртсэн бүхний биеийн хүрдүүд солонгорон охь эрчмээр бялхаж, баясгалан болоод жаргалан төгс байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье!

Өтгөсийн маань сэтгэл амар
Нялхсын маань магнай тэнэгэр
Үеийнхний маань лагшин тунгалаг байг.
Сар шинэдээ сайхан шинэлээрэй.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай

Цэлмэг тэнгэрийн наран наадсан
Цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр
Цэнгэл залуустай мөр зэрэгцээд
Цэмцгэрхэн байгалиа чимж явахдаа

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай

Үндэсний их баяр наадмын мэндийг хүргэе


Монгол нутгийн анхны төрт улс Хүннү гүрэн байгуулагдсаны 2220 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 805 жилийн ой, Үндэсний тусгаар тогтнолын хөдөлгөөний 100 жилийн ой, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний их баяр наадмын халуун дотно мэндчилгээг миний эрх чөлөөний талбарт зочлон буй та бүхэндээ өргөн дэвшүүлье...

Эх үрсийн баярын мэндийг хүргэе


Дэлхийн хүмүүний хувь заяаг бүрдүүлсэн монголчууд бид эзэн Чингис хаанаараа овоглож, өргөн уудам нутгаараа хаяглаж, өгөөмөр баян байгалиараа амьдралаа залгуулдаг, хосгүй оюунлаг, зочломтгой зантай, дэлхийн эзэд болсон хүмүүн билээ.

“ЭХ ОРНЫ МИНЬ ИРЭЭДҮЙН ЭЗЭД БОЛОХ ЦОВОО БЯЦХАН ҮРСДЭЭ
ЭЖИЙ ХЭМЭЭН ДУУДУУЛАХ АЗТАЙ ТӨРСӨН БҮСГҮЙЧҮҮЛДЭЭ
ЭХ ҮРСИЙН БАЯРЫН МЭНДИЙГ ХҮРГЭЕ. САЙХАН БАЯРЛААРАЙ”

5-р сарын 9: Ялалтын баяр

Дэлхийн хоёрдугаар дайнд ялалт байгуулсан аугаа их ялалтын баярын мэндийг та бүхэндээ өргөн дэвшүүлье.

3 сарын 8: Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр


Өргөн монголын хатан ГОО
Өнөр бүлийн эзэн ГОО
Бүүвэй аялах уян ГОО
Бүхнийг шаглах уран ГОО
Эрийг чимэх саран ГОО
Энхрий аальтай бүсгүй ГОО
Эрхэмсэг тансаг хатан ГОО
Энгүй орчлонгийн эрхэм бүсгүй танд
Олон улсын эмэгтэйчүүдийн
Эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе.

Гэгээн Валентины баярын мэнд

Бүх хосууддаа "Ариун хайрын өдөр"-ийн мэндийг хүргэж аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Харин синлүүддээ сайхан хайр гэж байдаг юм шүү олдвол хэзээ ч алдаж болохгүй шүү ... Хэ хэ хэ :)

Монголын багш нарын 45 дахь өдрийн баярын мэнд хүргэе

Өөрөөрөө биш шавиараа бахархаж зовлонгоо мартдаг
Өргөн түмний үрсийг гэсээр жаргалаа мартдаг
Саруул танхимд шавь нартайгаа шуугихдаа амьдралаа мартдаг
Самбар шохой ном, дэвтэр дунд ар гэрээ мартдаг
Нарт хорвоод байхгүй нандин сайхан албыг эзэмшсэн
Багш танд МОНГОЛЫН БАГШ НАРЫН 45 дахь өдрийн баярын мэнд хүргэе

Сар шинэдээ сайхан шинэлээрэй


Монгол түмэн минь элгээрээ энх амгалан, төрлөөрөө төвшин сайхан, юу санасан есөн цагаан хүсэл нь сэтгэлчилэн бүтэж байхын өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье. Угтан золгож буй төмөр туулай жилд төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшилд шинэхэн ахиц, амжилт бүтээл арвин байг. Сар шинэдээ сайхан шинэлээрэй .

Улс тунхагласны 89 жилийн ойн мэндийг өргөн дэвшүүлье

Сонгосон хүлэг тань ТОД МАГНАЙ - тай
Дэмжсэн бөх тань ГАРЬД МАГНАЙ - тай
Хүндэлсэн харваач тань ЦЭЦ МАГНАЙ - тай
Хийморь сүлд тань ОД МАГНАЙ - тай
Ажилт үйлс тань АМЖИЛТ МАГНАЙ – тай
Амьдрал ахуй тань ЖАРГАЛ МАГНАЙ – тай байж Монгол түмэн минь дэнж хотойтол сайхан наадаарай.

Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр


Гэгээн бүхнийг сэтгэлдээ шингээсэн бяцхан үрс минь
Гэрэлт ирээдүй та нарыг хүлээж байгаа
Гэнэн хонгор инээмсэглэл цацруулан
Гэрээ та нар минь л гийгүүлэн байдаг

Ялалтын баяр

Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж, Ялалтын баярын мэнд хүргье!

Зэвсэгт хүчний 89 жилийн ойн мэндийг хүргэе !

Эрт цагт төрсөн бол чи эгээ л Чингисийн хүлэг баатар байх байсан. Гэхдээ тэнгэрлэг дээдсийн цус тасраагүй цагт сэлмээрээ ч байна уу, үзгээрээ ч байна уу сийлж үлдээх үйлс чамд зөндөө байгаа. Таньд эр цэргийн баярийн мэнд хүргэе !!!

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе!


Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе
Сайхан баярлаарай.