Өмнөговь аймагт ийм нэртэй газар бий. Тэнгэр баганадсан тар сүрлэг хадан ангалыг Ёлын ам гэдэг бөгөөд домогт өгүүлсэнээр, энэ нутгийн хоёр сайхан залуу хайр сэтгэлтэй болцгоож хамт амьдрахын даваан дээр хэрэг манджээ. Охиныг ноёны хүү хүчээр авахаар шийдэн хайртай залууг нь дагуулан “Ёлын баас” авахаар явцгаажээ. Энэ баас олон зүйлд сайн, тэр дундаа ямар ч өвчнийг анагаадаг гэнэ.Ёлын аманд очоод жараад алд олс бэлдэн нөгөө ядуу хүүг хадан ангал дахь Ёл шувууны үүрэнд оруулсан байна. Үүр зассан хадны ирмэг дээр хүрэхтэй нь зэрэг олсоо тасдаж хаяад явцгаасан аж. Ядуу хүү тэр хадны дунд зоогдон хаашаа ч зайлах газаргүй болон махчин шувууны идэш болсноор хадыг Ёлын хад гэх болжээ. Ноёны хүүд богтлогдон очсон охин шөнөдөө оргож алга болсон бөгөөд тэр шөнө цас нэвсийтэл дараад хонов.Ноёныхон охины эрэлд явцгаасан боловч хаанаас ч олсонгүй. Хавар цас хайлахад Ёлын хадруу очдог хөтлийн цас хамгийн сүүлд хайлж, цасан доороос Ёлын хадруу сарвайсан охины араг яс гарсанаар тэр хөтлийг Охины хөтөл гэж нэрлэх болжээ.
улирал дундын шалгалтын асуулт
11 years ago
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.