Ямар тохиолдлуудад вирус биш байх вэ?

Ихэнх хvмvvс компьютер нь янз бvрийн алдаа өгөх, ажиллахгvй байх тохиолдолд вирустсэн байна гэж бvх бурууг өнөө муу нэртэй вирус рvv тvлхдэг. Уг чанартаа компьютер нь вирустээгvй ч байх явдал бий. Вирусээс шалтгаалаагvй олон алдаануудыг дор дурдав:

Hardware буюу техник хангамжийн алдаа. Компьютерийн техник хангамж болох chip, motherboard эсвэл дэлгэц зэрэг нь гэмтэхэд vvнд вирус огт хамаарахгvй.

Ямар нэг хэрэглээний программийг ажиллуулах vед Illegal operation гэсэн алдаа өгөх vед.

Нээсэн документийн фонт нь зөрөөд арзгар тэмдэгтvvд гарсан тохиолдолд.

Norton Antivirus программийн имэйлийн вирус шалгадаг Email Protection командаар өөрчлөгдсөн тохиргоог вирустсэн гэж боддог.

Ямар нэг хэрэглээний программийг Uninstall командаар арилгахгvйгээр шууд устгачихсаны дараа уг программийн shortcut-г дарахад Windows систем тухайн программийг ажиллуулдаг файлыг хайгаад олохгvй байгаа тохиолдолд. Компьютер дотоод сvлжээнд холбогдсон бол нээлттэй байгаа директоруудаа болиулах, шаардлагатай бол read-only буюу зөвхөн унших боломжтойгоор нээх.

Компьютер асахдаа дохио өгч дуугарсны дараа дэлгэц дээр юу ч гарахгvй байх. Энэ нь ихэвчлэн компьютер boot хийгдэх vед техник хангамжийн алдаанаас шалтгаалан гардаг. Зарим тохиолдолд вирус ч байж болох магадлалтай. Ийм vед компьютерийн мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Компьютер нь 640 K Conventional memory буюу санах ойгоо шалгаж чадахгvй байгаа vед.

Таны компьютерт 2 төрлийн антивирусын программ ажиллаж байгаа нөхцөлд нэг нь вирус байна гэж мэдэгдсэн vед. Зарим тохиолдолд вирустсэн байж болдог.

Документ нээхэд Microsoft Word программ уг документийг macro агуулсан байна гэж анхааруулвал энэ нь вирустсэн гэдгийг илэрхийлээгvй билээ. Зарим нэг документийг нээж чадахгvй байх. Вирустсэн эсэхийг шалгахдаа өөр нэг документийг нээхэд болж байвал энэ нь таны компьютер вирустлээ гэсэн vг биш. Зөвхөн тvрvvчийн нээгдэхгvй байсан документ эвдэрсэн байна гэсэн vг.

Хатуу дискийн нэр өөрчлөгдсөн vед. Хатуу дискэнд DOS Label командаар нэр өгч болох бөгөөд ингэж өөрчилсөн бол энэ нь таны компьютер вирустсэн гэсэн vг биш юм.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.