
Эдүгээ буриад монголчууд нь Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Эрхүү муж, Чита муж, өвөр Монголын Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.
Дорнод Монголын буриадууд нь Онон-Улз голын сав дагуу Хэнтий аймгийн Батширээт, Биндэр, Дадал, Норовлин зэрэг сумнаа зонхилон нутаглах хорь 11 овог: Цагаан, Галзууд, Бодонгууд, Шарайд, Халбин, Батнай, Худай, Гушид, Хүгдүүд, Харгана, Ухуацай болон Дорнод аймгийн Баян-Уул, Баяндун, Дашбалбар сумнаа голлон суух 8 овог: Цагаан, Галзууд, Хүгдүүд, Ухуацай, Бодонгууд, Шарайд, Халибин, Харгана зэрэг овог яснаас бүрэлдэхийн дээр Хэнтий аймгийн Батширээт сумнаа бүхий Худар Буриадын дотор Шонос, Буур, Авзай, Хурмуш, Олзон, Бахи зэрэг овог дайралдана. Хэдий тийм боловч эдгээр яс овог нь хоорондоо холилдсон нь олонтоо байна.
Эдгээр яс овгуудын нэрийг ажиглахад Хорь, Ага буриад нь буриадын эртний овгуудаас бүрдэж байхад Цонгоолын дотор Халх, Өвөр Монгол, Ойрад гаралтай яс овгууд зонхилж байна. Энэ нь буриад ястний овгууд эрт хожмын олон үед бүрэлдснийг харуулж байна.
Буриад Монголчууд МУ-ын Хэнтий, Дорнод, Сэлэнгэ аймаг, ОХУ-ын Бурят АССР, Эрхүү мужийн Усть-Ордын үндэсний тойрог, Чита мужийн Агын үндэсний тойрог, БНХАУ-ын Өвөр Монголын өөртөө засах орны Хөлөнбуйр аймгийн Шинэхэн нутагт оршин сууж байна.
МУ-ын буриадууд нь хэл аялгуун хувьд Онон Улзын хорь, ага, хамниган, худир буриадын аялгуу, Сэлэнгэ-Үүрийн голын түнхэн-санагын цонгоол буриадын аялгуугаар хэлэлцэнэ.
Түүнчилэн буриад ястан нь өвөрмөц соёл бүхий зон юм. Буриадууд "хасабиш" хэмээх шовгор оройт малгайг өмсдөг. Малгайн урд бие нь уртавтар, хойт талдаа шилэндээ тохирсон хэмжээ бүхий урлах бөгөөд улиралын сэрүүнд уг малгайныхаа саравчаа буулгах, дулаан үед түүнийгээ сөхөх байдлаар өмсдөг. Малгайн оройгоо арван нэгэн эгнээ босоо ширээс, хорийн арван нэгэн эцгийн овгийн тоо бас найман ширээстэй (ага найман овог) бөгөөд сүмбэр уул, нарны туяаны цацрал, галын дөл, зулын бадмалах лугаа адил урласан байдаг. Эл малга

Тэд байшин сууцанд голлон суух ба барилга барих хадлан хадах, жимсчлэх ан агнах, үнээ саах ажилд нэн сурамгай. Сүү машиндаж зөөхий хийх, талх барих, жимсний дармал бэлтгэх талаар нэн чадамгай. Найр наадамд харилцаа дуу дуулалцах, цэц булаалдах, бүжиг бүжих, домог тууль хэлэх, тэргүүтнээрээ ихэд нэртэй.
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.