Монголын хөх толбын тухай

Шинээр төрсөн хүүхдийн биеэн дээр байх хөх толбыг дэлхийн эрүүл мэндийн шинжлэх ухааны хэлэнд “Mongolian Blue Spot” гэж нэрлэсэн байдаг.

Хүүхэд төрсөн цагаас өгзөг болон биеийн аль нэг хэсэгт хөх өнгийн толбо байдаг бөгөөд энэ толбо нь 3-10 жилийн дотор арилж алга болдог. Үүнийг Монголчууд хөх толбо гэж нэрлэдэг. Энэхүү хөх толбо нь Монгол, Ази гаралтай хүүхдүүдэд элбэг тохиолддог бөгөөд эрдэмтдийн судалгаагаар ОХУ-ын Буриад, Тува, Халимагийн иргэд, Монгол Улсын иргэд, Хятад улс дахь өвөр монгол иргэд, Шинжан, Казакстан дахь Дөрвөн Ойрадын иргэд, Солонгос, Манж нутаг, Афганистан, Унгар зэрэг улсын зарим хүмүүст, Америкийн Индиануудад энэхүү хөх толбо байдаг гэнэ.

Хөх толбыг 3 ангилах ба жирийн хөх толбо нь голцуу өгзөг, нуруун дээр байдаг. Энэ нь ойролцоогоор 10 жилийн дотор арилдаг. Харин гүн хөх толбо нь гар орчим байж, залуу нас хүртэл арилахгүй байж болно.Бага зэргийн толбо нь бусад газар байрладаг бөгөөд хэдхэн жилийн дотор арилдаг байна. Үнэндээ энэхүү хөх толбо нь арилан алга болж байгаа бус бидний цусанд шингэж, бие махбодиор тарж эрч хүч, эр зориг, оюун ухааны эрчим хүч энерги болдог байна.

Барууны орнуудад хүүхэд төрөхөд “Mongolian Blue Spot” буюу хөх толбо байвал төрсний гэрчилгээн дээр заавал тэмдэглүүлдэг гэнэ.Учир нь энэ нь ямарваа нэгэн өвчин, хорт зүйл биш гэдгийг баталж байгаа юм. Зарим хүмүүс мэдлэг дутмагаас болж эдгээр хүүхдүүдийн бие дээрх толбуудийг хүч хэргэлсний үр дагавар гэж андуурч хуулийн байгуулгуудад шалгуулж байсанаас үүдэн ийм арга хэмжээ авдаг болжээ. Тиймээс шинээр төрсөн хүүхэд хөх толботой байвал Монгол удмынх байна гэж хэлэх явдал Ази төдийгүй зүүн Европийн Унгар, Болгар зэрэг улсуудад элбэг юм.

Европоос гаралтай цагаан арьстнуудын дунд 1-10% тохиолддогийг төв Азийн нүүдэлчдийн байлдан дагуулалттай холбон авч үздэг бөгөөд үүний нотолгоо нь төв Азиас гаралтай Унгарчуудын 22,6%-д хөх толбо байдаг дээр үндэслэгддэг байна. Бүр эртний Монголчуудын нуруу нь нилэнхүйдээ хөх байсан ба үүнийгээ тэнгэрийн тамга, өөрсдийгөө тэнгэрийн үр сад гэж нэрлэдэг байсан гэдэг. Тэгвэл йогын ухаанд энергийн хүрд болох 7 чакра нь хүний нурууны дагуу байрладаг бөгөөд олон уулзвар буюу аарцагт кундали оршдог. Кундали нь идэвхитэй буюу хүчтэй бол нуруун дагуу аураг дамжин өгсөж ертөнцийн хүч/дээд тэнгэр , энергийн эх/ - тэй холбогддог тухай өгүүлсэн байдаг. Монголчуудын хөх толбо яг хондлой дээр байдаг байсан нь маш их сонирхол татаж байгаа юм. Магадгүй бид үнэхээр тэнгэрийн ард түмэн ч юм билүү. Сүүлийн үед дэлхийг шуугиулаад байгаа индиго хүүхдүүд хөх ауратай байдаг. Их зөнч нар тэнгэрээс Чингисийн хөх цэрэг бууж ирж даян дэлхийг амаржуулна хэмээн өгүүлсэн нь Монголын дахин хүчирхэгжилтийн үе ирэхийг зөгнөсөн байж мэдэх юм.

Ер нь яагаад Монголчууд хөх толботой төрдөг учрыг эртнээс судалж учир зүйг нь тайлахыг хичээж ирсэн боловч тодорхой үр дүнд хараахан хүрээгvй байгаа. Гэхдээ учир шалтгааныг нь мэдэхгүй ч гэлээ Монголчууд хүүхэд нь хөх толботой төрөхөд баярлан хүлээж авдаг билээ.

Эх сурвалж: mykhovd.mn

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.