Аймгийн төвөөс 180 км орчимд орших Тэрхийн цагаан нуурын ай савд оршино. Холын холд алдар нь дуурссан үзэсгэлэнт Хорго нь газар зүйн талаар Хангайн уулархаг нутгийн төвд умард өргөргийн 48° — 10°, дорнод уртрагийн 99-21 олбилцолд баруун зүүн тийшээ 8-9 км орчимд хойшоо урагшаа 7-8 км шахам, барагцаалбал 56-60 ам.км талбай эзлэнэ.
Тэнд хүрмэн хадан хонгил агуй, нүх, хонхор гүдгэр энхэл, тунхал зэрэг хоргодох далдлах газар үлэмхэн учраас Хорго хэмээн алдаршжээ. Энд Хоргын тогоо, Их-анга, Баганга гэх мэт хожуу унтарсан залуу галт уулын өрх, нүх, ангал хонгилоор оргилон урсаад царцсан хүрмэн хад чулуу, зарим газраа ширээ шиг тэгшхэн байхад зарим хэсэгтээ өм цөм хагаран ангайж ундуй, сундуй овооролдсон байх бөлгээ. Овон, товон газраа битүү ой, мод бут сөөг, элдэв жимсгэнэ, нарийн өвс, цэцэгс ургана.
Шинэ төрмөлийн эриний гуравдагч, дөрөвдөгч галавд оргилж байгаад хожуу унтарсан шинэхэн галт уул энд олон байдаг. Хоргын тогоо хэмээх унтарсан галт уулын үнэмлэхүй өндер 2300 м, харьцах өндөр 110 м орчим бөгөөд өрхийн голч 200 м, гүн 70-80 м, тогооны гадна талын хажуу 25-35°, дотор талын хажуу 45-50 градус уруу тогтоцтой. Өрхөн дотроо нуургүй хуурай, түүгээр нь бүлээн уур савсаж ид өвлийн хүйтэнд бөөн бөөн цагаан цан хүүрэг тогтдог тул галт уулын тас хар энгэр хажуугаар хэсэг хонь шиг цайрч тод сонин үзэгдэх авай. Хоргын тогооны хүрмэн хад болон нүх сүвээр гарч буй бүлээн уур хийн илчинд цас огт тогтохгүй бөгөөд орчин тойрондоо дун цагаан байхад энэ уул ганцаараа хав хар харагдах нь нэн сонин.
Хоргын тогооны өрхөн дотор хоорондоо 10-30 м зайтай хүрээлэн тогтсон хоёр гурван давхар ирмэг, хөмсөг байхыг ажихад сүүлийн үед хожуу хэд дахин дэлбэрснийг илтгэнэ. Хоргын Тогоо уулын хайлмаг хүрмэн чулуу урсаж байхдаа зуурсан мэт мушгиралдан атирсан хийгээд уурандаа үлээгдэн овойж гэр мэт хэлбэрийг бий болгожээ. Энэхүү оройгоороо цоорхой тоонотой, хажуудаа хаалга үүдтэй 10 гаруй гэр мэт сонин агуйг нутгийнхан чулуун гэр гэлцэх нь буй. Хөндий тааз туурганаас шингэн хүрэм дуслаж, гоожихдоо унжиж царцсан шовх шовх тогтоцтой сумын гилбэр, жадны үзүүр мэт дүрсийг үүсгэжээ. Харин гэрүүдийн хамгийн томыг хэмжиж үзэхэд эргэн тойрондоо 11 м, өндөр нь 1.7 м, тооно нь хөндлөнгөөрөө 1 м гэрийн доторхи зай 2.2 ам.м, өргөн хананы зузаан нь 20 см орчим ажээ. Хагарсан гүн ангалуудад битүү мөс бүрхээд халуун зун ч хайлахгүй байдаг явдал нь байгалиас заяасан мөсөн зоорь гэлтэй. Мөн Шар Нохойн там, Чонын үүр мэт сонин тогтоцтой газар ч цөөнгүй.
Өмийн тогоо, Гичгэний тогоо гэх мэт галт уулсын өрхөнд хэдийнэ гүн цэнхэр нуур тогтжээ. Тэнд Хоргын тогооноос гадна Гичгэний Баруун, Зүүн Тогоо, Залаа толгой, Цагаан-Уул, Босго, Суга, Мандалын Тогоо, Шаврын Царам зэрэг арваад галт уулс бий. Тэрхийн цагаан нуурын хөндийг дүүргэн 40-50 м зузаан хүрэм хийгээд тэр их зузаан хүрмэн хадыг зусэж 20-30 м гүн хавцал дундуур Суман, Гичгэнэ, Чулуут голын хөөсрөн шуугих ус, Тэрхийн цагаан нуурындундах Нуурын Толгой, Хөдөө нуур, Уран Мандал зэрэг гоо сайхан ул ус ургамал, амьтан бүхий зэсгэлэнт газар олон бий. Галт уул дэлбэрэн Тэрхийн голыг боосон учраас Тэрхийн цагаан з тогтжээ. Энэ нуур 16 х 6 км хар цагааны урт өргөнтэй, зууван хэлбэрийн цэнгэг, 99.0 ам.км талбайтай. Далайн түвшнээс 2060 м-ийн өнөдөрт өргөгджээ. Хойд урд Тэрхийн гол нийлж Тэрхийн цагаан нуурт цутгахын зэрэгцээ Сорт, Хар чулуут, Элс, Өлт, Шанаат, Нарийны гол гэх мэт олон гол нуурт цутгана.
Тэрхийн цагаан нуураас гарах Суман гол олон мянган жилийн туршид гулдирлаа элээж ухсаар нуурын түвшин доошлосон тул Хөдөө нуур Тэрхийн цагаан нуураас тасарч үлдсэн байна. Тэрхийн цагаан нуурын түвшинг 1.7 метрээр дээшлүүлбэл хөдөө нууртайгаа хүйн холбоотой болох юм билээ. Суман гол өвлийн цагт 2 км хиртэй газар огт хөлдөлгүй харзлан 20 м өндөр хүрмэн дундуур шаагин урсана. Суман голын харз уснаа хэдэн зуун нугас ангир, галуу, цөөвтөр хун өвөлждөг нь сонин. Тэрхийн цагаан нуур Суман, Гичгэнэ, Чулуут голуудад тул цурхай, зэвэг алгана мэт загас нэн элбэг.
Энэ нутгийн баруун өмнөөс Хангайн гол нуруу, хойноос Тарвагатайн нуруу, өмнөөс Шавар Цармын нуруу, Мөстийн нуруу хүрээлнэ. Уран мандал тийнхүү эртний далай тэнгисийн хурдас чулуунаас тогтсон учраас түүний арыг Шувуун чулуут гэх бөгөөд эмгэн хумс, шанаган хорхойн чулуужсан үлдэц элбэг байдаг. Тэрхийн цагаан нуурын хажууд Нуур толгой хэмээх 28 метр бяцхан ухаа буй. Тэнд төрөл зүйлийн шувуу цуглах нь сонин.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.