Хэрвээ та албан ёсны чухал хүлээн авалтанд явж байгаа бол доорх зүйлүүдийг анхаараарай

  • Эзэд ширээнд суухыг уриагүй юм уу, бүсгүйчүүдийг суугаагүй байхад ширээнд суухыг түр азна
  • Бүсгүйг ширээнд урихдаа хэзээ ч зүүн гараа өгч болохгүй. Эрчүүд ямар ч тохиолдолд бүсгүйг баруун гараараа дэмнэх ёстой.
  • Хажууд суугаа, ялангуяа баруун талд тань байгаа бүсгүйг та таньдаг ч бай, үгүй ч бай үйлчлэх ёстой.
  • Амны алчуур захандаа хавчуулж, эсвэл цээжин дээрээ дэлгэж болохгүй. Хамгийн тохиромжтой нь өвдгөн дээрээ дэлгэж тавих.
  • Хундагаа хэт өндөр өргөх хэрэггүй.
  • Тавагтай шөлөө дуустал халбагадаж, махны эцсийн хэрчмийг идэхийг шамдах хэрэггүй.
  • Амны цаас, халбага, сэрээ болон ширээнд тавигдсан бусад зүйлээр оролдож тоглох нь зохимжгүй.
  • Амны цаасаар нүүрээ арчиж хэрхэвч болохгүй, харин урууландаа хүргэх төдий хэрэглэх ёстой.
  • Хажуугийнхаа хүнийг алгасан бусадтай харилцах хэрэггүй.
  • Хутга, сэрээгээ унагаахгүй байхыг хичээ. Хэрвээ унагачихсан бол юу ч болоогүй юм шиг тайван байж шинийг авчруулаарай.
  • Ямар нэг хоолыг өөрт чинь тохирдоггүй, эсвэл таалагдахгүй байна гэсэн шалтгаанаар татгалзаж болохгүй. Идмээргүй байгаа бол элдвийн шалтгаан хэлэлгүйгээр татгалзах нь дээр
  • Бусад зочдыг эхнийхээ аяга цай, кофег авч амжаагүй байхад нь хоёр дахиа уухын хэрэггүй.
  • Цайны халбагаа аягандаа дүрж орхиж болохгүй. Цай, кофегоо хутгачихаад дийзнийхээ дээр гаргаж тавиарай.
  • Хооллож дуусаад амны цаасыг эвхэлгүйгээр ширээн дээр орхиорой.
  • Эмэгтэйчүүд ширээнээс боссоны дараа босохоо мартуузай. Бүсгүйчүүдийг өрөөнөөс гарсны дараа дахин сууж үргэлжлүүлж болно.
  • Хүлээн авалтын эзэд хоолоо түрүүлж идэж, түрүүлж босох нь эелдэг бус. Бүх зочдоо хооллож дуусахыг хүлээх хэрэгтэй.
  • Хоолны ширээний ард албан бичиг, захидал унших хэрэггүй.

1 comment:

  1. Сайн байна уу?
    Гүнжийн сүмд сүмчин хийж байсан хүмүүсийн үр удамтай яаж холбогдох вэ? Өөрийн тань блог дээр тийм зүйл бичсэн байна. Баруун Баянгол гэж хаагуур байдаг нутаг вэ?

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.