Монгол угсааны ястангууд - Дөрвөд

Дөрвөд бол эртний монгол удмын, ойн иргэдийн нэгэн. Ойрадын Зүүнгарын хаант улсын гол аймаг, Богд хаант монгол улсын үеийн Ховд хязгаарын зонхилох ястан юм.

Дөрвөд гэдэг нэр нь эртний монголын дээд өвөг Дува сохорын дөрвөн хүүхдийн удмаас сурвалжтай дөрвөнд аймгийн нэрнээс үүсэлтэй гэх буюу дөрөвлөн жагсдаг цэргийн жагсаалын нэр болох дөрвөд гэсэн домогтой.

Дөрвөд нар байгаль газар зүйн нэлээд өвөрмөд, тухайлбал өндөр уул, говь цөлөрхүү байгалийн хоёр томоохон муж нутагт уламжлалт аж ахуйгаа хөтөлсөөр иржээ. Дөрвөд нар таван хошуу мал адгуулж, тэдний малын бүтцэд хонь ямаа зонхилж, адуу үхэр мөн нэлээд тооны сарлаг цөөвтөр тэмээтэй байжээ. Уулархаг нутагт сарлагийг ачлаганд хэрэглэж байна. Ойрад-монголчуудын аж ахуйн нэгэн ололт бол нэлээд эрт үеэс тарианы ажил эрхэлсээр ирсэн мэдлэг ухаан юм.

Дөрвөдийн малгай хувцас, гутлын хийц маяг төв монголчуудаас нэлээд ялгаатай монгол хувцасны түүхийн нэлээд түрүү үеийг хадгалж ирсэн бололтой. Дөрвөдийн уламжлалт малгайны онцлог бол эртний монголчуудын малгайны зарим төрлийг санагдуулна. Малгайг "махлай" гэж нэрлэдэг. Халх болон зүүн монголын малгай шовгор гозгор оройтой байхад дөрвөд, захчин, торгуудын махлай (малгай) дөрвөлжин оройтой байдаг. Үүний учир бол урьд нь Зүүнгар, Дөрвөн ойрад гэсэн хүчирхэг улс болж яваад хожим нь тарсан. Тэгэхдээ тэр дөрвөн ойрад гэж явснаа дурсан дөрвөн ойрадыг төлөөлсөн дөрвөн өнцөгтэй дөрвөлжин өнцөгтэй махлайг өмсөх болсон хэмээдэг. Чихтэй цагаан эсгий тоорцгийг эрэгтэйчүүд зун нь өмсдөг. Эмэгтэй тоорцог хөх торгон гадартай, дөрөв эсвэл зургаан талтай, дээрээ жинстэй, урт мяндсан улаан залаатай байна. Тоорцог нь сэвгэр охидын зуны гоёлын гол малгай болдог юм. Нас тогтсон эрэгтэйчүүд болон дөрвөд авгай нарын гоёлдоо өмсдөг малгайг төгрөг малгай гэдэг юм. Эхнэрүүд өмсдөг төгрөг малгайг бас бөөлжистэй малгай, халиутай малгай ч гэж нэрлэдэг.

Өвлийн цагт эрэгтэй, эмэгтэй, хүүхдийн аль ч насны хүмүүсийн өмсдөг малгай бол дуулха малгай. Дуулха малгайн шил дээлийн зах давсан урт, дотрыг нь хар, цагаан хурганы арьсаар үслэж, хөх ногоон өнгийн эдээр гадарладаг байв. Дөрвөд эхнэрүүд зоо малгай, мөн хасаг малгай гэдэг малгайнуудыг хэрэглэж явсан гэх мэдээ байгаа боловч энэ тухай мэдээ тун хомс юм.

Дөрвөдийн малгайтай холбогдуулох нэг эдлэл бол эрүү чихийг хүйтнээс хамгаалж өмсөж байсан хулхавч юм. Энэ халх нутгийн чихэвчээс ихээхэн өөр, эрүү хацар, хоёр чихийг бүхэлд нь даруулж өмсдөг, хийц хэлбэрийн хувьд ч ондоо байжээ.

Өвлийн үстэй дээлээ дэвэл, үч гэж хоёр ялгах бөгөөд зуны цагт эрэгтэйчүүд, мөн нөхөрт гараагүй залуу охид сэвгэрүүдийн өмсдөг тэрлэгийг лавшиг гэж ялган нэрлэдэг байна. Дээл хувцасны холбогдолтой нутгийн аялгууны нэр ихээхэн өвөрмөц юм. Жишээлбэл: дээлийн энгэрийг өвөр, нударгыг нудрам, дээлийн эмжээр гоёлтой холбооотой хатгаар, кааз, цалам, зүрхэн омог, нари, балбалж, тушаа зэрэг нэр томъёогоороо халх болон бусад ястангуудаас ялгарна. Зуны улиралд дөрвөд эрэгтэйчүүд тэрчлэн сэвгэр охид дан, давхар лавшиг буюу тэрлэг, харин нөхөрт гарсан эмэгтэйчүүд тэрлэг түүний гадуур цэгдэг өмсдөг байв. Эрчүүд цайвар цагаан чисчүү, мөн тийм өнгийн цайвар зузаан лавшиг өмсөх дуртай, цэнхэр хөх бүс бүсэлдэг, бүснийхээ хоёр үзүүрийг ташаа руугаа унжуулдаг, харин эмэгтэйчүүд лавшигаа бүхэлдээ хөх өнгийн эдээр хийж өмсдөг байжээ. Цэгдэг нь ханцуйгүй, халх эхнэрийн уужтай харьцуулахад ар өвөр талын суганы малтаар нь их бөгөөд цэгдэгний мөр том далбагараараа онцлог юм.

Дөрвөдөд дөрвөд гос, харчин гос, монгол гос, канчин гутал гэсэн дөрвөн янзын гутал өмсөж байжээ. Хүүхдүүдэд бүр багад нь эсгий, хонины хөдсөн бойтог, өсөж том болоход нь дөрвөд госоо хонь ямааны илэг бас том хүмүүсийн адилаар хийж өгдөг байв. Дөрвөд гос бол эрэгтэй эмэгтэйгүй өвөл зунд хамгийн өргөн өмсөж явсан гутал бөгөөд шалтай гос, зулагтай гос гэж хоёр янзын байжээ.

2 comments:

  1. dsafdsfdsfdsfdsfsfsf

    ReplyDelete
  2. And there's some wonderful baskets, cradles and bassinets to choose from. You should select one that comes with a pad or mattress and that you should not add any other things like extra padding or pillows on this bed, this may cause suffocation. Browse through their listing for the one you are looking for.

    Feel free to surf to my site toddler bed

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.