Эзэн Богд Чингис хааны гутгаар хуу Өгэдэй /1185-1241/ хаан 1229 онд их хааны ширээнд заларчээ. Өгэдэй нь эрдэмтэн мэргэдийг шалган сонгон шалгаруулж төрийн албанд дэвшүулэн ажиллах журам тогтоож, Монголын төрийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлж, Их хуралдайг хуралдуулах дүрмийг шинэчлэн, өдгөө хүртэл уламжилсан гол зарчмуудыг үндэслэсэн монголын төрийн томоохон зүтгэлтний нэг мөн.
Өгэдэй хаан албан татварыг журамлан, албан татвар нэгдсэн хууль гарган, их гүрний харилцан нэвтрэлцэхэд дөхөм болох дөрвөн зүгт «өртөө замыг» байгуулж, говь талд худаг гарган билчээрийг усжуулахын зэрэгцээ, өнчин ядуусыг өргөн тэтгэх улсын санг байгуулан олны дунд «Өршөөл ихт Өгэдэй хаан» хэмээн алдаршжээ. Өвөг дээдсийн цэргийн эрдэм ухааныг өвлөн, цэрэг дайны урлагийг эзэмшсэн тэрээр Зүрчидийн Алтан улс, Түвд, Солонгосыг төвшитгэн тохинуулж, өрнө зүгийн хэд хэдэн орныг Монгол гүрний харъяалалд нэгтгэн нутаг дэвсгэрээ ихээд өргөтгөсөн билээ. Монголын түүх, соёлд томоохон байр эзлэх алдарт хот Хар Хорумыг өргөтгөхөөс гадна «Суурин», «Тосох» нэртэй хотуудыг цогцлон, судар бичгийн хүрээлэнг байгуулан түүх шашдир, цаг тооны бичгийг зохион гаргах болгожээ.
Монголын соёлын үнэт өв, нүүдэлчдийн гайхамшигт бүтээл «Монголын нууц товчоо» Өгэдэй хааны ордонд зохиогдсон түүхтэй билээ. Дөргөнэ /Туракина/ хатныг Монгол сурвалж бичгүүдэд Наймажин, Наймалжин гэж бичсэн байдаг. Энэ нь найман аймгийн хүн гэснээс гаралтай болов уу?/1/
Өгэдэй хааны энэ хатан нөхрийгөө нас барсны дараа, 1242 оноос 1246 он хүртэл Их Монгол Улсын төр барьсан бөгөөд монгол эмэгтэйчүүдийн дотроос анх төр барьсан хүн юм. Дөргөнэ бол мэргид аймгийн ноён Тогтох бэхийн ууган хүүгийн гэргий байжээ. Гэтэл Чингис хаан мэргэдийг байлдан дагуулахдаа түүнийг олзолж хөвгүүндээ өгснөөр хаан ширээ залгамжлах болсон Өгэдэйн зургаадугаар хатан болсон амуй.
Дөргөнэ Өгэдэй хааны хатан болоод Гүюг, Годан, Хүчүх, Холчар, Хадаан хэмээх таван хөвүүн төрүүлсэн тухай түүх сударт тэмдэглэсэн нь бий. Төрөлхийн зоримог, шударга зантай, чадварлаг Дөргөнэ бусад хатдаасаа илүү хааныхаа хайр сэтгэлийг булааж чаджээ. Тиймээс ч Өгэдэйн хатадын дотроос нэн эрхэм нь Дөргөнэ байсан буюу.
Өгэдэй хаанчлалынхаа сүүлийн үед бор дарсанд орж төрийн хэргийг цалгардуулах болсон тул Дөргөнэ хатан төрийн хэргийг орлон эрхлэх болжээ. Тэрээр лалын худалдаачдыг дотночлон тэдэнд зүйл бүрээр тусалж дэмжиж байсан аж. Ялангуяа лал худалдаачин Абдурхман, хатанд онцгой дотночлогдож, 1240 онд эзлэгдсэн орнуудын олон мужаас гааль татвар хураагч түшмэл болон дэвшсэн байдаг.
1241 оны арванхоёрдугаар сарын 11-нд учир битүүлэг нас барсан Өгэдэй хааныг бусдад хорлогдсон ч байж магадгүй хэмээн үздэг. «Юан улсын судар» зэрэг зарим сурвалж бичигт хаан хээрийн ордондоо Абдурхмантай шөнө орой болтол дарс зооглож байгаад өөд болсон гэдэг мэдээ бий./2/
Өгэдэй хаан нас барж Их Монгол Улсад үлэмжийн их гарз учирч улс даяар хэдэн сар үргэлжилсэн гашуудал болж «Дээдсээс аваад доод хүртэл цөм ихэд гашуудав» хэмээн түүх сударт бичсэн байдаг. Өгэдэй хаан гэнэт нас учир Чингис хааны адил ширээ залгамжлуулах хүнээ нэр заан албан ёсоор гэрээслээгүй ажээ.Дэргэдээс салгадаггүй хайрт хатан Мөгэ хатандаа «чи төрийн хэрэг хамаар. Ширэмүнийг дэмжиж хаан ширээ залгамжлуул» гэж нэг биш удаа захисан тухай зарим ном сударт тэмдэглэсэн нь буй. Мөгэ хатан бол ухаалаг, зан ааш сайтай, Өгэдэйд ихэд үнэлэгддэг байсан байна. Гэвч харамсалтай нь тэр ч удаан насласангүй, Өгэдэйг таалал төгссөний дараа өвчнөөр удалгүй нас баржээ. Ширэмүн энэ үед хаан ширээнд сууж, төрийн хэрэг жолоодоход балчир байлаа. Тиймээс Өгэдэй хааныг тэнгэрт халимагц Монгол гүрний хаан ширээ булаацалдах тэмцэл хямрал эхэлсэн ажээ.
Дөргөнэ хатан нөлөө бүхий хэсэг ноёд язгууртнуудыг зарлан цуглуулж Далан даваа гэдэг газар хуралдаан хийж, шинэ хааныг өргөмжлөх асуудал хэлэлцүүлж ээ. Гэхдээ тэр чуулганаас хэнийг хаанаар өргөмжлөх тухай тодорхой шийдвэр гаргалгүй Дөргөнэ хатанд төрийг хамааруулахаар тогтжээ. Ийм шийдвэр гаргахад Цагаадай гол үүргийг гүйцэтгэсэн ажээ. Тэр үед Цагаадай Чингис хааны хөвүүдээс амьд сэрүүн байсан ганц хүний хувьд эрх сүр их байв. Нөгөө талаар төрийн эрхийг гартаа авахын тулд Дөргөнэ хатан өөрөө ч зарим нэг арга мэхийг хэрэглэсэн байдаг. Энэ тухай Персийн түүхч Рашид-Аддин : «Ахмад хөвгүүдийн эх Дөргөнэ хатан арга заль хэрэглэж хааны ураг садангуудтай зөвлөлгүй өөриин дураар төрийн эрхийг авсан. Тэр элдэв бэлэг шангаар төрөл садан, ноёд түшмэдийн сэтгэлийг татсан учир, цөм түүний зүг хандаж эрх мэдэлд нь их орсон байх»/3/ гэж таамаглан бичсэн байдаг. Хунтайж Ширэмүний балчрыг Дөргөнэ хатан ийнхүү далимдуулсан нь тэр буй за.
Энэ явдалд Өгэдэй хааны ах дүү, үр садан болон хуучин түшмэд, Чингисийн угсааны бусад ноёд сурвалжтан нарын олонхи ихэд дургуйцжээ. Ялангуяа их хааны дотнын түшмэл, монгол гүрний баруун этгээдийн их сайд Чингай чинсан, лалын мөргөлт нөлөө бүхий түшмэл Мухамед Ялавач, Өгэдэйн хоёрдугаар хүү Годан нар бусдаас илүү дургуйцэн эсэргүүцэж байжээ., Дөргөнэ хатан ч зүгээр суусангүй.
Чингис хаанаас Өгэдэйн дараа хаан ор суух хүнд нэр нь цохогдож байсан Годан, Хөх нуурын газрыг захирч байв. Дөргөнэ хатныг эсэргүүцэгчид Годанг тойрон Годан ч тэднийг зүйл бүрээр хайцаалж байсан нь эх хүү хоёрыг төрийн эрх булаалдаж далдуур сүрхий тэмцэлдэхэд хүргэжээ.
Дөргэнэ хатны ажил явуулагад түүний дотны хамсаатан лалын шашинт Фатима гэдэг эмэгтэй тусалж байсан нь Персийн Туси хотоос олзлогдон ирсэн маш зальтай, ов мэхт нэгэн байсан ажээ.Өгэдэй хааны амьд сэрүүн ахуйд Фатима нууцаар Дөргэнэ хатантай сүлбэлдэн ойртож, хов жив зөөж, хутган үймүүлдэг ажил хийдэг гол хүн нь болсон ажээ.Тэрбээр хатны амин ба албан хэрэг, ялангуяа улс төрийн хов жив зэрэгт онцгой үүрэг гүйцэтгэж байжээ. Чингай, Ялавач нарын зэрэг төрийн үнэнч сайд , түшмэдүүдийг гүтгэн Дөргэнэд худал үг зохион мэдүүлж өстөн болгосон гол эзэн бол тэр эмэгтэй байлаа. Годаны үхсэнийг Фатимагийн нэртэй холбож түүхэнд тэмдэглэсэн байх ба Годан өөрөө ч биеэ Фатимад далдуур хорлогдлоо гэж үхэхийнхээ өмнө ярьж байсан гэдэг мэдээ байдаг /4/.
Дөргөнэ хатны төр барихыг эсэргүүцэж байсан өөр нэг хүчтэй хүн бол Чингис хааны отгон дүү Отчигин байв. Тэрээр Бойр нуур, Далай нуур хоёрын хавьцаа нутаглаж байсан бөгөөд хаан «ширээг эзлэхээр» их цэрэг удирдан хөдөлжээ. Отчигины цэрэг авч Хар Хорумд ирсэнийг түүхэнд хоёр янзаар зөрөөтэй тайлбарладаг. Нэгдэх нь хаан ширээ булаан авах, хоёрдах нь Дөргөнэг зайлуулж хэн нэгнээр, болвол Гүюгээр яаравчлан их хааны орыг суулгаж төрийг түвшитгэх зорилготой байсан гэнэ. Гэв Отчигин ноён би төрийн эргэлт хийх санаа өвөртлөөгүй. Өгэдэй хааны таалал төгссөн ойн уй тайлах ёслолд оролцохоор ирэв гэж хэлээд/5/ цэргээ гэдрэг татсам гэдэг.
Дөргөнэ хатны ахмад хөвгүүн Гүюг ч дотроо мөн тийм бодолтой ч төрүүлсэн эхийн өмнөөс босох зориг үл хүрэх авч басхүү өөр хэн хүнд хаан ширээ эзлүүлэхийг тун хүсэхгүй тул энэ өрсөлдөөнд оролцохоор шийдэж цэргээ хөдөлгөв.
Хаан суулгахаар Өгэдэй хааны гэрээсэлсэн Ширэмүнийг амьд сэрүүн байхад эд нар дураар аашилж байна гэсэн яриа олны дунд ихэд дэлгэрч, нөгөө талаар нөлөө бүхий ноёд, түшмэдийн ихэнх нь шинэ хаан өргөмжлөх эрмэлзлэлтэй байсан учир Дөргөнэ арга буюу бусдын шахалтаар их хуралдайг хуралдуулах болов.
Дөргөнэ хатан төрийн эрхийг барьж байсныхаа хувьд Ширэмүнийг балчир гэдэг нэрийдлээр хаан ширээнд суулгалгүй Гүюгийг их хаанд өргөмжлүүлжээ. Чингис хааны ахмад хөвгүүн Зүчийн хүү Бат ба отгон хөвгүүн Тулуйн угсааныхан Гүюгийг хаан суух явдлыг эсэргүүцэж, харин Өгэдэй, Цагаадайн угсааныхан Гүюгийг хүрээлэн дагасан байна. Ийнхүү Өгэдэй хааны залгамжлагчийг сонгох үед Чингис хааны Алтан ургийнхан хоёр хэсэг хагарчээ. Хэдий тийм боловч Гүюгийг хаан ширээнд өргөмжлөх хуралдай Дөргөнэ хатны дэмжлэгээр хааны зуны ордонд 1246 оны зун эхлэв. Дөргэнэ хатан хэдэнтээ элч томилон шахамдуулсан атал Зүчийн хүү Бат энэ тэр хэмээн шалтаг хэлсээр ирсэнгүй тул их хуралдай Батын ирэхийг хүлээлгүй эхэлжээ. Хуралдайд олон зэрэг дэвийн ноёд оролцов. Энэ их хуралдайгаар Гүюг их хаанаар өргөмжлөгдсөн нь Дөргөнэ хатны төрийн эрх барихыг эцэслэсэн боловч Дөргөнэ хатны нөлөө, эрх сүр нь бүрмөсөн буураагүй болой. Энэ явдал нь хааны эрхийг бүрнээ гартаа оруулж, сүрээ бадраахыг хүсч байсан Гүюг хаанд тушаа болсон тул тэрбээр эн тэргүүнд төрийн эрх мэдлийг авахаар өрсөлдөн тэмцсэн хүмүүсийг нэг нэгээр нь замаасаа зайлуулсаар, Дөргөнэ хатанд хань хамсаатан болж, төрийн хэрэгт оролцож байсан лалын шашинтнуудыг баривчлан, Годан ноёныг хорлон алахад оролцсон гэж ял тулган алжээ. Дараахан нь хааны эрхэнд санаархаж байсан Отчигин ноёныг цаазалж, эцэст нь Дөргөнэ хатан ч удалгүй гэнэт нас барсан ажээ. Нэгэн үед Монголын төрийг барьж нэр цуутай явсан Дөргөнэ хатны амьдрал бурангуй феодал ёсны улс төрийн тэмцлийн шуурганд ийн эцэслэсэн түүхтэй. Гэхдээ Дөргөнэг төр барих хугацаандаа хааны алтан ургийн дотоод зөрчил хямралыг дэглэн цэгцлэхийн төлөө хатуу ширүүнээс халшралгүй тэмцсэн шантрашгүй зоригт хатан, хаант төрийн шадар зүтгэлтэн хэмээн тооцдог.
Ишлэл, зүүлт.
1.Алтаншаа. Монголчуудын өчигдөрийн мөр. Улаанхад 1993, т 301
2.Юан улсын судар. Елюй Чу-цайн намтар..
3.Рашид-ад Дин. Судрын чуулган. II боть, т 114-115
4.БНМАУ – ын түүх. Тэргүүн боть. УБ.,1966, т 262
5.Рашид-ад Дин. Дурьдсан зохиол. т 116-117
6.Түмэнбаяр Ц.Тургинэ хатны алтан зоос. Ил товчоо 1999 - оны №20 /331/
Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.