Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт Галбын байц хадан ууланд Дэмчигийн хийдийн туурь оршино. GPS солибцол - N 43°07.664'; E 107°07.690'. Говийн тавдугаар ноён хутагт, соён гэгээрүүлэгч, их яруу найрагч Данзанравжаа 1820-1830 оны хооронд говийн догшин ноён хутагт Равжаа улааны урсгалын Галбын гурван хийдийг Галбын уулсын ноён оргил Ханбогдын хормойд байгуулахдаа "Хэрэв энэ газар орныг хүн биширч чадах юм бол хүнийхээс илүү газрынх нь ид шид ноёлсон, хүнд сайн сайхан бүхнийг өгч чадах, газрынхаа гүнд баялагтай, хорвоо ертөнц мөхөх, галав юүлэх хүнд хэцүү тэр цагт хэдхэн хүнээ аваад хоцрох гайхамшигтай уул" хэмээн магтан бичиж үлдээсэн байна. Энэ гурав нь Дэмчигийн, Ритийн, Цагаан толгойн хийдүүд юм.
Ханбогд сумын нутагт 30 км диаметрт, зөв эргэлтийн соронзон туйлтай, түүгээрээ энерги ялгаруулдаг тойрог газар байх бөгөөд гол цэг нь Дэмчигийн хийдийг үздэг. Үүнийг шинжлэх ухаан хараахан батлаагүй ч энэ цэг дэлхийн энерги авдаг төв байж болох баримтыг судлаач, эрдэмтэд үгүйсгэдэггүй. Дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдөж, шинжлэх ухаанаар яг батлагдаагүй ч гэсэн нутгийн хүмүүс, энэ тухай сонссон хүмүүс эерэг энерги хуримтлуулахаар Дэмчигийн хийд рүү очсоор байна. Дэмчигийн хийдийн хажуу хадыг нутгийнхан дэлхийн энергийн төв цэг, энерги авдаг цэг гэж итгэдэг. Говийн ноён хутагт Данзанравжаа энэ нутагт ирээд эндээс явж чадахгүй хамгийн алдартай бүтээлээ эл хадан дээр сууж, туурвиж, онгод авдаг байсан тухай аман яриа нутгийнхны яригддаг.
Дэмчиг гэдэг нь түвдээр "Дээд амгалан" гэсэн утгатай. Хийдийг дэлгэрч байгаа бадамлянхуа цэцгийг бэлгэдэн барьжээ. Дэмчигийн хийд нь боржин чулуун хадан дотор байгалиас заяасан эр бэлэг эрхтний хэлбэртэй хадны урд талд эм бэлэг эрхтэн байгаа байдлаар суваргуудыг зохиомжлон барьсан цогцолбор юм. Эм бэлэг эрхтнийг вааран дотор найман дэлбээ бүхий бадамлянхуа цэцэг дэлгэрч байгаа байдлаар төлөөлүүлсэн байдаг. Цэцгийн голд том суварга, захаар дэлбээ болгож найман жижиг суварга босгосон бөгөөд голдоо мөргөлийн сүмтэй, түүнийх нь оройд эр бэлэг хадтай дүйцэхүйц өндөр төв суварга байжээ. Сүмтэй залгаа эр хүний бэлэг эрхтэний хэлбэртэй тэрхүү өндөр хадыг бүсгүйчүүдэд илүү ээлтэй, муу муухай бүхнийг арилгах шидтэй, хүсэл биелүүлдэг, гэр бүлийн амьдралыг сайн сайхнаар тэтгэдэг хэмээн эрхэмлэн шүтэж ирсэн байдаг. Сүлд хийморио сэргээж, шинэ энерги авахыг хүссэн олон, үрийн заяа, ханийн тэнгэр хүссэн бүсгүйчүүл ийшээ ирэх нь сүүлийн жилүүдэд ихэсч байна. Энергийн төвд зүрх судас, мэдрэл, үе мөч, сав, бөөр, ходоодны өвчнийг анагаадаг хэмээн нутгийн ард түмний шүтдэг хад ч бас байна. Хүмүүс хадны оройд суугаад хоёр гараа алдалж говийн ноён хутагт Данзанравжаагийн "Үлэмжийн чанар" дууг дуулдаг.
Хэрвээ энэ цэг дэлхийн энергийн төв гэдгийг шинжлэх ухаанаар батлачихвал энерги хуримтлуулахыг хүссэн жуулчдын хөл Дэмчигийн хийдийн тууриас тасрахгүй болно. Оюутолгой төслийн санхүүжүүлэлтээр 22 м өндөр голын суврагыг сэргээн босгожээ. Энэ суварга нь голдоо мөргөлийн танхимтай бөгөөд голын зайнд нь улааны урсгалын гол шүтээн Ловон Бадамжунайг залсан байна. Суваргад Ханбогд сумын нутгийн чулуу, загийн зангилаа, хайлаас бүйлс зэрэг хамаг сайхан чулуу, ургамлын дээжисийг хийжээ. Суврагын дунд нь насны бурхан Авидыг байрлуулжээ. Оройн ганжирын оройд нь галын дөл бүхий саран дэвсгэртэй нарыг алтадан байрлуулсан нь алсаас сүрлэг сайхан харагдах ажээ. Дэмчигийн хийд нь давхар хэрмэн хашаан дотор есөн жангийн жантан бүхий төвд маягийн хоёр давхар сүмтэй, хойд хэсэгт нь хоёр гэр, эргэн тойрон жижиг дөрвийн зэрэг байшинг өмнө хойно нь барьсан, хэрэм нь том дааман хаалгатай байжээ. Мөн түүний дээд хэсэгт хоёр цонх бүхий гүндэ /сэхээвч/ байшинтай хоёр талд нь суваргатай жижиг хэрэмтэй байжээ. Сүмийн хойд хэсэгт голдоо давхарлиг бүхий их суваргыг тойруулан найман суварга босгож цэцгийн дэлбээ хэлбэртэй хэрмэн ханаар хүрээлжээ. Эдгээрийн үлдэгдэл одоо бий. Боржин чулууг голлож, шаврыг дэрс, харганатай хольж тусгай аргаар нягтруулан барьсан Дэмчигийн хийд нь барилга архитектурын бүтцээрээ ч тухайн цагтаа гайхагдаж, хөх толбот монгол хүний уран ухаан, авьяас чадлын гайхамшгийг харуулжээ.
Хийд нь уурын зуухтай, төвлөрсөн халаалтаар хана, сууринаасаа халдаг байсан бөгөөд 1938 онд эвдэрч сүйдсэн ч өнөөдөр гол хана, суурь нь хэвээр. Мөн Бурхны шашинд хүч чадлыг бэлгэдэж, аливаа муу муухайг хаадаг гэж үздэг чулуун арслангийн үйлдвэр ч тэнд байж. Хийдийн үүдэнд нийт 16 арслан байсныг ийш тийш зөөсөөр одоо ганц суурь л үлджээ. Дэмчигийн хийдэд лам нар үргэлж шавилан сууж байгаагүй бөгөөд шинийн сайн өдрүүдэд л хурал хурдаг байж. Говийн догшин ноён хутагт эх хүнийг эрхэмлэн шүтдэг байсан болохоор сүмийнхээ гол хаалган дээр бүсгүйчүүдийг бүжиглүүлдэг байсан гэнэ. Дэмчигийн хийдэд 30 орчим лам шавилан сууж ирээдүй цагийн хурлыг гүйцэлдүүлдэг байсан бөгөөд сүсэгтэн олны хүсэлтээр цагийн хурлыг хурдаг байжээ. Их хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд 1937-1938 оны үед энэ хийд устгагдсан ч сүүлийн жилүүдэд сайн санаат хүмүүсийн буяны хандив, Оюу Толгой төслийн санхүүжилтээр сэргээн босголтын ажил хийгдэж байна.
Эх сурвалж: altai-expeditions.blogspot.com

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.