Энэ ямар програм, юу хийдэг вэ гэдийг хэн хүнгүй мэднэ биздээ. Тиймээс олон зүйл нуршилгүй энэхүү програм дээр мэдээд авчихвал илүүдэхгүй зарим нэг ашигтай тохиргоог яаж хийдэг тухай зааж өгье.
Шинээр хүн бүртгэхдээ анхаарах нь
YM(Yahoo messenger) – ийнхээ Contact цэсний Add a contact(Ctrl+Shift+A) цэсийг дарахад дараах цонх (Зураг-1) гарч ирнэ. Энэхүү цонхны Type the person’s Messenger ID or email address гэсэн хэсгийн доор байрлах цонхонд шинээр бүртгэх гэж буй хүнийхээ Yahoo ID – г бичнэ (жишээ нь: mr.freedommm@yahoo.com). @yahoo.com гэсэн хэсгийг бичихгүй ч байж болно. Yahoo ID – г оруулсаны дараа Next товчыг дарахад дараах цонх (Зураг-2) гарч ирнэ.
Энэ цонхны Choose or enter Messenger List group for гэсэн хэсгийн доор байрлах цонхонд тухайн бүртгэгдэж байгаа хүнээ ямар хэсэгт оруулаж хадгалхаа сонгож өгөх ба хэрвээ таны оруулах гэсэн хэсгийн нэр байхгүй бол шинээр биччихэд л болно. Энэ цонхны хамгийн чухал хэсэг нь Send your name with request as хэсэг ба энэ нь цаад хүний чинь мэссэнжерийн жагсаалтанд яаж харагдах нэр гэсэн үг юмаа. Ихэнх хүмүүс маань шууд л Next хийдэг шүү дээ. Гэтэл энэ нь цаад хүндээ очихдоо хэн бүртгэх гээд байгаа нь ойлгожгүй, овог нь яг аль нь вэ? Нэр нь яг аль нь вэ гэдэг нь ялгагдахгүй байдаг. Ингэж цаад хүнээ будлиулахгүй бас өөрийнхөө ID – г цэгцтэй нэмүүлэхийг хүсвэл Send your name with request as хэсгийн ард талд байрлах Change товчыг дарахад Change name цонх (Зураг-3) гарч ирнэ. Энэ цонхны First, Last гэсэн 2 хэсэгт анх та бүртүүлэхдээ оруулсан нэр гарч ирнэ. Үүнийг та цаад хүндээ ойлгомжтой байх нэрээр өөрчлөж болно. Хэрвээ та өөрчлөлтөө хийсэн бол Ok товч дарж Зураг 2 – т шилжинэ. Одоо таны Send your name with request as хэсгийн доорх нэр тань өөрчлөгдсөн байх ба энд харагдаж байгаа нэр харилцагчийн тань жагсаалтанд яг л ингэж бүртгэгдэнэ гэсэн үг. Зураг – 4

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.