Notebook-ны цэнэгийг хэрхэн хадгалах вэ?

Алхам 1:
Шаардлагагүй олон тоног төхөөрөмжүүдийг үргэлж компьютертаа залгахаас зайлс хийх. Тэр дундаа нэмэлт гэрэлтүүлэгтэй MP3, MP4, зөөврийн хатуу диск, нэмэлт хулгана, вэб камер мөн бусад USB оролттой тоног төхөөрөмжүүд нь таны батерейг маш түргэн хугацаанд дуусгадаг бөгөөд тэр тусмаа бүгдийг нь нэгэн зэрэг ажиллуулсан тохиолдолд батерейны цэнэгээ удаан барихад муугаар нөлөөлдөг байна.

Алхам 2:
Та компьютерийнхаа батерейг аль болох сэрүүн газарт байлгаарай. Халуун бүгчим байдалд түүнийг байлгах нь цэнэгээ аажим аажмаар түргэн алддаг болоход хүргэх муу нөлөөтэй юм. Та батерейгаа аль болох нарны шууд тусгалтай газар орхиж явах мөн халуун гадарга дээр тавихаас зайлс хийгээрэй.

Алхам 3:
Та батерейгаа хагасалж цэнэглэхээс бүрэн гүйцэд цэнэглэхээс илүү дээр гэж үзэх хэрэгтэй. Учир нь хагасалж цэнэглэвэл мэдээж цэнэг хурдан дуусна харин түүний дараа та ахиад л цэнэглэх шаардлага гарна. Ингэж олон дахин цэнэглэх нь таны батерейг цэнэгээ түргэн алдахад хүргэх нь байна.

Алхам 4:
Та аль болох тухайн батерейг үйлдвэрлэн гаргагчийн зөвлөгөөг батерейн дээрх owner"s manual гэсэн булангаас анхаарлаа хандуулан уншиж тэрхүү зөвлөгөөг нь сахих нь хамгийн сайн арга юм. Яагаад гэвэл үйлдвэрлэгч нар нь олон жилийн нөр их туршлагатай байх нь тодорхой бөгөөд яавал өөрсдийнхөө барааг улам сайжруулах мөн чанарыг шинэхэн хэвээр нь байлгах талаас бүх мэдээллийг өгч чадах нь мэдээж.

Алхам 5:
Гэрлийг нь багасгах. Зөөврийн компьютерийн цэнэгийг юу ч үгүй сорчихдог гол зүйл бол дэлгэцийн гэрэл юм. Ялангуяа одоо үеийн зөөврийн компьютерууд дэлгэц маш хүчирхэг болсонтой холбоотой дэлгэцийн гэрэлтүүлэг их болсон. Тэрхүү их Гэрлийг багасгах нь та өөрийнхөө компьютерийн батерейг хамгаалж багаа нэгэн чухал алхам юм.

Алхам 6:
Та батерейгаа сардаа нэг удаа ч гэсэн цэнэгийг нь юу ч үгүй болтол нь дуусгаад дараа нь бүрэн гүйцэд цэнэглэж байгаарай. Үргэлж батерейг цэнэглэгчтэй нь орхиж цэнэглэх нь батерейны багтаамжид муугаар нөлөөлдөг байна.

Эх сурвалж: www.Kt.mn

4 comments:

  1. Хэрэгтэй мэдээлэл дамжуулсан байна. Хүмүүсийн яриагаар ч юм уу, практик туршилтаар хямдхан бөгөөд сайн ноүтбүүк аль бренд вэ? Зарим хүмүүс ДЕЛЛ гэх юм. НР эвдрэл их гардаг гэх юм. Эдгээр нь хэр үнэний ортой юм бол? Туршлагаасаа хуваалцаач

    ReplyDelete
  2. Юуны өмнө баярлалаа. Ер нь бол хүмүүс DEll, HP энэ тэр гээд л маргалддаг шүү дээ. Миний бодлоор Dell брэнд бол сайн гэж хэлнэ. Харин HP жаахан халаад байдаг муу талтай л даа. Хэрвээ та үнэ хямд нотебоок хайх гэж байгаа бол "Харамч хүн 2 дахин төлдөг" гэдэг үгийг санаж байхад илүүдэхгүй л байх гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд Apple Macbook бол үнэ өндөр боловч дэлхий дээрх хамгийн шилэг нь шүү дээ.

    ReplyDelete
  3. Талархлаа. Нэг л төлөөд боломжийн /гайгүй/ юм авах санаатай :-) Dell-ийг л судалж таарах нь

    ReplyDelete
  4. notebookee tseneglej bhdaa batterg ni avaad yum hiih yer ni zugeeruuu ali esvel muu yu

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.