Өнөөгийн хүн төрөлхтөний өдөр тутмын амьдралд терроризмоос илүүтэйгээр компьютерийн вирус, болон спам гэж нэрлэгддэг хэрэгтэй хэрэггүй имэйлийн бөмбөгдөлт гэх зэрэг халдлагууд маш их хохирол, аюул учруулж байгаа гэж хэлэхэд болно. Тэгвэл вирус гэж юу вэ? Спам гэж юу вэ? Интернэтийн ач тус, үр ашиг, мянга түмэн гайхамшигуудынх нь сүүдэртэй тал бол түүнийг ашиглан хийгддэг төрөл бүрийн халдлагуудын учруулах хор хөнөөл билээ. Гэмгүй царайлан нуугдаж явдаг тэдгээр гайхлуудын ард яг бидэнтэй адилхан хүмүүс буюу програм зохиогчид, вэбмастерууд сууж байдаг. Өөрөөр хэлбэл вирус гэдэг нь бидний ойлгож заншсан амьд биетийг өвчлүүлдэг вирустэй адилхан нэртэй л болохоос биш хүний зохиосон програм юм.
Компьютерийн вирус бол амьд биетийг бус, компьютерийг өвчлүүлдэг “электрон өвчин” гэж хэлж болно. Тэдний учруулах хор хөнөөл нь маш их. Компьютерийн санах ойг дүүртэл ачаалж, системийн болон програмын файлуудыг устгах, хувийн файлуудыг гэмтээх, цаашилбал хатуу дискийг дахин сэргээж ашиглах аргагүй болтол гэмтээх хүртэл аюул учруулна. Бид бүгдийг нь вирус гэж нэрлээд байдаг боловч өөрийгөө хувилж тараах байдал, учруулах хор хөнөөл, дайралт хийх талбар зэргээр нь ялгаж олон төрлүүдэд хуваадаг. Тэдгээрийн талаар бүгдийг нь бичнэ гэвэл дуусахгүй биз ээ. Тиймээс энд хамгийн “алдартай” хэдэн төрлийг товч танилцуулая.
Вирус: Компьютерт гаднаас зөөвөрлөгдөж ирсэн файл, эсвэл имэйл гэх мэт янз бүрийн харилцаагаар дамжиж компьютерт суудаг бичил програмуудыг хэлнэ. Вирус нь програмын файлууд, boot сектор, partition сектор, макро агуулсан баримтын файлууд руу халдаж, гэмтээх, тухайн файлуудад хавсаргагдан орж цааш дамжих аюултай. Ганцхан удаа аль нэгэн имэйлд хавсаргагдаж ирсэн файлыг саваагүйтээд нээгээд үзчихсэнийхээ шанд урт хугацааны хөдөлмөрийнхөө үр дүн болсон файлуудыг дахин сэргэхийн аргагүй болтол гэмтээгээд, зарим тохиолдолд бүр хайртай компьютерээ ч баяртай гэхэд хүрсэн харамсаад ч баршгүй гашуун туршлагууд бий.
Энэ төрлийн халдлагын програмуудын хамгийн аюултай нь тэд өөрийгөө хувилан тархах чадвартай. Өт нэгэнт таны компьютерт халдсан л бол компьютерийн бусад хэсгүүд рүү нэвтэрч, таны хаягийн дэвтэр дэх имэйл хаягууд руу автоматаар өөрийгөө хувилан имэйлээр тархана. Ийм маягаар сүлжээнд холбогдсон бусад компьютерүүд рүү ч дайралтаа хийдэг. Өтнүүдийн гол зорилго нь халдсан компьютерийнхээ хамгаалалтыг устгах явдал байдаг. Нэгэнт хамгаалалтгүй болсон компьютер бусад бүх төрлийн халдлагад нээлттэй гэсэн үг шүү дээ.
Trojan horse буюу Тройн морьд: Энэ програмууд өөрийнхөө үнэн дүр төрхийг нууж “гэмгүй царайлан” явж байгаад халдлага хийдэг учраас тэднийг эртний Трой хотын тухай домогт гардаг алдарт модон морины нэрээр нэрлэсэн ажээ. Тэд гаднаасаа аюул нь огт мэдэгдэхгүй, харин ч компьютерийн чухал хэрэгтэй файлуудын нэг мэтээр өөрийгөө харуулж, хамгаалалтын програмуудаас зугтдаг байна. Тэгээд компьютерийг дахин ачаалах үед жинхэнэ ажлаа эхэлнэ дээ. Тройн морьдууд өтнүүд шиг өөрийгөө хувилж, эсвэл вирус шиг файлуудад хавсаргагдан дамжиж халдварладаггүй. Тэд тоглоомын програм ч юмуу ямар нэгэн гэм зэмгүй програмын хэлбэрээр имэйл, мессенжер зэрэг харилцаагаар дамжиж ирдэг. Хүлээн авагч аюулыг нь огт мэдэхгүйгээр задалж үзсэнээс болоод морьдын халдлагад өртөнө. Тройн морьд компьютерийн хамгаалалтыг устгаж, системийг гэмтээх зэрэг олон аюулыг танд бэлэглэнэ.
Вирусээс гадна Spyware буюу бидэнд мэдэгдэлгүйгээр компьютерт суучихаад хувийн мэдээлэл, чухал файлуудыг бусдад дамжуулдаг програм, Adware буюу төрөл бүрийн реклам, сурталчилгааг дэлгэцэнд байнга гаргаж, компьютерийн хэвийн ажиллагааг саатуулж, төвөг учруулаад байдаг програмууд байна. Эдгээр нь вэб сайтад орж ямар нэгэн файл татах үед эсвэл имэйл, мессенжерээр тархдаг. Ийм төрлийн програмуудын гол сонирхдог мэдээлэл нь нэр, нууц үг, кредит картын дугаар болон бусад хувийн мэдээллүүд, чухал баримт, файлууд юм. Мөн өөр компьютерээс бидний компьютерт холбогдчихоод тухайн хүний чухам юу хийж байгааг хянаж, хэрэгтэй мэдээллийг хулгайлдаг програмууд ч байдаг.
Интернэтэд байнга холбогдож, имэйл, мессенжертэй салахгүй нөхөрлөдөг та бидний хувьд үргэлж гаднын халдлагын аюулын дор байна гэж хэлэхэд болно. Халдлагуудын анхнаасаа бүтээгдсэн зорилго нь бусдад халдварлах явдал шүү дээ. Халдварлах гол талбар нь Интернэтийн сүлжээнд холбогдсон таны, миний компьютерүүд юм. Өөр хоорондоо холбогдсон компьютерийн сүлжээ болон тэдний хооронд дамжиж буй имэйлүүд нь вирус тарж, үржих “таатай” орчин нь болж өгдөг. Тэгэхээр хэнэггүй явж байгаад халдлагад өртчихсөнийхөө дараа тэднээс салах гэж оролдохоосоо өмнө урьдчилан сэргийлж, хамгаалж байх нь хамгийн чухал зүйл юм. Аз болоход нэг хэсэг хүмүүс халдлагын програмуудыг бүтээж байхад нөгөө хэсэг нь түүнээс хамгаалах, устгах програмыг бас бүтээж байдаг. Ийм програмуудын жишээ нь хүмүүсийн хамгийн өргөн хэрэглэдэг KasperSky, Norton Antivirus, McAfee, NOD зэрэг хамгаалалтын олон програмууд байна. Эдгээр нь зөвхөн вирус, өт, Тройн морьдоос төдийгүй Spyware, Adware-н аюулаас давхар хамгаална. Мөн зөвхөн Spyware, Adware-с хамгаалах зориулалттай Lavasoft Ad-Aware, Spyware Doctor, Microsoft AntiSpyware компьютерт халдсан өтнүүдийг устгадаг Stinger зэрэг програмуудыг Интернэтээс татан авч хэрэглэх боломжтой байдаг. Мэдээжийн хэрэг найдвартай сайн хамгаалах бусад програмуудыг худалдан авч суулгаж болно.
Хамгаалалтын програмууд суулгачихаад тайвшраад явж бас болохгүй. Дэлхий даяар өдөр бүр мянга мянган вирус, халдлагын програмууд шинээр бүтээгдэж гарч байдаг. Үүнийг дагаад хамгаалалтын програм үйлдвэрлэдэг компаниуд ч байнга програмаа шинэчлэн сайжруулж, шинэ гарсан халдлагуудаас хамгаалах хамгаалалтыг нэмж байдаг байна. Тиймээс та бид өдөр бүр програмуудаа шинэчлэгдсэн эсэхийг шалгаж, нэмэлтүүдийг Интернэтээс татан авч суулгаж байх ёстой юм. Энэ нь маш амархан, програм бүрт байх Live Update/Update гэсэн командаар тухайн компанийн сервертэй холбогдож програмын нэмэлт, шинэчлэлүүдийг татан авч суулгахад л болно. Мөн долоо хоног бүр компьютерээ бүхэлд нь хамгаалалтын програмуудаар шалгаж байх нь зүйтэй. Энд нэг зүйл анхааруулахад хамгаалалтын олон програм суулгавал сайн хамгаалагдана гэсэн үг огт биш. Халдлагын төрөл тус бүрийн хувьд хамгаалах нэг л програм байхад хангалттай. Жишээ нь вирусын эсрэг хоёр програмыг хамт суулгаж болохгүй. Харин ч хоорондоо зөрчилдөөд вирусгүй байхад вирустэй байна, эсвэл вирустэй байхыг олохгүй байх зэргээр алдаа гарах магадлал их болдог.
Спам(Spam) гэдэг нь бидний имэйл хаягаар огт танихгүй хаягнаас ирдэг янз бүрийн реклам, сурталчилгаа, элдэв янзын хэрэггүй имэйлүүд юм. Зарим имэйлийн програмд “Junk mail” ч гэж нэрлэдэг. Спамыг нэг ёсондоо “хог” гэж ойлгож болно. Спамыг тэр бүр хүмүүс биечлэн тараагаад байдаггүй. Мөн л дээр дурдсан халдлагуудтай адилаар мэргэжлийн хүмүүсийн зохиосон програмууд автоматаар тарааж байдаг байна. Таны имэйл хаягийг ашиглаж бусад руу спам тараах, эсвэл таны имэйл хайрцгийг спамаар бөмбөгдөх явдал бараг бүх имэйлийн үйлчилгээнд тохиолддог халдлага юм. Ихэнх вэб имэйлүүд болон имэйлийн програмуудад спам шүүх шүүлтүүрүүд байдаг бөгөөд тэд спамуудыг тусад нь ялган Spam, Bulk mail, Junk mail гэх зэргээр нэрлэсэн фолдеруудад оруулж тусгаарлана. Ийм шүүлтүүрүүд нь спамыг сайн шүүж, та биднийг тодорхой хэмжээнд хамгаалж чаддаг.
Иймэрхүү аргуудаар бид гаднын халдлагаас тодорхой хэмжээнд өөрсдийгөө хамгаалж чадах боловч бүрэн хамгаалах нь биднээс хамаарахааргүй маш хэцүү зүйл юм. Хувийн хамгаалалтаас гадна бидний ашиглаж буй имэйлийн үйлчилгээний өөрийнх нь хамгаалалт буюу имэйл сервер дээр тухайн компанийн хийж буй хамгаалалтууд болон Интернэтийн үйлчилгээ үзүүлэгч ISP компанийн хамгаалалтууд маш чухал үүрэг гүйцэтгэнэ. Тэгэхээр анхнаасаа имэйлийн үйлчилгээгээ сонгохдоо спам, вирус зэрэг гаднын халдлагаас хамгаалах үйлчилгээ байгаа эсэх, байгаа бол тэр нь хир зэрэг сайн эсэхийг судалж байж үйлчилгээ авах хэрэгтэй болохыг зөвлөе.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.