Флаш дискнээс вирус авахгүй байх арга

Зөвхөн зан үйлээр ямар нэгэн эм тариа хэрэглэхгүй маш олон өвчин эмгэгээс сэргийлж болдог гэдэг. Түүнтэй адил ямар ч програм софт хэрэглэлгүй хэрэглээний зан үйлээр маш олон вирусээс компьютерээ сэргийлэх боломжтой юм. Та энэ аргыг сурчихвал тодорхой хэмжээнд вируснээс сэргийлж болно.

Флаш дискийг компьютерт холбоход автоматаар ажиллаагүй ч гэсэн уг флаш дискэн дээр вирүс байсаар байдаг. Түүнийг та өөрөө танилгүй ажиллуулбал вирусын програмгүй тохиолдолд вирүс халдварлах болно. Иймд та хэзээч хавтсан дээр 2 дарж нээхгүй байх хэрэгтэй. Тэгвэл яаж хавтсаа нээх вэ гэж та гайхаж байгаа байх. Хавтаснуудаа дандаа дараах аргаар нээж байгаарай. Харин урд талын + тэмдэг бүхий байдлаар хавтас харагдахгүй мөртлөө баруун талын хэсэгт харагдаад байвал тэр вирүс байх магадлал маш өндөр гэдгийг санаарай. Ийм тохиолдолд баруун хэсэгт байгаа хавтас дээр хулганы баруун товчийг дараад Properties гээд мэдээллийг нь хараарай. Хэрвээ үнэхээр хавтас мөн бол Type: Folder гэж харагдах бөгөөд вирус бол Type of File: Application гэж харагддаг. Ингэж application гэж харагдаж байгаа бол нээж болохгүй шүү. Харин энэ тохиолдолд таны хавтсыг нуусан байдаг бөгөөд та дээд Address bar буюу хаягийн мөрөнд хавтасны нэрийг яг зөв бичээд нэвтэрч болно.
Ийм байдлаар хэрэглээд хэвшчихвэл компьютерийн флаш дискээр дамждаг ихэнх вируснээс сэргийлж чадах юм.

Бас нэг боломж бол файлын өргөтгөлийг байнга харуулдаг болгох арга юм. Ингэхдээ My Computer нээгээд цэснээс Tools->Folder Options нээгдсэн цонхонд View таб хөндлөн цэс рүү орно. Advanced хэсэгт Hide extensions for known file types гэснийг чагтыг арилгаад Apply товчийг дарна. Ингэснээр таны файлууд байнга өргөтгөлтэй харагддаг болно. Харин нэр солих үедээ өргөтгөлийг арилгаж болохгүй гэдгийг санах хэрэгтэй. Ингэснээр флаш диск дээр *.exe эсвэл *.com зэрэг мэдэхгүй файлуудыг нээж болохгүй. Ийм файлууд нь ихэвчлэн вирус байдаг. Мөн Tools цэсэнд Folder Options харагдахгүй байж болно. Хэрэв тийм байвал таны компьютер вирустэй байх магадлал маш өндөр байна.

Flash disk -ээр вирус авахгүй байх энгийн арга

Сүүлийн үед USB flash дискээр вирус дамжих нь их болсон. Үүнд Windows үйлдлийн системийн Автоматаар нээх (Autorun) үйлдэл нь вирус дамжих нэгэн гүүр болдог юм. Вирус нь дискний автоматаар ажиллах файлд өөрийн халдварласан файлыг оруулж өгснөөр дараагийн компьютерт дискийг залгангуут автоматаар вирус хуулагддаг байна. Харин үүнээс хамгаалах арга бол энэ автоматаар ажиллах үйлдлийг хаах арга юм.

Хэрхэн хаах вэ? Эхлээд Start -> Run... (эсвэл Windows logo+R товчны хослол ашиглаж болно) нээгээд gpedit.msc гэж бичээд Enter товч дарахад Group Policy гэсэн цонх нээгдэнэ. Энэ цонхонд User Configurarion -> Administrative Templates -> System дотроос Turn Off Autoplay гэдгийг олоод нээж тохиргоог enable болгож сонгоод Аll drives буюу Бүх диск гэсэн сонголтыг сонгоод OK дарна.

За ингээд зөөврийн дискээр тархагч вирусээс ямар нэгэн хэмжээгээр хамгаалагдлаа.

1 comment:

  1. Сайн уу? Хэрэгтэй мэдээлэл байна.Амжилт

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.