Манай эриний өмнөх 563-483 он. Анх Сиддхартха Гаутама гэсэн нэртэй байсан Гуатама Будда нь дэлхийн аугаа том шашнуудын нэг болох буддын шашныг үндэслэсэн гавъяатай суут хүн билээ. Энэтхэгийн шакьев омгийн удирдагч Гуатама хааны удмаас гаралтай Сиддхартха нь манай эриний өмнөх барагцаалбал 563 онд өнөөгийн Балба улсын нутагт орших Лумбини хотод төржээ. Түүнийг 16 настай байхад нь мөн адил настай үеэл дүүтэй нь гэрлүүлжээ. Хунтайж Сиддхартха хааны тансаг ордонд өсөж бойжсон ч гэсэн эд хөрөнгөнд шуналгүй, орчин тойрны амьдралдаа дургүйцдэг хүн болон хүмүүжжээ. Дийлэнх хүмүүс ядуу зүдүү амьдарч байнга гачигдал зовлонтой байгааг харж сэтгэл гүнээ зовдог байлаа. Баян хүмүүс ч гэсэн амьдралд гуниж гутардаг, хүмүүс өвчин эмгэгт нэрвэгдээд бөөнөөр үхэж үрэгдэж байгааг мэдээд байх суух газраа олж яддаг байлаа.
Хорвоо дэлхийд байгаа зовлон зүдгүүр, үхэл хагацалтай харьцуулахад дэндүү агшин зуурын жаргал цэнгэлээс илүү эрхэм зүйл хүний амьдралд байх ёстой гэсэн бодол Сиддхартхын санааг зовоож байлаа. Сиддхартха анхны хүүхэд нь мэндэлсний дараа 29 настай байхдаа баян тансаг амьдралаа хаяж хойшдын амьдрал хөдөлмөрөө үнэнийг олоход зориулахаар эргэлт буцалтгүй шийдэв. Тэгээд ордон, эхнэр, дөнгөж төрсөн хүүхэд, бүх эд баялагаа орхиж дэлхий ертөнцөөр хэрэн тэнүүчлэхээр халаас хоосон замд гарчээ. Тухайн үеийнхээ нэртэй зөнч нараас хэсэг суралцсан боловч олж авсан мэдлэг нь амьдрал хүний өмнө тавьж байгаа асуудлыг шийдвэрлэхэд хангалтгүй болохыг ойлгожээ. Тэр цаг үед даяанчлан амьдрах нь жинхэнэ үнэнийг олох арга зам гэсэн үзэл өргөн дэлгэрсэн байсан тул Гуатама хэдэн жилийн турш өлсгөлөн байж даяанчлан суусан ч бие бялдраа зовоож оюун ухаан нь улам доройтож байгааг ойлгож дахин хэвийн байдлаар хооллох болж даяанч амьдралаа больжээ. Гэвч хүмүүсээс жожиг амьдарч байхдаа хүмүүсийн аж төрөх асуудлыг шийдвэрлэхийг оролджээ. Нэгэн шөнийг инжрийн модны дор гүн бодолд автан өнгөрөөж өглөө болоход өчнөөн олон жил зовоосон бодол санаа нь гэнэт тайлагдаж "гэгээрсэн хүн" буюу Будда болон хувирчээ.
Энэ үед Сиддхартха 35 настай байсан бөгөөд үүнээс хойшхи амьдралынхаа 45 жилийг Умард Энэтхэгт өөрийн шинэ гүн ухааныг сурталчлан дэлгэрүүлэхэд зориулжээ. Буддагийн сургаал цаасан дээр бичигдээгүй боловч түүнийг бишрэн шүтэгчид дараачийн үеүддээ аман хэлбэрээр дамжуулж иржээ.
Буддын гол сургаал нь "Дөрвөн үнэн"-ээс бүтнэ. Үүнд нэгдүгээрт хүний амьдрал өөрийн мөн чанараараа аз жаргалгүй амьдрал хоёрдугаарт энэхүү зовлонт амьдралын шалтгаан нь хүний амиа хичээсэн бодол санаа, хүсэл эрмэлзлэл юм, гуравдугаарт хувь хүний амиа хичээсэн бодол санаа, хүсэл эрмэлзлэлийг даван туулж болно, үүнийг мирваан болох буюу амиа хичээсэн бодол санаа, хүсэл эрмэлзлэлийг үгүй хийх гэж ойлгоно, дөрөвдүгээрт "Найман бясалгал" буюу зов итгэл үнэмшил, зөв сэтгэлгээ, зов яриа, зөв үйлдэл, зөв аж төрөх ёс, зөв чармайлт, ногдсон үүрэгтээ зөв хандах, гүн бясалгал ажээ. Буддын шашны гол онцлог гэвэл хүмүүсийн арьс өнгөнөөс хамааралгүй хэн ч түүнийг шүтэж болно, индуизмын шашинтай харьцуулбал дотроо давхрагын ялгаа байхгүй
Гаутамаг нас барсны дараа түүний зохиосон шашин маш удаан удаан тархаж байсан боловч манай эринээс өмнех гуравдугаар зуунд Энэтхэгийн хаан Ашока тус шашинд орсноор Энэтхэг болон хөрш орнуудад ихээхэн хурдацтай дэлгэрсэн билээ. Дараа нь Цейлон. Балба, Малайз, Индонез, Түвд, Афганистан, Хятад, Солонгос, Япон зэрэг дарааллан дэлгэрчээ. Өнөөгийн байдлаар дэлхийд 200 сая орчим хүн бүддийн шашныг бишрэн шүтэж байна. Далимд дурдахад Христосын шашныг нэг тэрбум, лалын шашныг таван зуун сая хүн бишрэн шүтдэг гэсэн судалгаа бий.
Буддын шашин нь гол хоёр урсгалтай. Тхеравади урсгал нь Өмнөд Азийн орнуудад ихээхэн дэлгэрсэн бөгөөд барууны эрдэмтдийн үзэж байгаагаар Буддын шашны анхны сургаалтай их ойрхон, Махаяны урсгал нь Төвд, Хятад, Умард Азид нөлөө ихтэй ажээ. Буддын шашинд дайн байлдаан, хүчирхийллийн эсрэг үзэл зарчмын байр суурь эзэлдэг болохоор тус шашныг шүтдэг орнуудад христос шашинтнуудын хооронд болж байсан шиг цуст дайн, байлдаан огт болж байгаагүй юм. Будда, Конфуций хоёр хүн төрлөхтөний хөгжилд адилхан нөлөө үзүүлсэн гэж үздэг. Тэд тэр үед амьдарч байсан төдийгүй шүтэн бишрэгчдийн тоо нь бараг ойролцоо байжээ. Гэхдээ дараах хоёр шалтгаанаар Буддын сургаалийг Конфүцийгээс илүү гэж үзэж байгаа юм. Нэгдүгээрт Хятад улсад коммунист үзэл санаа дэлгэрснээр Конфуцийн сургаал Хятадаас гадагшаа бараг дэлгэрээгүй гэж үзэж болно. Түүнээс гадна буддын шашин нь Энэтхэгийн өмнөх үеийн гүн ухааны хуулбар юм уу давталт биш бөгөөд Гуатамагийн өвөрмөц үзэл сургаал, бишрүүлэн татах гүн ухааныхаа үр дүнд дэлхийн олон оронд дэлгэрсэн билээ

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.