1232 онд Хархорумын гол хэрмийг 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Хээ Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ. Ийнхүү Өгөөдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудаас гадна Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ.
Хотын гол хэсгийг тойруулан босгосон бэхлэлт хэрэм нь дөрвөн талдаа тус бүр нэг асар хаалгатай байсан ба Марка Пологийн тэмдэглэсэн мэдээгээр бол эргэн тойрны урт гурван бээр (4,92 км) хэмжээтэй байв. Архилогийн шинжилгээний үр дүнгээс үзвэл хотын хэрмийн баруун хана 1500, урд талын хана нарийн тодорхой бус, зүүн талын хана 1200, хойт хана 1100 метр урт болохыг тогтоожээ.
Хотын баруун урд хэсэгт гадуураа дөрвөн талтай асар хаалгатай бат бэх хэрмэн дотор талд "Түмэн Амгалант" хэмээх алт эрдэнэс, шүр сувдаар чимэглэсэн хаант төрийн их ордон сүндэрлэж байв. Ногоон зүлэг, цэцэг, навч алагласан Хархорум хотын хэрэм хойноос урагш, баруунаас зүүн тийш нэвт гарсан томоохон гудамжтай ба тэдгээр нь төв дундаа огтлолцож, хотыг дөрвөн тойрогт хуваадаг байв. Үүнд нэгдүгээр тойрогт газар бүрээс ирсэн Мусульман худалдаачид, тэдний зах зээл голдуу, хоёрдугаар тойрогт Хятад худалдаачид, гар урчуудын зах зээл голдуу, гуравдугаар тойрогт Эзэн хааны хатад, хөвгүүдийн орд харш болон Чингисийн Алтан ургийн ноёд дээдэс, их жанждын байр, орд өргөө, дөрөвдүгээр тойрогт шашны сүм хийд элч төлөөлөгчдийн буудал, мөргөлийн газар бүхий хот байгуулалтын хувьд нариин зохион байгуулалтай том хот болжээ. Олон тооны уран дархчуудыг авчирч ажиллуулснаас үзвэл монгол хаад Хархорумыг хөл ихтэй, хөгжил сайтай томоохон хот болгох гэж нилээд чармайж байсан нь илхэн. Тэдний нэгэн томоохон бүтээл бол Түмэн Амгалант ордон дотор байрлаж, уран гоё хийцээрээ олон түмэнд шагшигдаж байсан Мөнгөн мод байв. Үүнийг бүтээх ажлыг Менх хаан Францын нийслэл Парис хотын алдарт уран дархан Вильгелм Бушьед хааны сангаас санхүүжилт хийж, 50 туслах дархан өгч бүтээлгэжээ. В.Бушье түүнийг 1254 онд хийж дуусгаад, уран барилгын хосгүй бүтээл Түмэн Амгалант хэмээх их ордны дотор талд, хааны сэнтийн өмнөх талбайд байрлуулан залжээ.
Мөнгөн модны ёроолд тус бүрээс нь айраг олгойдон гарах цоргон амтай дөрвөн мөнгөн арслан байрлуулжээ. Модны дотуур оройд нь хүртэл дөрвөн босоо хоолой татаж, тэдгээрийн амсрыг доош унжуулан, тус бүрийн амсрыг алтан шармал могойн ам маягтай үйлдэж сүүлээр нь мөнгөн модыг ороолгон урлажээ. Эдгээр хоолойн нэгээс дарс, нөгөөгөөс дан айраг, гурав дахиас балын ундаа, дөрөв дэхээс террацина хэмээх будааны шар айраг гоождог байв. Модны ёроол хавьд амттан ундааг юүлэх тусгай мөнгөн савнуудыг хоолой бүрийн дор тосон байрлуулжээ. Мөнгөн модны орой дээр бүрээ барьсан Ангель хэмээх тэнгэрийн элчийн дүрийг Вильгельм дархан урлан босгож модны доорхи газарт хүн далд орохуйц зоорь бэлдэн модны голоор Ангелийг хүртэл бас нэг цорго үйлдсэн байдаг. Эхлээд тэнд тулман хөөрөг хийсэн авч тэр нь олигтой хөөрөгдөж чадсангүй. Ундааг сөгнөх үйлчлэгч нар тэнд бэлэн хүлээж зогсох ажээ.
Модны мөчир, навч, жимс бүгдийг цул мөнгөөр урласан байна. Дэлхийн гурван том шашин болох Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлегчид нийслэлд тус тусын үйл ажиллагааг явуулж байсан бөгөөд 1254 онд Мөнх хаан Хархорум хотод Будда, Христос, Лалын болон бөө мөргөлийн ёсны төлөөлөгчдийг ирүүлэн дэлхийн түүхнээ анх удаа онолын маргаан зохион байгуулсан байна. Энэ бүхнээс дүгнэн үзэхэд XIII зууны үед Хархорум хот дахины аянчин жуулчин, албаны түшмэд, ихэс дээдэс, эрдэмтэн мэргэдийг өөртөө даллан дуудсан дэлхийн соёл иргэншлийг холбогч хотын үүргийг гүйцэтгэж байжээ.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.