Юм бэйсийн хүрээ буюу Амарбуянтын хийд

Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумын нутагт N44°37.745' E 98°42.214'  GPS солибцолд Шинэжинст сумаас баруун тийш 47 км орчим зайд Амарбуянтын хийд оршино. Хуучин Юмбэйсийн хошууны Амарбуянтын хийд нь 250 жилийн тvvхтэй. Тус хийдийг Манжийн Тэнгэрт тэтгэсэн хааны 15-р он буюу 1750 оны модон морин жил Агваансодном гэдэг лам анх хүрээг үүсгэн, Цогчин дуган байгуулжээ. Энэ хийд Монгол орны баруун өмнөд хязгаарын хамгийн том хийд бөгөөд 1000 гаруй ламтай, 8 дацан, 41 дугантай, эргэн тойрондоо монгол бичгийн сургууль, жасаа, тамгын газар, хятадын худалдааны 15 пүүс, оросын худалдааны 3 сантай, 10000 гаруй хүн амтай тухайн цаг үедээ Монголд гуравдугаарт орохуйц томоохон суурин байв.

   1904 онд 13 дугаар ДАЛАЙ лам Лхасаас Өргөө орох замдаа Амарбуянтын хийдэд 10 өдөр тухлан саатаж байсан тухай мэдээ бий. Далай лам энд байх хугацаандаа лам нарт хичээл зааж байсан бөгөөд Бор хайрхан уулын өвөрт шинэ цогчин дугана барихыг зөвлөж, хийд барих газрыг зааж шав тавьсан байдаг. Уг шавын чулууг энэ хийдэд очвол үзээрэй. Хийдээс холгүй Шар хулсны баянбүрдэд Далай ламын овоо гэж нэгэн овоо бий бөгөөд овоонд нутгийн олон, хол ойроос ирсэн зочин гийчид зориуд очиж мөргөн сүсэглэж байдаг. Үүнээс гадна нэг сонирхолтой баримт дэлгэхэд, нэрт зураач Николай Рерих 1927 оны 4-р сард эхнэр Еленагийн хамт энд ирж байсан байдаг. 2001 оны євєл МУ-ын ерєнхийлєгч асан Н. Багабанди Амарбуянтын хийдэд зочилж, Энэтхэгийн Будгаяд бvтээлгэсэн Дарь- Эхийг залсан байдаг.

   Амарбуянтын хийд нь байгуулагдсан цагаасаа хойш олны хөлийн газар байсан бөгөөд Торгоны замтай ойр мөн Хөх Хот, Өрөмч, Ховд, Уластай хотуудыг холбосон тэмээн жингийн замын гол зангилаа болж өгч байсан эл хотын хөгжилд томоохон түлхэц өгч байсан боловч 1920-иод оноос хойш Монгол улс урд хилээ хааснаас шалтгаалж үүрэг роль нь багассан байдаг. Амарбуянтын хийдийг 1937 ны хэлмэгдүүлэлтийн хар шуурга тойроогүй бөгөөд хийдийг их хэмжээгээр нураасан байдаг. Ийм ч учраас энэ хийдийн талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй, мэдээлэл ч бас бага байдаг.

Эх сурвалж: altai-expeditions.blogspot.com

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.