Богд эзний Бөртгөлжин гоо хатнаас Зүчи, Цагаадай, Өгөөдэй, Тулуй хэмээх дөрвөн хөвгүүн буюу. Бас Алахи бэхи, Илалтун /Алалтун/ бэхи, Сэчэйхэн бэхи хэмээх гурван гүнж бөлгөө.
Хулан хатнаас Хөлүгэ гүнж, Есүй хатнаас Юнибай гүнж буюу... /Лу «Алтан товч»-оос/ Монголын түүхнээ алдар нэрээ мөнхрүүлэн үлдээсэн олон сайхан эмэгтэйчүүд байдаг билээ. Тэд нар нь эх оронч уужим тэнүүн ухаан бодолтой, хүнлэг энэрэнгүй, ёс журамыг сахигч өвөг дээдэс, эцэг эхийнхээ сургаалийг хүндлэн дагагч байснаас түүх шашдирт тэмдэглэгдэн үлдсэн байдаг.
Тэдний нэг нь эзэн Богд Чингис хааны хайрт охин Алаха Бэхи агаад тухайн үеийн нийгэм, улс төрийн амьдралд оролцож цэрэг удирдан, төр захирч эцгийн сургаалийг хүндлэн дагадаг нэгэн байв. Алаха бэхи Бөртэ үжин хатнаас төрсөн Чингис хааны гуравдугаар гүнж болно. /*/ Чингис эцгийн таван охиноос Алаха бэхи цэцэн мэргэн холч ухаанаараа алдаршиж төр түшилцэж явжээ. Алаха бэхи нь Онгонууд аймгийн эзний хатан юм. 1207 онд Чингис хаанд дагаар ирсэн Онгууд /**/ аймгийн эзэн Алахууш тэгины хүү Буяншбалыг сайшаан соёрхож Алаха бэхи охиноо хатан болгон өгөхдөө:
«Харайхад минь хөл болж
Хазайхад минь түшиг болж
Халтирахад минь тах болж
Халамж тус хүргэхээ
Хайрт Алаха минь мэдтүгэй
Энэ бие хэврэг боловч
Эрхэм нэр мөнх шүү
Саруул ухаанаас илүү сайн нөхөр байдаггүй
Мунхаг ухаанаас илүү муу дайсан байдаггүй
Эрхэм итгэлтэй олон боловч
Энэ бие бүхнээс итгэлтэй
Хайрлах юм олон боловч
Халуун амийг хамгаас хайрлалтай
Хатуужиж явбал хамагт тустай
Ариун явбал ашид тустай....»/2/ хэмээн сургасан байдаг.
Удалгүй Онгууд аймагт төрийн үймээн дэгдэж, Алахуш Тэгин, Буяншбал эцэг, хүү хоёул хороогдсон тул Алаха бэхи, Алахуш Тэгины хүү Буюух болон Алахуш Тэгин ахын хүү Жинхүү нартай албат ардаа авч дутаан гарчээ.
Хаан эцэгт элч зарж, их цэргийн тусламж аван Онгууд аймгийг дахин хурааж, Жинхүүд хан цол өргөмжлөн Онгууд аймгийг захируулжээ. Монголчуудын эртнээс уламжилсан эрхэм ёс заншлын нэг болох бэлбэсэн хоцорсон эхнэрийг төрхөмд нв буцаадаггүй нөхрийнх нь урагт үлдээх нүүдэлчдийн «асрахуй» ёсны дагуу Алаха бэхи Жинхүү хантай залган сууж Онгууд аймгийн хүндэт эзэгтэй хэвээр үлдсэн билээ.
1219 онд Буюуху ноён Чингис хааныг даган Хорезмд дайлаар мордох үед Жинхүү хан Онгууд аймгийн цэргийг дагуулан Мухулай вангийн удирдлага дор Алтан улсыг дайлахаар мордож «тэрээр завшаан бусаар насан эцэслэв». Жинхүү Алтан улс лугаа дайлаар мордсон хойно Алаха бэхи Онгууд аймгийг орлон захирч эцгийн захиасаар итгэл хүндлэлийг алдалгүй явж, ухаан чадвараараа ихэд тодорчээ. Иймд 1219 онд Чингис хаан дундад Азид морилохдоо ард талын амар түвшинг батлахын тулд охин Алаха бэхи, дүү Отчигин ноён нарт төрийн хэргийг захируулж говийн өмнөх ба умардыг тус тус захируулсан учир хожмын түүхэнд «төр захирагч гүнж»/3/ гэж алдаршжээ. Энэ тухай 1221 оны орчимд Бээжинд ирж Мухулай сэцэнтэй уулзсан өмнөд Сүн улсын элчин Мэн Хун «Монгол Татарын бүрэн тэмдэглэл» - дээ: «… дэд гүнж Алаха бэхи ... Онгууд аймгийн Алахаш тэгины ахмад хүү Бай-шибу/Буяншбалыг хэлж буй бололтой/ гэгчид гараад /урагласан/ бэлэвсэрч, өдгөө цагаан татарын /Онгууд аймгийн улсын хэргийг мэдэж буй ... өдөр тутам ном уншиж, эмэгтэйчүүд хэдэн мянган хүнээр сувилуулмой. Аливаа дайн гарах ба чавчих аладах явдлыг биеэр шийдвэрлэнэ ..../4,5/ гэжээ. Энэ бүхнээс үзвэл Алаха бэхи төрийн хэргийг захирах чадвартай төдийгүй бичиг, цэргийн эрдэм хосолсон хаан угсааны эрхэмсэг гүнж байжээ. 1225 онд Чингис хаан дундад Азийн аян дайнаас монгол нутагтаа буцаж ирэхэд Буюуху Онгууд аймагтаа харьж тухайн жил ах Жинхүүгийн хэргэмийг залгамжлан Алаха бэхитэй залган суужээ.
Чингис хаан мөн өөрийн охин Алалтун бэхигээ Уйгарын Идүүд ханд өгөхдөө дахин билиг сургаалаа айлдсан байдаг. 1207 онд Уйгарын Идүүд хан Чингис хаанд дагаар орохоор ирэхдээ: « Чингис хаан соёрхвол, алтан бүсий чинь горхиноос барьж, ариун дээлий чинь үртэснээс олж, тавдугаар хөвүүн чинь болж хүч өгье.» гэж өчиж элч илгээжээ. Тэр үгийг сонсоод Чингис хаан таалж, хариу хэлж соёрхсон нь: «Охиноо өгье. Тавдугаар хөвүүн болтугай. Алт мөнгө, сувд, тана, хоргой хээт оёмол, торго уурсыг авч иртүгэй» гэж илгээвэл: Идүүд соёрхогдов гэж баясаж, алт, мөнгө, сувд, тана, торго хоргой зэрэг уурс авч ирээд Чингис хаантай уулзав. Чингис хаан, Идүүдийг соёрхож, Алагтун бэхи охиноо өгөөд сургасан нь:
«Хатагтай хүнд гурван эр бий
Анхны эр нь алтан төр
Түүний дараах эр нь ариун нэр
Түүний дараах эр нь авсан эр мөн билээ.
Алтан төрийг хатуужин дагавал
Ариун нэр бэлэн болно
Ариун нэрийг бэхэлбэл
Авсан эр ангид үл одно»/6/
Туулай жил/1207/ Зүчи, Баруун гарын цэргийг авч, ойн иргэдийг эзлэхээр очиход Ойрад /ойн ард/-ын Худуга бэхи, түмэн ойрадаа авч дагаар ирсэн. Ингээд Ойрадын Худуга бэхийн урдаас угтан, түмэн ойрадаа дагуулан элсэж ирэв гэж соёрхож, түүний хөвгүүн Иналчид Чингис хаан Сэцэнхэн охиноо ураглаад: «... Эрт босож, орой хэвт... Өдөр шөнө нэгэн сэтгэлээр хатууж. Амны ухаан билгээ тогтоо.. эс сурсан мууг энд тавьж /үлдээж - Д.Э/ од. Сурсан сайныгаа аваад од, Ойрад иргэнээ сэлбэн холбон соёрхогтун» хэмээсэн ажгуу./7/
Ийнхүү Чингис хаан өөртөө дагаар ирсэн томоохон аймаг ханлигуудтай найртай харилцах, олон овог аймгийг өөртөө нэгтгэн захирч байх зорилгоор тэдгээр аймгийн «хан», «бэхи» нарт өөрийн сурвалжит гүнж охидыг хатан болгон өгч байсан нь эзэн хааны дипломат бодлого «төрийн ураг барилдах ёсон» буюу «Алтан аргамжийн хэлхээс» - ийн нэг гэлтэй.
Тайлбар
* Монгол татарын бүрэн тэмдэглэлт дэд охин хэмээн мшаарсан байдаг.
**Онгууд-цагаан татарч гэж бас нэрлэдэг. Монголын омнөд нутгаар буюу цагаан хэрмийн араар нутагладаг хүчирхэг аймаг юмаа.
Ишлэл зүүлт
1.Монголын нууц товчоон., УБ., 1990, т 98
2.Лувсанданзан . «Алтан товч» ., УБ., 1990 он, т 98-99
З.Сайшаал «Чингис хааны товчоон» доод дэвтэр. Хөх хот, 1987 4.Баясах Ж. Записки Южносунских Дипломатов как источники по истории и этнографии Монюлов XIII ве УБ,1997
5.Мэнда Бэй-лу М, 1975., т 45-46<
6.Чингис эзний сургаал гэрээслэл., УБ, 1991 он
7.Лувсанданзан. «Алтан товч». УБ., 1990, т 101
Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.