Хөгшин хүн хүүхэд хоёр адилхаан гэж яасан үнэн үг вэ ?
улирал дундын шалгалтын асуулт
12 years ago
Нэгэн бямба гарагийн орой би хэдэн найзтайгаа тэдний цэцэрлэгийн арын хашаан дээр суун байшингийн дээвэрлүү бяцхан чулуу нүүлгэн бууж байгаа чулууг харваж буй одтой зүйрлэн баясаж байлаа. Гэтэл миний шидсэн нэг чулуу арын хаалгыг онох нь тэр. Цонхны хагарах чимээг сонссон бид ухаан жолоогүй тэндээс зугатаацгаав. Настай эмэгтэй биднийг хараагүй гэдэгт би итгэлтэй байсан ч бүтэн шөнийн турш харсан бол яана гэсэн бодол намайг унтуулсангүй. Маргааш хаалгыг нь тогшин сонингоо өгөхөд минь тэрээр урьдын адил дотно инээмсэглэлээрээ намайг угтан мэндийг минь мэдэв. Ингээд би сонин тараасныхаа хөлсийг цуглуулахаар шийдлээ. Гурван долоо хоногийн дараа яг долоон доллар цуглуулав. Нэгэн цаасан дээр “ Гэрийн тань арын хаалганы цонхыг санаандгүй хагалсаныг минь уучлаарай. Энэ дугтуйн дахь мөнгө цонхыг тань шиллэхэд хүрэлцэнэ гэж бодож байна ” гэж бяцхан зурвас бичээд мөнгөний хамт дугтуйлан харанхуй болохыг хүлээж байгаад хаалганых нь дэргэдэх шуудангийн хайрцагт хийв.

TRACKLIST:
Бошигт хаан Галдан бээр зарлиг болруун:
Энэ мэрэглэдэг тоглоомыг над руу нэг хvн явуулсан юм. Тоглоод vзээрэй. Танд бас таалагдана гэж итгэж байна. Би сая тоглочихоод бvр гайхаад хуучны юм санаанд ордог байна ш дээ. Заавал тоглоорой. Их сонирхолтой юм ааааа…
Монголчууд маань сүүлийн үед покер хэмээх мөрийтэй тоглоомыг нилээд шимтэн тоглодог болсон байх юм. Энэ сонирхолыг нь далимдуулаад ч тэрүү энд тэнд нууц мөрийтэй тоглоомын газрууд нилээдгүй үйл ажиллагаагаа явуулдаг болсон байдаг шүү. Нэгэнт энэ нууц байдлаар үйл ажиллагаагаа явуулаад байгаа газруудыг мэдсээр байж, тэр бүү хэл өөрсдөө тоглосоор байдаг хууль хяналтын болон дээд албан тушаалтангууд ингэж өөх ч биш булчирхай ч биш байж байснаас мөрийтэй тоглоомуудын газруудыг ил болгоод зохион байгуулалтанд оруулчихмаар юм даа. За энэ асуудал ч яахав дээдсийн мэдэх асуудал. Харин энэхүү тоглоомыг та бүхэн чөлөөт цагаа зугаатай өнгөрөөхөд тань зориулж оруулсан шүү. Амтанд нь орчихоод амьдралаа мөрийнд нь тавьчихваа.
Шинээр хүн бүртгэхдээ анхаарах нь
Тэмүүжин бодит түүхэн хүн. Энэ бол түүхэн үнэн юм. Гэтэл цагийг эзэлсэн их хааны дээд овгийн талаар янз бүрээр тайлбарлах, тэр байтугай хийсвэрлэх нь байна. Төв Азид хүн үүсч овог аймаг, улс гүрэн бүрэлдэн тогтох явцад төв Азийн анхны улс Хүннү нар байжээ. Энэхүү Хүннү нарын холбоонд Баягууд овог оролцож байсан тухай түүхэнд тэмдэглэжээ.Эртний сурвалжит энэ овгийн ядарсан Малик Баягууд хүн, нэгэн хөвгүүнээ дагуулан ойд явж байгаад Дову мэргэнтэй тааралдаж гөрөөсний нэгэн мөч гуйж аваад хөвгүүнээ өгөөд явсан нь хожмын түүхэнд дуулиант үйлсийн мөрийг үлдээжээ. Хожмын цагт Дову мэргэн хальж, аглаг эзгүйд буй газарт бэлбэсэн хоцорсон Алан – Гуа эх, өнчин хоёр хөвгүүнд түших тулах хүн нь барлаг зарц Малик Баягууд хөвгүүн байсан нь лавтай.Түүний удам угсаа гарлыг тодорхойлох хэн одоо байгаа юм билээ! Тэр тэнгэр язгууртныг төрүүлэх хувьтай байсан ч юмуу? Тэнэг мунхаг боол байсан ч юмуу? Аль нь болов ч тэрхүү хөвгүүн тодорхой овог ясны бодит хүн байсныг “Монголын нууц товчоо” алдарт сурвалж, тулгар бичиг лавтайяа батлана. Алан – Гуа эх ч үлгэр домгийн “дагинас” бус бодит хүн мөн тул энэ хоёр бодит хүний хооронд дахь байгалийн хууль, ертөнцийн ёсыг үгүйсгэх ямар учир байнам.
Богд Жавзандамба нэгэн удаа дархан Лувсан, зураач Шарав хоёрыг өргөөндөө урьж, та хоёр сонин гоё юм нэг нэгийг хийж ир гэж зарлиг буулгасан байна. Хэд хоногийн дараа давхиж яваа туулайг арвайгаар сийлж, цох хорхойн нуруун дээр тавьжээ. Харин Шарав “ Монголын нэг өдөр ” зургийг зурсан байна. Богд хаан туулайг өсгөдөг шилээр харснаа, хамар нь жаахан мархайжээ гэж өөлөөд, түүнийг “Марх” Лувсан, алиа хошин зураг зурсан зураачийг “Марзан” Шарав гэж байя гэсэн гэдэг.
Хүүхэд залуус маань Counter Strike хэмээх тоглоомыг ихээхэн сонирхон тоглох дуртай билээ. Зарим нь энэ талаар мэрэгшээд зогсохгүй бүүр орлого олох хэрэгсэл болгоод ашиглаад эхэлчихсэн байх жишээтэй. Гэхдээ тоглоом сайн тоглоноо гэдэг нь нилээд авъяас болон ур чадвар шаардсан ажил шүү дээ.
Өнгөрсөн зун би Архангай аймагт байдаг авга ахындаа амарч билээ. Тэдний айлыг Юндэнгийнх гэдэг. Манай ахынхтай нийлж нэгдлийн мянга шахам хонь хариулдаг байлаа. Юндэнгийнх уул нь манай нутгийнх биш. Хожим намайг сургуулийн мөр хөөж гарснаас хойш цагаачлан иржээ. Хүүхдүүд нь тус бүр айл болоод өөр нутагт байдаг ба эх нь Ханд гэгч ная гаруй настай эмгэн хамт амьдардаг байв.
Эрт урьд цагт үгээгүй ядуу эр эм хоёр гуйлга гуйн аж төрдөг байжээ. Тэр хоёрт гэр орон эд хогшил хувцас хунар гаж байсангүй. Гагцхүү доод биеэ халхлан ороосон алд хэрийн самбайнаас өөр юу ч үгүй ажээ. Тэр хоёр ийн амьдарч байтал гэнэт бурхан багш тэнгэрээс бууж ирээд хамаг амьтны г зовлонгоос салгаж байна гэсэн яриа сонсчээ. Мань хоёр ч бурхан багшийн буусан модны зүг явж хүрчээ. Тэгээд бурхан багшид хамаг зовлогоо тоочин аврал нигүүсэлдээ багтаахыг хүсэ мөргөн залбирчээ. Тэгээд тэдэнд бурханд өргөл болгох юу ч байсангүй тул доод биеэ халхалсан өгөршиж муудсан өнөөх самбаагаа тайлж өгчөөд яваад өгсөн байна. Хэсэг хугацааны дараа Бурхан багш шавь нараа дуудаж “Өнөөдөр хоёр хүн ирээд аврал нигүүлсэл гуйгаад хамгийн нандин бөгөөд үнэтэй зүйлээ орхиод явжээ. Түүнийг олоод ир ” гэж гэнэ. Шавь нар нь алт мөнгө эд хогшил идээний дээж бүхнийг авч ирсэн ч Бурхан багш “ Энэ биш ээ ” гээд л буцаагаад байж. Тэгсэнээ “Тэнгэрийн өнгөтэй атлаа ихэд хуучирч элэгдсэн нэгэн эд бий” гэжээ. Шавь нар нь хайсаар жалганд хаячихсан нөгөө бөс даавууг олоод харж байтал шинэхэн үедээ хөх өнгөтэй байсан бололтой байж гэнэ. Тэгээд савааны үзүүрт өлгөөд аваад очжээ. Бурхан багш түүнийг хараад хүмүүний чин сэтгэлээсээ итгэн биширч сүсэглээд өгсөн энэ самбай нь эдийн дээд буюу хэмээн хоёр гардан авсан гэнэ. Тэр үеэс эхлэн алд хэрийн хөх өнгөтэй самбайг эдийн дээд хадаг хэмээн нэрлэсэн дотогтой ажээ.
Хөнжлийн цаанаас нар төөнөж намайг сэрээлээ. Өдөр бүхний эхэнд илч туяагаараа хэзээ ч бүтэшгүй хүсэл мөрөөдлийн жаргалаас минь хагацааж, болж бүтэхгүйгээр дүүрэн бодит амьдралд авч ирдэг энэ нар миний дайсан ч юм шиг. Гэхдээ би энэ нарыг найзаа гэж боддог юм. Надаас бусад хүмүүсийг аав ээж эсвэл найз нөхөд нь хичээл сургууль ажил төрлөөсөө хоцрохвий гэсэндээ дуудаж сэрээдэг байх. Харин намайг нар л сэрээдэг. Тийм болохоор л тэр миний найз. Нар найз маань уурдаж гомдохоороо үйлний цаагуур ороод явчихна. Харин баярлахаараа инээгээд ч байгаа юм шиг илчээрээ төөнөөд л байна. Тэгээд би найзын маань байгаа ертөнцөөс намайг тусгаарлагч цонхны наана нар найзтайгаа өдрийг өнгөрөөнө дөө. Миний хувьд хүн хэмээгчийн жинхэнэ амьдрал цонхны цаана л өрнөж байгааг хараад өөрийгөө ямар азгүй хүн юм бэ гэж бодож гутарах үе зөндөө тохиолддог.
Нэгэн цагт монголын их бөхчүүд халхын зүүн нутгаас тодорч асан бол дараа нь баруун хязгаарт шилжсэн билээ. Тэгвэл говийн нутгуудаас үлэмж хүчтэн бөхчүүд сүүлийн олон онуудад тун цөөн тодорчээ. Үүний шалтгааныг нэгэн домгоос эрсүгэй. Хохь ядуу Чуваа гэгч орь хөвгүүн ядруу эхийн хамт аж төрөн суудаг байсан ба жинчид дагаж даншигт очин барилдаад үзүүрлэж арслан цолтой буцаж иржээ. Нэгэн зун их халуунаас дайжин, хөсгийн унаа унаш үгүй тул бага дөрвөн ханат гэрээ, өчүүхэн хогшил, эхийнхээ хамт дүүрэн явсаар худаг дээр очжээ. Ихэд цангасан тул уснаас уухыг хүсэхэд олон азарга адуугаа усалж байсан баян эзэн ундууцаж
За манайхан ч сүүлийн үед жолооны үнэмлэхтэй болж л байвал буруу зөв барих, дүрэм журам баримтлах, жолоочын ёс зүйтэй бие биенээ хүндэтгэн замын хөдөлгөөнд оролцох гэсэн ойлголт ч үгүй болсон гэхэд буруутахгүй байх доо. Энэхүү байдалд голлон нөлөөлдөг хүчин зүйлүүдийн нэг нь яах аргагүй жолооч бэлтгэлдэг жолооны курсууд гэдэгтэй хэн ч маргахгүй байх гэж бодож байна. Яагаад гэвэл тэдэнд суралцагсадаасаа мөнгөө авч л байвал сурч байна уу үгүй юу гэдэг нь хэнд ч хамаагүй байдаг шүү дээ. Тэгэхлээр жолооны курсын эздүүдээс гаргах хүчин чармайлт нь бол жолооны шалгалт өгч байгаа суралцагсадаа унагаахгүйгээр ямар нэг арга хэрэглэн тэнцүүлэх. Хүчин чармайлт ч гэж дээ шалгалт авдаг цагдаа нараа бүгд таньдаг эсвэл шовгордчихсон байдаг болохоор нэг их асуудал биш байдаг. Иймээс жолоонд суралцах гэж байгаа, суралцаж байгаа хэн бүхэнд өөрөө л хичээхгүй бол болохгүй шүү гэдгийг сануулаад энэхүү «Замын хөдөлгөөний дүрмийн тестүүд» номны электрон хувлбар хэрэг болно байх гэсэн үүднээс орууллаа. Заавал шинэ суралцагсад гэхгүйгээр төгсчихсөн хэдий ч дүрэм журам тэмдэг тэмдэглэгээгээ мартчихсан хэн нэгэнд хэрэг болох байх шүү. Нэг зүйл сануулахад энэхүү номноос бүх жолооны курсууд хичээлээ явуулдаг бөгөөд зарим нэг курсуудаар 5000—10000 төгрөгөөр зарагддаг юм билээ. (ISO файл шүү)
Улс үндэстэн бүр өөрийн гэсэн амьдрахуйн өвөрмөц онцлог шинж чанарыг агуулж байдгийн нэгэн адилаар Монголчууд бид ч гэсэн эрт дээр үеэс л мал маллан, нүүдэллэж ирсэн энгийн хэрнээ агуу амьдрахуйн онцлог улажлал, ёс заншилтай хүмүүс билээ. Тиймээс бидний амьдралыг өвөг дээдсээс маань өвлөгдөн ирсэн тэрхүү нүүдэлчин малч ухааныг салган ойлгоно гэвэл юу л болох бол. Өөрөөр хэлбэл Монголчууд бидний амьдралаас мал аж ахуй гэдэг ойлголт салах учиргүй гэсэн үг юм л даа.
Өмнөговь аймагт ийм нэртэй газар бий. Тэнгэр баганадсан тар сүрлэг хадан ангалыг Ёлын ам гэдэг бөгөөд домогт өгүүлсэнээр, энэ нутгийн хоёр сайхан залуу хайр сэтгэлтэй болцгоож хамт амьдрахын даваан дээр хэрэг манджээ. Охиныг ноёны хүү хүчээр авахаар шийдэн хайртай залууг нь дагуулан “Ёлын баас” авахаар явцгаажээ. Энэ баас олон зүйлд сайн, тэр дундаа ямар ч өвчнийг анагаадаг гэнэ.Ёлын аманд очоод жараад алд олс бэлдэн нөгөө ядуу хүүг хадан ангал дахь Ёл шувууны үүрэнд оруулсан байна. Үүр зассан хадны ирмэг дээр хүрэхтэй нь зэрэг олсоо тасдаж хаяад явцгаасан аж. Ядуу хүү тэр хадны дунд зоогдон хаашаа ч зайлах газаргүй болон махчин шувууны идэш болсноор хадыг Ёлын хад гэх болжээ. Ноёны хүүд богтлогдон очсон охин шөнөдөө оргож алга болсон бөгөөд тэр шөнө цас нэвсийтэл дараад хонов.Ноёныхон охины эрэлд явцгаасан боловч хаанаас ч олсонгүй. Хавар цас хайлахад Ёлын хадруу очдог хөтлийн цас хамгийн сүүлд хайлж, цасан доороос Ёлын хадруу сарвайсан охины араг яс гарсанаар тэр хөтлийг Охины хөтөл гэж нэрлэх болжээ.