Улиран өнгөрч буй зууныг үдэж, шинэ зууныг босгыг баттай алхсан энэ тулгар цагт монголчууд бид нэр төр, алдар гавъяаг нь дурсан хүндэтгэж, мэхийн ёслохоос аргагүй арван хуруу дарам цөөн их хүмүүний нэг нь даяар олноо Да лам хэмээн алдаршсан Гомбын Цэрэнчимэд бөлгөө. Чингэхийн учир юу хэмээвээс тэрбээр өдгөөгийн дэлхийн хамтын нийгэмлэгийн бүрэн эрхт гишүүн, ардчилсан Монгол Улсын тусгаар байдлыг XX зууны эхэнд дахин сэргээсэн 1911 оны үндэсний хувьсгалын тулгын чулууг тавилцаж, тотгыг түшилцсэн томоохон зүтгэлтэн байлаа.
Да лам эл их үйл хэрэгт чигч шударга, хурц сэргэлэн чанар, зохион байгуулах авъяас чадвараараа гойд тодрон товойсон юм. Г.Цэрэнчимэд нь 1872 онд Их шавийн нутагт (одоогийн Төв аймгийн Лүн сум) хүй тасарч, хүмүүн заяа залгажээ. Эцэг нь түүнийг 10 шахам насанд нь Их Хүрээнд авчирч, төрөл садны нэгэн гавжид шавь оруулжээ. Тэрээр эцэг, эхийнхээ итгэл, багшийнхаа айлтгал, номлолыг талаар өнгөрүүлсэнгүй. Удалгүй Хүрээний номтой гэвш нарын тоонд орж, ихэс лам нарын анхаарлыг татах болов. Г.Цэрэнчимэд бурхны номд сүсэглэн суралцаж, төвд, манж хэлийг доторлож эхэлжээ. Төрөлх монгол бичигт улам боловсорч, шашин төрийн хэрэг явдлыг гадарлахтайгаа болов. Түүгээр ч барахгүй бичиж, туурвиж эхэлжээ. Тэрбээр лавтайяа «Хүн бүхэн чин үнэн сүжгээр залбиран үйлдэгтүн» хэмээх ном бичсэн нь мэдэгдэж байна.
Харамсалтай нь эл ном бидэнд одоогоор уламжлагдан ирээгүй, үрэгдэж үгүй болжээ. Номын хэлээс үлэмжийг сонсон, чамгүй боловсорсон залуу лам Цэрэнчимэд Эрдэнэ шанзудбын яамнаа туслах бичээчийн алба хаших болсноор шашин-төрийн хэрэгт хатамжлан зүтгэх анхныхаа гарааг эхэлжээ. Тэрээр удалгүй Дээрх яамны бичээч, ахлах бичээч, XX зуун гарахад Да ламын тушаалд дэвшин ажилласан байна. Манжийн «Шинэ засгийн бодлого» идэвхжсэн үед Да лам Цэрэнчимэд нэгэн санаа зорилго бүхий Чин ван Ханддорж, өвөрлөгч түшмэл Хайсан нартай илүү дотночлон нөхөрлөж, эцсийн их хэргийг бүтээхээр аминчлан хэлэлцэж эхэлжээ. Чин ван Ханддорж, Да лам Цэрэнчимэд нар санаачлан, 1911 оны VII сард Богд гэгээнд бат оршил өргөхөөр ирсэн Халхын дөрвөн аймгийн хан, чуулган дарга, жанжин хэбэй, хутагт хувилгаад зэрэг ихэс дээдсийг цуглуулж, үндэсний тусгаар тогтнол, эрх чөлөөний тэмцэлд эрслэн босох асуудлыг хэлэлцүүлжээ.
Эл зөвлөлгөөнд оролцогсод монгол түмний өмнө тулгарсан амин чухал их хэргийг үндсэнд нь талархан дэмжсэн байна. Үндэсний тусгаар тогтнолын хэргийг санаачлан зохион байгуулагчдын цөм болсон хэсэг ноёд ихэс Богд уулын Нүхтийн аманд илүү нарийн нууц асуудлаа сэм хэлэлцэж, тусгаар тогтнолын хэрэгт Хаант Орос улсаас тусламж гуйхаар шийджээ. Богд гэгээн ч тэдний санаа бодлыг талархан, тусгаар тогтнолын үйл хэрэгт Хаант Оросоос тусламж гуйх төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд Да ламыг оруулсныг нь идэвхтэй дэмжсэн байна. Да лам Цэрэнчимэд нар Хаант Орост очсон хэргээ хязгаарлагдмал хэмжээнд бүтээн, Чин улсын хатуу чанд мөрдөлт мөшгөлтөөс болж, орос эмчийн дүрд хувилан нууцаар хил давж орж иржээ. Нутагтаа ирмэгц тэрбээр Халхын Хүрээний Бүх Хэргийг түр Ерөнхийлөн Шийтгэх газрыг байгуулалцаж, түүний бүрэлдэхүүнд орж ажиллан, үндэсний хувьсгалыг бэлтгэн явуулахад хүч, ухаанаа хөвчлөн зүтгэсэн юм.
Тэдний чин зүтгэл талаар болсонгүй, 1911 оны Монголын үндэсний эрх чөлөөний хувьсгал ялан мандаж, үндэсний тусгаар тогтнолоо дахин сэргээжээ. 1911 оны XII сарын 29-нд шинэ тулгар Монгол Улсыг тунхаглан, эзэн хааны сэнтийд заларсан VIII Богд Жибзун-дамба Да ламыг хишиг хүртэгчдийн аман хүзүүнд нэрийг нь цохон тэмдэглэж, "...чин сүжигт цол, гурван давхар магнаг дэвсгэр, түшлэг, ширээ, улбар шар жолоо, ногоон тэрэг, чин вангийн пүнлүү, үүрд хөрөнгөөс албан гаргуулахгүй болгон щагнаж, шадар сайд, бүгд захирах сайд, Дотоод Яамны хэргийг Бүгд Захиран Шийтгэгч яамны тэргүүн сайдын тушаалд тохоон талбиад, мөн тус шавийн харъяат эл албан хэргийг хавсран шийтгүүлэгтүн" (1) гэжээ. Богд хаан төрийн яамдыг зэрэглэж, Дотоод яамыг тэргүүн яам болгож, түүнийг толгойлж байсан Г.Цэрэнчимэдээр Засгийн газрын хэргийг бүхэлд нь эрхлүүлэх болсон байна. Тэрбээр Ерөнхий сайд хэмээх албан тушаалд томилогдоогүй боловч, хэрэг дээрээ Засгийн газрын тэргүүний үүрэг гүйцэтгэх болсон юм.
Да лам Дотоод яамны тэргүүн сайдад томилсон хааны зарлигийг машид бишрэн, төгөлдөр сэтгэлээр хүлээж авсан боловч цагийн эрхээр өөрт оногдсон үүрэг, шинэ тулгар улсынхаа өмнө хүлээсэн хариуцлагаа ухамсарлах тутам нэн түгшиж байгаагаа "Би бол эрдэм ухаан нэн ядуу бөгөөд их л айж сууна" (2.128) хэмээн илэрхийлж байжээ. Хар, шар ноёдын зөрчил хурцдаж, засгийн эрхийн төлөө улайрч байсан тэр үед шинэ Монгол улсын хаан Жибзундамбад хэдийгээр язгуур угсаагүй боловч, Да лам Цэрэнчимэд шиг улс Монголоо хэмээсэн санаа нягт, бодол тэлүү, ном эрдэмд гийсэн, төр, шашны хэргийг нэгэн хамтад хаших чадвартай, улс төрийн бодлогын мяндсан ухаантай судрын хүн, төрийн эр л хэрэгтэй байжээ. Да лам Цэрэнчимэд Засгийн газрын тэргүүн, Дотоод яамны сайдын хувьд төрийн ёс, ёслолыг уламжлал, шинэчлэлийн үүднээс тогтоох, цаг улирлын тооны бичиг үйлдүүлэх, яамдын ажлыг нэгтгэн зангидаж, төр, засгийн сан хөмрөгийг өсгөн арвижуулах хэрэгт томоохон үүрэг гүйцэтгэсэн бөлгөө.
Да ламын энэ мэт зоримог, далайцтай үйл ажиллагаа нь үүний талаар монголын ихэс, дээдсийн дунд төдийгүй, хилийн чанадад эерэг, сөрөг үнэлгээг хуримтлуулсаар айлаа. Өөрөөр хэлбэл, оюуны гайхам, тамирын их, зүсний гоо нь бахдал хийгээд зүдгүүр болдог хүний амьдралын жам ёсны шахуу үзэгдэл Да ламын тухайд байвал зохих хэд хэмжээнээсээ хальж эхэлжээ. Г.Цэрэнчимэд нарыг Орос айлчлахад орчуулагч байсан Добданов гэгч Дээд-Үдээ( В.Котвичид 1911 оны XII сарын 30-нд бичсэн захидалдаа "Да лам эдүгээ дотооддоо улс төрийн гарамгай үүрэг гүйцэтгэж байна" (2.91) гэж мэдээлсэн байна. Их Хүрээнээс консул В.Люба 1912 оны I сарын 22-нд Котвичид бичсэн захидалдаа: "Таны захиаг Да ламд гардуулсан, тэр их зальтай"(2.117) гэж тэмдэглэсэн байна.
Оросын консул В.Люба 1912 оны II сарын эхээр Петер бургт мэдээлэхдээ "Да лам хутагтад "хязгааргүй илтгэл"-ийг олж, Да ламтай зөвлөлдөхгүйгээр бидний тавьсан хүсэлтэд нэг ч сайд хариу өгөхгүй байна, ноёдууд Да ламыг байхад "Үл дуугарна" (3) В.Люба Да ламын Богд хаанд хязгааргүй итгэгдэх болсон шалтгааныг эргэцүүлэхдээ "Хутагт Да ламын өөрийнхөө явуулгын нарийн урхинд оруулав уу, эсвэл одоогийн шадар зөвлөхийнхөө уян хатан, гүйлгээ ухаанд автав уу гэдгийг хэлэхэд бэрх" (4) гэж бичсэн байна. Да лам Цэрэнчимэд улс орныхоо эдийн засгийг өөд нь татах улсын сан хөмрөгийг өсгөн арвижуулах талаар оюун санаагаа хөвчрүүлж байв. Тэрбээр: "Анх улс төр нээх нь шинэ гэр барихтай адил элдэв хэрэглэх зүйл маш үлэмж бөгөөд санд мөнгө цаасгүйн учирт их л чармайж байна. Үлэмжхэн зээлдэж хэрэглэхийг гуйя гэвч эцэст төлөхийг бодох хэрэгтэй тул бас айх газар бий" (2.127) гэж бичиж байсан нь хэр хэмжээнээс хэтэрсэн өр тавилгүй, өөрийн хүчин боломжийн хирээр тулгуурлах гэсэн чухал санаа юм.
Үүнээс үүдэн, Да лам юуны өмнө, дотоод нөөц бололцоогоо шавхан дайчилж, байгалийн баялагаа эзэмшиж ашиглан, гадаад харилцаа, хамтын ажиллагаагаа өргөтгөх замаар улс орны эдийн засгийн чадавхийг аль болохоор нэмэгдүүлэх чиг баримжааг тууштай барьж байв. Да лам Цэрэнчимэд В.Котвичид бичсэн нэгэн захидалдаа: "Гагцхүү горилох нь манай монгол газарт хааяа алтны зоорь гарах газар байх мэт бөгөөд их улсын сан боловч, наймааны хүн боловч, үзээд бид өгч болох, тэд тоож болох газар ахул, жилийн хугацаа, газрын хэмжээ тогтоон хэлэлцэж нээлгээд, урьдчилан буюу хувь хураах алин боловч, эцэст сэтгэл зовохгүй, будлиан багатай нь мөн мэт.
Бас зарим нэгэн газрыг манай монгол чадсан, чадаагүй өөрснөө нээн малтаж үзье гэж зөвлөж буй билээ. ...Зарим алтны зоорийг хятадтай хэлэлцэн нээсэн, хятад түшмэл, Орос Грот гэгч хүн урьд хятадтай хэлэлцсэнээ баримтлан манай үгийг сонсох дургүй, Консул сайдыг мэхлэн хуурч байгаа мэт байгаа нь бидэнд их хэцүү байна" гэж тэмдэглээд эцэст нь "Их Орос улсын алтны зоорийн дүрэм "нэгийг олж хайрлахыг мэхийн гуйна" (2.27) хэмээжээ. Чингээд Да лам Фон Гротын «Монголор» хэмээх алтны нийгэмлэгийн гэрээг хянан үзээд, түүнээс улсад авах шимтгэлийг ахиулах асуудлаар Оросын консул болон нийгэм-лэгийн захиргаатай шууд харьцан ажиллах болов. Да ламын тэрхүү бие даасан хүч чармайлт Оросын консул-тай хагаралдах нэг үндсийг тавьжээ. Энэ тухай Ф.Москвитин нэгэн захидалдаа: "Оросын консул Да лам хоёрын харилцаа нь «Монголор»-ын байдлаас болж бүр муудав" (2.139) гэж тэмдэглэжээ.
Гэвч Чин улсын үед байгуулсан гэрээгээр 1908 оноос уурхай байгаа хошуунд бүтэн жил олборлосон алтны 16.5 хувь буюу түүнтэй тэнцэх мөнгөн тэмдэгтийг шимтгэн авч байх, гэрээний хүчин төгөлдөр байх хугацааг 1921 оны IV сар хүртэл тогтоох, олборлолтыг Монгол улсаас чандлан хянах явдлыг хүчтэй болгох талаар Цэрэнчимэд нарын яамдын тэргүүн сайдууд Оросын консултай удаа дараалан хэлэлцээ хийж байж, 1912 оны эхээр «Монголор» алтны уурхайн гэрээг шинэтгэн тогтоож чадсан байна (5). Монгол орны байгалийн баялагт шунасан гаднын хомхой этгээдүүд да ламыг өөрийнхөө эрхэнд оруулж чадахгүй болохоор элдвээр өөчлөн, хараан зүхэж байв. Генц гэдэг герман хүн Монголоос концесс олох санаатай Да ламтай уулзаад, хэрэг бүтэмжгүй тийшээ хандмагц эзэн хаандаа мэдэгдэнэ гэж сүр далайлгаж байжээ.
Ф.Москвитин: "Цэрэнчимэд Консулд мэдэгдэлгүйгээр алтны уурхайг Лушников гэдэг хүнд түрээслэжээ" (2.139) хэмээн ийш тийш ховлон бичиж байсан аж. Мөн консул В.Люба Да ламд: "Хэрэв та гурав дахь этгээдэд концесс өгөх юм бол Орост найртай бус хандсан хэрэг гэж үзнэ шүү" (6) хэмээн мөн л айлган сүрдүүлэхийг оролдож байжээ.
Г.Цэрэнчимэд энэ бүгдээс огтхон ч халшралгүй улс үндэснийхээ эрх ашгийн үүднээс хатуу чанга байр суурь баримталсаар байсан юм. Нэгэнт байдлыг мэдсэн Ф.Москвитин мэтийн хүмүүс Да лам болон Монгол ноёдын хөлд сууж, ажлаа бүтээхийг оролдож байсан баримт ч тааралдаж байна. Тухайлбал Ф.Москвитин нэгэн захидалдаа: "Эндхийн хаад ноёдод сайн бэлэг бол винтов, гар буу л байна. Да ламд бол резин материалаар хийсэн улаан цув бол зүгээр байна" (2.169) гэсэн захиалга өгч байжээ.
Харин Хаант Оросын «Харбинский вестник» сонины нэгэн мэдээнд: "Монгол улсын Дотоод яамны сайд Да лам Английн синдикатад 5 жилийн хугацаатайгаар (жилийн 1 сая рублийн) хар тамхи Монголд оруулах зөвшөөрлийг дангаараа мэдэн олюсон. Монголын хууль цаазын дагуу хар тамхи хэрэглэх явдал нь шашинд харш бөгөөд хориотой, цаазаар авах ялтай" (7) хэмээн мэдээлсэн нь гүтгэлгийн шинжтэй болов уу. Энэ үед Богд хаан тамхи.Я ялангуяа хар тамхины хор холбогдлын тухай утга төгөлдөрв лүндэн буулгаж байхад. түүний итгэмжит сайд. тэр зэргийн цөлх ухаантай хүн хар тамхи оруулах тухай дур мэдэн шийдвэр гаргаагүй нь лавтай. Г.Цэрэнчимэд Дотоод яамны сайдын хувьд ард иргэдэя сурган боловсруулах, гэгээрүүлэхэд багагүй анхаарч байв. Тэрбээр В.Котвичид бичстн нэгэн захидалдаа: "...цэрэг ба уран эрдэм сургахгүйгээр улс болон тогтноход нэн бэрх"1 (2.127) хэмээн тэмдэглэж байсан удаатай.
Хариуд нь Котвич бичихдээ: "Орос, Монголын хэл бичиг мэдэх бусад дэлхий дахины элдэв сайн ёс журам мэдэх эрдэмтэн олон хүн маш чухал тул эртнээс тун яаралтайгаар нэг буюу хоёр сургууль нээж, үүндээ ноёд, харцын ялгаагүй хүүхдийг сургаж, орос хэл сурсан хойно Орост сургуульд явуулж, Монгол улсад аль чухал эрдмийн зүйлд сургах хэрэгтэй. Эрдэм ухаантан угүй хан төр нэн удаа тогтож эс чадна гэж манай оронд өгүүлдэг" гээд "Өдгөө танай нийслэлд миний сайн мэдэх Цэвээн Жамсранов гэдэг байж байгаа бөгөөд тэрээр манай нийслэл хотын их хан сургуульд багш байсан, эрхэм сайн эрдэмт хүн бөгөөд сургуулийн явдал гарвал түүнийг хэрэглэн авах ажаамуу" гэжээ. Да лам Цэрэнчимэдээс 1913 оны III сард Богд гэгээнд толилуулсан айлтгалдаа олон ардыг тусгайлан захирах эрх бүхий хумүүсийг бэлтгэх зорилгоор бага ван, гүн, засаг, тайж, тэдний үр хүүхдийг сургах сургууль байгуулж, монгол, орос, манж, хятад бичигт сурган, төрийн албан хаагчдыг тусгайлан бэлтгэх санал тавьж байв.
Г.Цэрэнчимэд их хөрөнгө чинээтэй байгаагүй боловч, хувийнхаа хөрөнгөнөөс боломжийн хэрээр улсдаа тусалж, судар ном барлуулах ажлыг ивээн тэтгэж байсан байна. Да лам нарын зэрэг Хүрээний эрх баригчдаас Петербургтэй санал зөрсөн зарчмын нэг том асуудал бол Халх, Баруун болон Өвөр Монгол, Барга, Урианхай хязгаарын нэгтгэсэн их Монгол улсыг байгуулахыг санаархаж байсан явдал юм.Монгол туургатны нэлээд хэсэг Халхын эрх баригчдын ородлогыг дэмжиж байв. Тухайлбал, тусгаар тогтнолоо хэдий нь зарласан Барга 1912 оны V сард Халхын бүрэлдэхүүнд орохоо илэрхийлсэн билээ. Энэ явдлыг Да лам голлон хийж байна гэж үзэж хилэгнэсэн Бээжин дэх Оросын элчин В.Н..Крупенский өөрийн Гадаад явдлын яамны сайд С.Д.Сазановт Да лам Оростой харилцахдаа "найрсаг бус хоёр нүүр гаргасан бодлого явуулж байна". Тэрбээр "Зөвхөн Хятадаас өөрсдийгөө хамгаалуулах"-аас өөр "Бидний ямар ч зөвлөлгөөнийг хүлээн авахгүй байна" (8) хэмээн мэдэгджээ.
Да лам 1912 оны Монгол, Оросын гэрээнд монгол туургатныг нэгтгэх асуудлыг тусгах гэж махран зүтгэж, санал нь явахгүй болохоор хэлэлцээрийг тасална гэж заналхийлж байлаа. 1912 оны X сарын 6-нд Коростовец, Люба нар Намнансүрэн тэргүүтэй Монголын Засгийн газрын сайд нарыг Оросын консулын газар урьжээ. Чингээд хэлэлцээрийн төслийг гардуулж, Оросын консулынхантай ярилцсан байна. Да лам Коростовец, Люба нарт дараах асуултыг тавьжээ. Хэлэлцээрээр Монгол, Хятадаас бүрэн тусгаарлаж чадах уу, эсвэл Оросын протекторат үлдэх үү? Хэлэлцээрийн төсөлд яагаад Хүрээний Засгийн газрыг хүлээн зөвшөөрсөн Дотоод Монгол болон Ховд, Урианхайн хязгаар, Барга ороогүй байна вэ? гэж асуугаад "Хятадын дарлалд нэрвэгдсэн бусад монголчууд нэгэн адил тусгаар тогтнохыг хүсч байна" гэж нэмж хэлэв (9.389).
Дотоод Монголын асуудлыг хэлэлцээрт оруулах тухай асуултад Люба: Дотоод Монгол нь "газар зүй, улс төрийн хувьд Хятадтай илүү холбоотой, багагүй хятадчилагдсан" хэмээн хариулжээ. Консул хэлэлцээрт Ховдын хязгаарыг оруулах Монголын сайд нарын хүсэлтийг Петербургт уламжлахаа амлажээ. Хоёр хоногийн дараа X сарын 8-нд Коростовец нэлээд түгшсэн байдалтай цахилгаан явуулжээ. Цахилгаандаа: Өргөө хотод миний түр очсон нь "хэлэлцээрийн байдлыг сөрөг тал руу эргүүлэх янзтай" байна. Хэлэлцээрт Да лам төдийгүй Намнансүрэн ч эргэлзэж байна гэж мэдээлжээ. Гэвч эцсийн эцэст 1912 оны Монгол, Оросын хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ. Хэлэлцээрийн явцад Да лам Цэрэнчимэд, Коростовел нарын харилцаа эрс муудсан боловч, эцсийн эцэст түүний төрийн тулх ухааныг өөрийн эрхгүй хүлээн зөвшөөрч. "тэр бүх монголчуудын эв нэгдэлтэй байхыг чухалчилдаг. Бүх Монголын сайдуудын дотор тэр хүн бол эрч хүчтэй. мэргэн ухаантай сайд байлаа. Нөгөө талаар бас цэвэр нэртэй хүн байв.
Сүм хийддээ шашны талаар дээгүүр мяндагтай байсан атлаа Да лам нь шашин болон язгууртны дангаар ноёрхох улс төрийн бодлогыг эсэргүүцэж, тэр явдлыг Монголын гол гамшиг гэж үзэж байв. Лам нартай тэмцэж байсны учир түүнийг "шуламын сүнс" гэж нэрлэж байв" (10.139) гэж бичжээ. 1913 оны хавар Оросын дипломатууд Богд хаан, Сайн ноён хан нарт Да ламыг Засгийн газрын бүрэлдэхүүнээс нэн даруй зайлуулахыг шаарджээ. Ерөнхий сайд Намнансүрэн И.Я.Коростовецтай уулзаж, Цэрэнчимэд бол "юуны өмнө, гаднын халдлагаас Монголын тусгаар тогтнолыг хамгаалах гэсэн эх оронч хүн, цорын ганц "гэм" нь эх орныхоо тусын тулд хэт махран зүтгэсэн явдал байх" (11) гэсэн жинтэй үг хэлсэн байна. Г.Цэрэнчимэд Оросоор тусгаар тогтнолоо зөвшөөрүүлэх ажил бүтэлгүй болмогц, Японоос тусламж гуйх санаатай Хайлаарт очиж, Оросын явуулгаар мухардаад буцаж ирж байв. Энэ дашрамд тэмдэглэхэд, Да лам Цэрэнчимэдийн Сайн ноён хан Намнансүрэн, Чин ван Ханддорж нарын эрх мэдэлтнүүдтэй зөрчилдөхөд хүрсэн нь Оросыг түших үү, эсвэл Японыг түших үү хэмээх гадаад түншлэлийн асуудал бус, харин язгуур угсаа, эрх мэдлээс улбаалсан зөрчил байсан бололтой.
1914 онд түүний чин зүтгэлийг үнэлж, Богд хааны зарлигаар Чин ван цол олгож, хамжлага өрх 32, хүн ам 293, хөрөнгөний тэмээ 74, адуу 22, үхэр 178, хонь 2155-ыг соёрхож байжээ. 1914 онд Да ламыг Баруун хязгаарыг тохинуулах сайдаар тавьсан жирийн бус томилолт нь нэг талаас, төрийн дээд байр суурийг булаацалдсан хар, шар ноёдын хоорондын томоохон зөрчлийн дотоод илрэл, нөгөө талаас дээдсийн хүрээлэлд харц гаралтан шургалахыг үл тэвчсэн язгууртнуудын явууллагын хаялга, бас сайхь зүтгэлтэн өөрөө шинэ хүрээллийнхээ сэтгэл зүй, ашиг сонирхлыг үл харгалзан хэт чигээрээ авирлаж байсны харгай болов уу. Да лам баруун хязгаарыг зорьж яваад, 1914 оны V сарын 7-нд учир битүүлгээр хан хорвоогоос хальжээ. Түүнийг "сэржмийн хорлол"-оор өөд болсон гэлцдэг. Да лам Г.Цэрэнчимэд бол тэр үеийн зүтгэлтнүүдээс дотоод, гадаадад хамгийн их анхаарал татаж, эерэг сөрөг үнэлгээнд олонтоо өртөж байжээ. Ялангуяа Оросын тал түүнийг элдвээр гоочилж байсан билээ.
Хэдий тийм боловч, Оросын хэвлэл, мэдээллийнхэн Г.Цэрэнчимэдийн тулх чанарыг арга буюу хүлээн зөвшөөрч байсан юм. Тухайлбал, 1913 онд Оросын «Алс Дорно» сэтгүүлд: "Хувийн амьдралын хувьд аглаг даяанч, байгалиас заяасан тулх ухаантай, хэнд ч уусч худалдагдахгүй, хувийн ашиг хонжоо хайдаггүй, хүнд тэр бүр итгэдэггүй, хянуур болгоомжтой... Да лам орчин үеийн монголын ухаалаг, нэрд гарсан зүтгэлтний нэг мөн нь ч гарцаагүй"(13) хэмээн бичиж байлаа. Эдүгээгийн Оросын судлаачид ч Да ламыг өндрөөр үнэлж байна. Оросын эрдэмтэн Е.А.Белов: "Богд хааны гол шадар зөвлөх, баруун гар нь ухаалаг, зоригтой, хатуу чанга хүн Да лам Цэрэнчимэд байв" (14.55) хэмээн тэмдэглэжээ.
Өдгөө Г.Цэрэнчимэдийн намтар сэлт, бодол сэтгэлгээний онцлог, бүтээн туурвисныг судлан үзэхүйд тэрбээр улс төрийн зөн, билгүүн чанараар гойд, аливаад давхар бодож, даамай сэтгэдэг, өөрийн байр суурин дээр хатуу зогсож чаддаг цөлх ухаантай төрийн томоохон зүтгэлтэн байжээ. Ийнхүү Да лам Г.Цэрэнчимэд бол Монгол улсын цадиг шаштирт нэрээ мөнхлөн үлдээж, түүхийн олон үеийн үзэл санааны үе судал, хальс бүрхэвчин дотроос яах аргагүй нэвт гэрэлтэх түүхэн хүмүүн бөлгөө.

Да-Лам Г.Цэрэнчимэдийн гэрэлт хөшөө нь эдүүгээ Увс аймгийн Хяргас сумын нутаг Цогт хайрхан уулын урд энгэрт байдаг бөгөөд гэрэлт хөшөөнөө ийнхүү сийлжээ.
ReplyDeleteГэрэлт хөшөөний бичээс:
"Их Монгол улсын наран гэрэлт түмэн наст богд хааны зарлигийн сайд чин сүсэгт Да-Лам Цэрэнчимэд болбоос элдэв хэрэгт чармайн зүтгэн явсаар тусгаар төр байгуулахад нэгэнтээ зүтгэн их гавьяа байгуулсан бөгөөд шашин ба улсын төлөөнөө хэзээд албанаа зүтгэн амь биеийг умартан явсаар өвчнөөр үгүй болсон нь хөөрхий. Миний бие их л энэрэн үзэж нэхэн өргөмжлөн үнэн бишрэлт цол шагнаж гэрэлт чулуун хөшөөнд сийл гэж гавъяат сайд чиний их журмыг илэрхийлэв."
их сайхан болж
ReplyDeletesain baina uu tanii niitlel sonirholtoi bailaa minii emeegiin emeegiin ah n Da Lam hemeeh Mongol ulsiin tusgaar tognoliin tuluu zutgej yavsan ene hun yumaa. Lam hun uchraas ur huuhedgui buguud ur udam n gevel bid nar l gegdeh bolov uu. Da lamiin shuteen selt n n minii emee deer baidag jum.
ReplyDeleteСайн байна уу? Монголын тусгаар тогтнолын төлөө амиа үл хайрлан тэмцэгч энэ хүний тухай нэмэлт мэдээлэл таньд байгаа бол миний эрх чөлөөний талбараар дамжуулаад Монголынхоо хойч үе бидэндээ хүргэж болно шүү.
ReplyDeleteИх сайхан нийтлэл болжээ. Миний аавын аав болох Пууж гэдэг хний нагац ах нь Да лам Г.Цэрэнчимэд юм аа. Нийтэлсэнд баярлалаа...
ReplyDeleteda lamiin udmiin humuus baina uu
ReplyDelete