Монголчууд хэзээнээсээ нүүдэлчид учираас нутаг сэлгэн нүүхээ өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн жилийн дөрвөн улиралд зохицуулан их нарийвчлалтай нэрлэдэг, гэрийн эзэн мал хуйгаа тэвээрүүлэхээр майхан саваа ачаалаад малаа даган нүүхээ отор гэдэг байсан. Өвөг монгол хэлтэй Хятан нар зусланд гарахаа “жун нүүбэ”, өвөлжөөнд буухаа “өбла нүүбэ” хэмээн хэлдэг байсан тухай нангиадын сударт тэмдэглэгдэн үлджээ. Ингэхээр нүүдэл суудал болоод түүнтэй холбоотой үгс нэн эртнийх юм.
Харин хаа нэгэнтээ хүний нутагт ганц нэгээрээ буюу өрхөөрөө тэнүүчилж, мал сүрэгтэй чинээлэг айл бараадан ажлаас нь нугалж, аяга тарга, айраг сүүтэй (цагаа) залгаж буйгaa цагаач хэмээн гоочилж нэрлэсээр ирсэн. Монгол орон нийгэм журам, эв хамтыг байгуулах замд шулуудан орж, малтай баян тарган хүмүүс нэгдэл нийгэмд хөрөнгөө хураалгаж, үгээгүй ядуу нь хураасaн малыг нь идэж уусаар цагаач хэмээх үгийн хэрэгцээ бууран, өөр хоорондоо цагаачаараа дуудалцах нь хэдийвээр мартагдсан ч гаднаас ирсэн орос хятад үндэстнийг гадуурхах санаатай цагаач хэмээн дуудах болжээ. Тэдэнтэй харьцах албыг цагаачлалын алба гэж нэрлэснээр энэ үг нийтийг хамаарсан тодотгол болон өнөөгийн монгол хэлний сан хөмрөгт нэмэгдсэн байна.
Бас нийгэм журам байгуулах их бүтээн байгуулалтын үед гадагш гарсан нэгтнээ гоочлох санаатай цагаач хэмээн дуудах болсноор эх орсноосоо алсад суугаа хэн бүхнийг одоо “цагаачид” хэмээн хамруулан дуудаж байна. Харьд суугаа монголчуудын дунд хүний нутагт ясаа тавихаар ирсэн цөөнx байхад нутагтаа ясаа тавиx санаатай олoнх бас байна aa. Харь оронд удаан хугацаагаар амьдарч, ахуй амьдралаа төвхнүүлж, үр хүүхдээ эрдэм мэдлэгт сургачихаад нутагтаа ирсэн хүмүүсээ “цагаачилж яваад ирсэн” гэх үү. Нэг л энэ үгийн утга гажиж хэрэглээ нь хуучирсан юм шиг байна. Гадаадын ихэнх хэлэнд шинээр өөр улс оронд шилжин суусан хүмүүсээ иммигрант гэнэ. Иммигрант бол яах аргагүй нүүдэлчин гэсэн утгатай үг болохоос түүнд гуйлгачин гэсэн давхар утга байхгүй. Нэгэнт оройтойгүй дээрээ энэ үгийг зөв хэрэглэж харьд суугаа нэгнээ арай л халуун дотно үгээр дуудмаар юм аа.
Монгол хэлэнд бадарчлах гэдэг нэг үг бий боловч утга нь бас л таарахгүй дорд үзсэн хандлагатай байна. Бадар гэдэг нь аяганы нэр ба бадар барих нь аяга бариад хоол унд гуйхыг хэлнэ. Утгын хувьд дүйхгүй учир энэ үгийг хэрэглэж болохгүй нь лавтай. Алс холын аян зам туулаад зорьсон хэргээ бүтээдэг хүмүүсээ аянчин гэж нэрлэж байжээ. Холын зам амаргүй болохоор “дөрөв дарсан ат, дөч шүргэсэн” эрийн хат нь таарч аянчин болдог байсан тухай хөгшчүүдээс сонсож байлаа. Харь орноос олз олохоор одсон монголчууд бол аянчид юм даа, яах аргагүй. Аян гэдэг үг нэн эрт цагт Энэтхэгийн самгард хэлнээс Монгол хэлэнд орж ирсэн гадаад үг болох ба бидэнд мэдэгдэж байгаагаар 1362 онд Их Юан Улсын түшмэл Инду-д зориулсан гантиг хар чулуун хөшөөн дээр “аян аялах” гэж уйгаржин монгол бичгээр дурайтал бичсэн байдаг юм.
Эртний Энэтхэг хэлнээс ухаант өвөг дээдсийн минь эрдэнэ түүх мэт шигшиж аваад өнө удаан жил хэрэглэж төрөлх монгол үгнээс ялгагдахгүй болгосон аянчин гэдэг үгээр харьд суугаа монголчуудаа дууддаг болох юмсан. Аянчин монголчуудын аяных нь алтан шар зам өлзийтэй байх болтугай.
ШУТИС-ийн ХүУС-ийн докторант багш Алдар овогт Юндэнбатын Болдбаатар

Сайхан тайлбарлаж ээ... Хэлж сураагүй болохоор жоохон өөр л юм. Гэхдээ тайлбарыг уншчихаад хэлээд үзтэл гайгүй ч юм уу.
ReplyDeleteЭнэ бичлэгийг таньдаг хүмүүстээ тараанаа.
Сүүлийн хэсгийг "аян аялах" гэсэн үгийг бодоод үзэхэд Англи хэлний ямарваа нэг зүйлийг хэрэгжүүлэх, эсвэл ажиллуулах гэсэн санаа бүхий "run" гэдэг үгийн зөв орчуулга байж болох юм шиг санагдлаа.
ReplyDelete"Алив энийг нэг аялуулаадахаач" гээд яридаг даа...
Гоё л гаргалгаа байна ш дээ байж болох л санаа байна
ReplyDelete