Энергийн вампир

“Энергийн вампир” хэмээх зүйрлүүлсэн нэр томьёог сэтгэл судлаачид болон гэр бүл, нийгэм дэх хүмүүсийн харилцаа судлаачид хэрэглэдэг. Хамт байснаараа бусдыг эцээж цуцаадаг, анхаарлыг нь сарниулдаг, сэтгэл санааг нь хямрааж, сэтгэлээр унагаж, доройтуулдаг үзэгдлийг ажиглан судласан судлаачид тийм хүмүүсийг “энергийн вампир” гэж ангилах нь зүйтэй гэж үзэж байна.

Энергийн вампираас хэрхэн өөрийгөө хамгаалах вэ?

Хүмүүс ийм төрлийн довтолгооноос өөрийгөө автоматаар хамгаалдаг. Үүнийг бамбай гэж нэрлэдэг бөгөөд хүмүүс хоорондын энергийн харилцааны голд үүсч хувь хүн энергиэ алдахаас хамгаалдаг. Жишээ нь, том хотод амьдардаг хүмүүс хэрхэн бие биетэйгээ ойр дотно харилцаа үүсгэхэд төвөгтэй байдгийг мэднэ. Энэ нь нэг төрлийн энергиэ хамгаалах хамгаалалт юм. Гэхдээ энэ хамгаалалт нь сул талтай. Хүн хэдий чинээ өөрийн энергиэ хамгаалж, бусдаас тусгаарлана тэр хэрээрээ яваандаа өөрөө бас энергиэр цангадаг. Энергийн вампиртай холбоотой үзэгдэл 21 дүгээр зууны хүмүүсийн харилцаанд маш тод илэрч байна. Энергийн вампиртай учирсан хүн өөрийн мэдэлгүй тухайн хүнтэй дахин уулзахаас зайлсхийж эхэлдэг. Хэрвээ ажил төрлийн холбоо болон уулзахаас аргагүй байдалд байдаг бол тэд өөрсдийн энергийн бамбайныхаа ард аль болох их орж, тухайн нөхцөл байдлаас хараат бус байхыг эрхэмлэдэг. Хүн энергийн хувьд цаг ямагт нэг хэвийн нөхцөлд байдаггүй бөгөөд заримдаа бусдаас энергиэ хамгаалах хэрэгтэй болдог бол заримдаа янз бүрийн шалтгааны улмаас өөрөө энергийн вампир болох нь бий. Энергийн вампир ч гэсэн байнга вампир чигээрээ байхгүй бөгөөд бусдаас зөв байдлаар энерги авах юм бол энергийн вампир биш гэнэ.

Энерги сордог хүмүүсийн нүд рүү нь битгий эгцэлж хар

Өөрийн асуудлыг бусдын энергийг “сорох” маягаар шийдвэрлэдэг хүмүүс байдаг. Үүнийг “энергийн вампир” ч гэдэг. Хамт ажилладаг хүн, хөрш найз нөхдийн дунд ч энергийн ванпир бий. Тэд хүмүүс хоорондын харьцаанаас энергийн эрч хүчээ сэлбэдэг онцлогтой. Ийм хүнтэй харьцахад шалтгаангүй бие өвдөх, уур уцаартай болж ядарч сульдах шинж мэдрэгддэг. Хүнийг хамгаалж байдаг энергийн бүрхэвч унадгаас тэр юм. Тэдэнтэй харьцахдаа нүд рүү нь битгий эгцэлж хар. Сэтгэлзүйн хамгаалалт алдагдахад хүн анхаарлаа төвлөрүүлж чадахаа больж, ажил төрлөө явуулж чадахаа больдог. Тийм хүнтэй харьцах шаардлага гарвал, өөртөө шилэн аяга нөмрүүлж байна гэж төсөөлөх хэрэгтэй. Харин сэтгэлзүйн хамгаалалтыг сэргээхийн тулд халуун, хүйтэн устай шүршүүрт орох, өрөөндөө халгай, нарс модны мөчир тавих, хөгжилтэй, хэмнэл сайтай хөгжим сонсох, бүжиглэх, хоол хүнсэндээ халуун ногоо хэрэглэх зэрэг арга хэмжээ авах нь сайн нөлөө үзүүлдэг. Түүнчлэн хүрээллээсээ энергийг сордог байж болзошгүй хүнийг тодруулж дараа нь түүнтэй харьцахдаа болгоомжлох хэрэгтэй.

Эх сурвалж: Эрүүл мэнд.мн

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.