Showing posts with label Чөлөөт индэр. Show all posts
Showing posts with label Чөлөөт индэр. Show all posts

Улс тунхагласны 87 жилийн баярын мэнд хүргэе



Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Шилийн сайн эрсийн тухай өгүүлэх нь

XVII зууны сүүл үед Дарьгангад Халх, Цахар, Ойрад гэсэн гурван өөр ястан суурьшсан явдал нь тэдгээрийг өөр хоорондоо нэгдэн уусаж цоо шинэ ястан бүрэлдэн тогтоход хүргэсэн юм. Тэрхүү шинээр бүрэлдсэн Дарьганга ястан нь өөрийн гэсэн өвөрмөц зан заншилыг бий болгосон байна. Түүний нэг бол "Сайн эр" болох заншил юм. Сайн эр болох заншил бол Дарьганга ястны бахархал хүндлэлийн нэг байсан. Тэгэхээр "Сайн эр" хэмээх ойлголтын тухай эхэлж авч үзэх нь зүйтэй юм. Энэ ойлголтыг эдүгээчлэн ойлгох явдал одоо нэлээд түгээмэл болжээ. Өөрөөр хэлбэл "Сайн эр" гэдэг бол бусдын мал, эд хөрөнгийг шударга бусаар хулгайлан авдаг хүмүүс мэтээр өрөөсгөл, хийсвэрээр ойлгож, тэдэнтэй зүйрлэн бичих, ярих болсон. Энэ бол түүхийн томоохон эндүүрэл, эдүгээчилсэн ойлголт юм. Тэгвэл "Сайн эр" гэж ямар хүмүүсийг хэлэх вэ? гэсэн асуулт аяндаа гарч ирнэ. Монгол хэлэнд "Сайн эр" гэдэг үг хэд хэдэн янзаар тайлбарлагддаг. Тухайлбал, нэг малчин залуу морь уургалаад тогтоож чадсангүй уургатайгаа алдсан бол түүнийг за мөн сайн эр дээ гэж хэлэх ч бий. Үүнд сайн эр гэж магтсан биш, харин буруушаан шоолсон утгаар хэрэглэжээ.

Сайхан амраарай


Миний эрх чөлөөний талбарт саатан зочилдог эрхэм таньд талархалаа илэрхийлэе. Энэхүү блогийг хөтлөгч миний зуны амралт эхэлсэн тул ойрдоо шинэ бичлэг нэмэхгүй байх. Намар амраад ирэхдээ шинэ содон хэрэгтэй бичлэгээр аяныхаа богцыг дүүргээд ирэх болно. За намар уулзах хүртэл түр баяртай. Та бүхэн минь зуныхаа амралтыг зугаатай сайхан өнгөрөөгөөрэй.

Хүндэтгэсэн: Б.Батбилэг

GoGo больё оо !!!


"GoGo Share үйлчилгээг ашигласнаар Та ХЯЗГААРЛАГДМАЛ байдлаасаа ангижирч Интернетийн ХЯЗГААРГҮЙ ЭРХ ЧӨЛӨӨГ мэдрэх болно гэдэгт бид итгэлтэй байна" энэ тэр гэсэн сүржин уриа байрлуулчихсан хэрнээ хэрэглэгчидээ хэзээд үл хүндэтгэдэг GoGo сайтын хамт олон больмоор юмоо.

Kane CS server - ийн IP өөрчлөгдлөө !!!

Амжилт хаана байдаг вэ?

Амжилттай яваа хvмvvст амжилт өөрөө ирдэг гэж бодож байна уу. Yгvй шvv. Тэд амжилтыг тэртээ өндөр дээр байхад нь зvтгэсээр байгаад хvрчихдэг юм. Харин нэгэнт амжилтанд хvрсэн хойноо тvvнийгээ алдахгvйн тулд мөн л эрчтэй хөдөлмөрлөж, тvvнийгээ бусадтай хуваалцаж, дараагийн амжилтад хvрэх сууриа болгодог. Амжилттай яваа хvмvvст нийтлэг шинжvvд байдаг. Тэдэнд яагаад амжилт ирдэгийг сонирхьё.

Амжилттай яваа хvмvvс өөрийгөө маш сайн мэддэг

Тэд өөрийнхөө юунд дуртай, юуг хийвэл амжилт олох, юуг хамгийн сайн хийж чаддаг, ямар авьяастай, тvvнийгээ хэрхэн бусдад амжилттай санал болгохоо мэддэг. Тийм ч учраас тэдний хийсэн зvйлvvд vнэхээр чанартай болдог. Тухайлбал аав нь морь маллаж, малын хашаанд амьдарч, морины өвсөн дээр унтдаг байсан нэгэн хvv одоо америкийн хамгийн баян, нэр нөлөөтэй хvний нэг болжээ. Тэр морь маш сайн сургаж чаддагийнхаа ачаар морь сонирхдог, нэр нөлөөтэй, баячуудын дотны анд нь болжээ. Мөнгөтэй хvмvvс тvvгээр морио сургуулахын тулд сарын өмнөөс захиалга өгдөг, морь худалдаж авахдаа хамт яваач гэж гуйдаг, манай эдлэн газарт амьдарч морийг минь арчлаад өгөөч гэж хvсэлт тавьдаг. Нэг ёсондоо тэр морь сургах ажлаа vнэхээр сайн хийдэг, өөрийнхөө vнэ цэнийг мэддэг, өөртөө итгэдэг, авьяас чадвараа бусадтай хуваалцдагийнхаа ачаар морины хашаанаас орд харшид амьдардаг болж чаджээ...

Алимны мод

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :
- Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь:
- Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ. Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь:

Шулмын салхи буюу Хубилайн сүйдсэн флот

Тэртээ 700 зууны өмнө Монгол эрсийн оготор нумнаас тавьсан эрчит сум далайн өршөөлгүй хар шуургантай хамт Японы тэнгэрийг зүсэн исгэрч, япончуудын зүрхийг салгануулан чичрүүлж байсан нэгэн цаг үе бий ажээ. Тэр цаг үед Япон орон даяар айдас түгшүүрт нилэнхүйдээ автан, байгалийн аргалашгүй гамшиг мэт харийн энэ түрэмгийллээс эх орноо хэрхэн хамгаалах вэ хэмээн арга ядахдаа үндэстэн нийтээрээ нэгэн зэрэг тэнгэр бурханд, далдын ид шид, хар хүчинд залбиран мөргөж байсан гэдэг.

Япон үндэстний түүхэнд ийм аймшигт үе урьд, хожид хэзээ ч байсангүй. Арлын тэр жижигхэн оронд өөр хэн ч тэгэж халдан түрэмгийлж байсангүй. Хожим 1945 оны 8 дугаар сард Хирошима, Нагасакид болсон атомын дэлбэрэлтийн хар мөөгөн үүл Японы тэнгэрийг бүрхэхэд л энэхүү үндэстэн нийтийн айдас нь цор ганцхан удаа эргэн сэргээ болов уу. Монгол цэргийн сүр хүчнээс айсан айдас Японы аралд 700 зууны туршид үргэлжилж, Японы аман зохиол, бичгийн зохиолд ч тод ул мөрөө үлдээсэн төдийгүй, шашин зан үйлд ч нөлөөлсөн гэдэг.

Өөрөөр амьдарцгаая

Хүн бүхний хүсэн хүлээдэг аз жаргал амжилт бүтээлд хүргэх анхдагч элемементүүдийн нэг бол аугаа их хайр мөн. Тиймээ аугаа их хайр нь олон олон хүмүүст аз жаргалыг түгээх асар их ид шидтэй байдаг билээ. Хүмүүн бидний хүндлэн дээдлэвээс зохих хамгийн сайхан чанар бол төв шударга чин сэтгэлийн ариун цагаан сэтгэл мөн. Нандин эрхэмсэг энэхүү сэтгэлийг худалдан авч, худлаа хэмээн үгүйсгэж болдоггүй байх юмаа. Ийм ч учраас ядарсан зүдэрсэн хүнд тус хүргэж дэмжлэг үзүүлэхэд бусдын тусыг хүртэж бурхан Буддад ивээгдэхийн адил тэнгэрлэг их сэтгэлийн таашаал авч, цэнгэл эдэлдэгийг хүн бүр анзаарч байгууштай.

Хүн бүр аз жаргалын зүг тэмүүлж явдаг аа. Харин зовлонг туулах нь жаргалд хүрэхийн эх үндэс мөн. Зовлон зүдгүүр нь хүнийг ухаажуулж, хатуужуулж, чадваржуулж бас туршлага сургамж хайрладаг аа. Аюул зовлонгоос бүү ухар.Амжилт олно гэдэг бол айдас түгшүүр биднийг хүлж байсан ч аюулыг сөрж амжилтын төлөө зориглон тэмцэхийг л хэлдэг билээ. Бид өөрсдийнхөө хэзээ ч чадахгүй хэмээн бодож явдаг тэр л зүйлээ хийж бүтээхийг цаг ямагт хичээвээс зохино. Хүмүүн бидний үнэлвээс зохих хамгийн аугаа их чадвар бол өөрөө өөрийгөө ялан дийлж бэрхшээл саад бүрийг даван гардаг тэр л тэнгэрлэг хийгээд тэнхээлэг их чадвар болно.

Мянгат малчин Хуа Ши Да Бу

Улс үндэстэн бүр өөрийн гэсэн амьдрахуйн өвөрмөц онцлог шинж чанарыг агуулж байдгийн нэгэн адилаар Монголчууд бид ч гэсэн эрт дээр үеэс л мал маллан, нүүдэллэж ирсэн энгийн хэрнээ агуу амьдрахуйн онцлог улажлал, ёс заншилтай хүмүүс билээ. Тиймээс бидний амьдралыг өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн тэрхүү нүүдэлчин малч ухааныг салган ойлгоно гэвэл юу л болох бол. Өөрөөр хэлбэл Монголчууд бидний амьдралаас мал аж ахуй гэдэг ойлголт салах учиргүй гэсэн үг юм л даа.

Гэтэл сүүлийн үед миний санааг нэг зүйл зовоох болоод удаж байна. Энэ юу вэ гэвэл дэлгэр сайхан тал нутагт маань хаа сайгүй, Монголчууд бид ч бараг өөрсдөө хүрч үзээгүй газарт шаахайны мөр гарах болсон явдал юм. Би нилээн дээр гарсан байсан албан ёсны мэдээнээс үзэж байхад Монголд оршин суугаа бүртгэлтэй (12,000) шаахайтангууд бүртгэлгүйгээсээ 3 дахин бага байдаг гэсэн байсан. Энэ мэдээг нилээн дээр үзсэн гэдгээ дахин сануулая. Тэгэхлээр тэрнээс хойш шахайтангуудын тоо нэмэгднүү гэхээс хасагдаагүй нь л тодорхой шүү дээ. За энэ ч яахав гэж бодоё.