Нэгэн бямба гарагийн орой би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэрлүү бяцхан чулуу нүүлгэн бууж байгаа чулууг харваж буй одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалгыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонссон бид ухаан жолоогүй тэндээс зугатаацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно инээмсэглэлээрээ намайг угтан мэндийг минь мэдэв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэгэн цаасан дээр “ Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсаныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонхыг тань шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна ” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв.
Маргааш нь настай эмэгтэйгээс санаа зовох зүйлгүй инээмсэглэн хаалгыг нь тогшив. Тэр урьдын адил дотно сайхан инээмсэглэлээр угтлаа. Би ч гэсэн айх юмгүй эгцлэн харж инээмсэглэлээ. Сонингоо өгөөд эргэтэл, тэр “ Өө, би бүр мартах шахлаа. Чамд өгөх гэж жигнэмэг бэлдсэн юм ” гээд боодолтой юм өглөө. Тэднийхээс гарч байхдаа их л баяртайгаар жигнэмэгээ идэж эхэллээ. Хэдийг идсэний дараа дахиад нэгийг авах гэтэл нэг дугтуй гарт баригдав. Гаргаж ирээд яаран задалтал дотор нь долоон долларын хамт “ Хүү минь би чамаар бахархаж байна ” гэж бичсэн байлаа.
Амьдралдаа зөвхөн нэг удаа ярилцсан хүнээ 43 жилийн дараа санах нь тийм ч амар зүйл биш. 12 настай бяцхан жаал байхдаа халаасны мөнгө олох гэж айлуудад сонин тараадаг байлаа. Тэр үед одоо нэрийг нь санахгүй байгаа нэгэн настай эмэгтэй миний үйлчлүүлэгч байлаа. Уучлах гэдэг нь ямар гайхамшигтай агуу зүйл болохыг тэр эмэгтэй надад ойлгуулсан юм.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.