Эрт урьд цагт үгээгүй ядуу эр эм хоёр гуйлга гуйн аж төрдөг байжээ. Тэр хоёрт гэр орон эд хогшил хувцас хунар гаж байсангүй. Гагцхүү доод биеэ халхлан ороосон алд хэрийн самбайнаас өөр юу ч үгүй ажээ. Тэр хоёр ийн амьдарч байтал гэнэт бурхан багш тэнгэрээс бууж ирээд хамаг амьтны г зовлонгоос салгаж байна гэсэн яриа сонсчээ. Мань хоёр ч бурхан багшийн буусан модны зүг явж хүрчээ. Тэгээд бурхан багшид хамаг зовлогоо тоочин аврал нигүүсэлдээ багтаахыг хүсэ мөргөн залбирчээ. Тэгээд тэдэнд бурханд өргөл болгох юу ч байсангүй тул доод биеэ халхалсан өгөршиж муудсан өнөөх самбаагаа тайлж өгчөөд яваад өгсөн байна. Хэсэг хугацааны дараа Бурхан багш шавь нараа дуудаж “Өнөөдөр хоёр хүн ирээд аврал нигүүлсэл гуйгаад хамгийн нандин бөгөөд үнэтэй зүйлээ орхиод явжээ. Түүнийг олоод ир ” гэж гэнэ. Шавь нар нь алт мөнгө эд хогшил идээний дээж бүхнийг авч ирсэн ч Бурхан багш “ Энэ биш ээ ” гээд л буцаагаад байж. Тэгсэнээ “Тэнгэрийн өнгөтэй атлаа ихэд хуучирч элэгдсэн нэгэн эд бий” гэжээ. Шавь нар нь хайсаар жалганд хаячихсан нөгөө бөс даавууг олоод харж байтал шинэхэн үедээ хөх өнгөтэй байсан бололтой байж гэнэ. Тэгээд савааны үзүүрт өлгөөд аваад очжээ. Бурхан багш түүнийг хараад хүмүүний чин сэтгэлээсээ итгэн биширч сүсэглээд өгсөн энэ самбай нь эдийн дээд буюу хэмээн хоёр гардан авсан гэнэ. Тэр үеэс эхлэн алд хэрийн хөх өнгөтэй самбайг эдийн дээд хадаг хэмээн нэрлэсэн дотогтой ажээ.
улирал дундын шалгалтын асуулт
11 years ago
No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.