Атилла хаан

Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гvрэн бvхий л тvvхийнхээ туршид гуннын омог, тvvний дайнч удирдагч шиг сvрхий дайсантай тэр бvр тулгарч байгаагvй ажээ.

Аттилла бол олон тооны нvvдэлчин омгуудын захирагчийн удмаас гаралтай хvн байсан хийгээд өвөг эцэг Ругийг (Ругилы) өөд болсны дараа ах Бледатай хамт, алс Ижил мөрний зvгээс Паннонид (енөөгийн Унгар) нvvдэллэн ирж сууршисан хvннv омгуудын хааны эрх мэдлийг өвлөн авчээ. Уг газар нутгийг Өрнөд Ромын эзэнт гvрнээс хvн амтай нь цуг өвлvvлэн өгсөн байв. Тэр vед нэг улсыг хоёр хаан хамтран захирах явдал цөөнгvй гардаг байсан ба нэг нь иргэний ажил хэргийг эрхлэн явуулж нөгөө нь цэргийг хэргийгудирдан чиглvvлдэг байлаа. Хөрш орнууд ялангуяа христос шашинтан улс орны газар нутгийг байлдан дагуулах хvсэл бvхий залуу хаан Аттиллад төрөлхийн морьтон хvннv омгуудын цэргийг удирдах vvрэг ногджээ. Гэвч улс орноо хамтран захирагч төрсөн ахаа тээршааж 445 онд тvvнийг алж хvннv омгуудын хаан, цэргийн жанжин болжээ.

Аттила бvх эрх мэдлийг гартаа авмагц хөрш зэргэлдээх "бvдvvлэг" ард тvмнvvд болох остгот, гепид, тюренгинц, ругий, славян, хазар гэх мэт Зэрлэг хээр талд оршин суудаг болон Дунай мөрний эрэгдагуу суудаг омгуудыг довтлон эзэлж улсдаа нэгтгэж хvчирхэг хаан боллоо. Эдгээр олон омог хамгийн гол нь нийтлэг дайсан болох Ромын хоёр эзэнт гvрний эсрэг хамтран тэмцэх зорилгоор хvннvчvvдтэй цэргийн холбоонд сайн дураар нэгдэж байв.

Христос шvтлэгтэй ертөнцийн хойд хилийн залгаа нутагт "бvдvvлэгчvvд"-ийн хvчирхэг улс бий болж цэргийн аюул айсуйг Константинополь, Ром хбтуудад сайтар ойлгож хил залгаа Дорнод Ромын эзэнт гvрэн нийслэл Константинополь хотыгтойруулан "Феодосевийн хэрэм" гэж нэрлэгдсэн том хэрэм шинээр барьж Дунай мэрний эрэг хавиар олон цайз босгожээ. Хvннvчvvдийн хаан өнөөгийн Токай хотоос холгvй орших Дээд Унгарын нутагт өргөөгөө байрлуулж чухамдаа эндээс Төв Европийн нутагт дан ганц зэвсгийн хvчээр эзэгнэж байсан асар нутгаа захиран сууж байв.

ХI зууны vеийн готын тvvхч Иордан, ромын тvvхч Приск нар Аттила хааны нийслэлийн тухай ийн бичиж vлдээжээ. "Суурингийн модон хэрэм дотор ороход эртний ромын хийцийн гуанзууд, олон тагт бvхий багануудтай сууцны байшингууд сунжран оршино. Суурингийн төвд орших ордны талбайгтойруулсан өндэр хашаа байна. Асар уудам газар нутаг эзэмшдэг Аттила хаан булаан авсан тансаг гоё хотуудаас энэхvv баргар сууринг илvvд vзэж энд л байнга суудаг байв." гэжээ. Атилла хаан 443,447-448 онуудад Дорнод Ромын эзэнт гvрэн рvv хоёр удаа довтолгоон хийж Доод Мизи, Фраки, Иллири зэрэг мужууд, Балканы хагас арлыг эзэлж нийслэл Константинополь хотод тулан очжээ. Дорнод Ромын эзэнт гvрний хоёрдугаар Феодосий хаан халдан тvрэмгийлэгчдийн довтолгооныг барьж дийлэхгvй гэдгээ ойлгож хvннvчvvдэд жил бvр 2100 фунт алтны татвар өгч байх амлалт авч Дунай мөрний доод хэсэгт орших Даки мужийг "бэлэглэж" байж эсэн мэнд мултарчээ.

Аттила хааны удирдсан талын хvннv омгийн дайралтын тухай домог яриа өргэн тархжээ. Саад тааралдахад тойрч гарч дайсны ар талд гэнэт гарчихсан байна, хvннvчvvдийн морин цэргvvд хар хурдаараа давхиж дайсан руу сум дараалан тавьж vймээн бужигнаан vvсэхэд сая уулгалан дайрна.

Хоёрдугаар Феодосий хааныг нас барсны дараа хатан хаан болсон Пульхерия, тvvний нехөр хоёр хvннvчvvдэд алт зэрэг татвар төлөхөөс татгалзаж байгаагаа мэдэгдэж нийслэл хотоо хамгаалах зорилгоор мужуудаас цэрэг татаж байлдаанд бэлтгэж эхлэжээ. Аз болоход Аттила хаан Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv харц хандуулж тэднийг эс тоожээ.

Төрсөн эгч Гонорияг нь хатнаа болган өгөхийг гуйхад Өрнөд Ромын эзэнт гvрний гуравдугаар Валентиан хаан татгалзсаныг далимдуулан хvннvчvvд тус улсад халдав. Өөр нэг хувилбараар бол Гонория бvсгvй хатан нь болох хvсэлтээ илэрхийлэхэд Аттила төрсөн ахаас нь төрсөн эгчээ хатнаа болгохоос гадна хуримын инж болгож улсынхаа тал нутгийг таслан өгөхийг шаарджээ. Энэ зуур Валентиан хаан хvчирхэг армитай вестготуудын нэгдvгээр Теодорих хаантай удаан хугацааны гэрээ байгуулж хvчээ зузаатгаж амжжээ.

Аттила хаан тэр гэрээний тухай мэдсэн ч айсангvй, 451 оны эхээр Паннони мужаас өрнө зvг рvv аян дайнд мордов. Хvннvчvvд холбоотон омгуудтай хамтран уулгалан довтолж өнөөгийн герман улсын нутгийг богино хугацаанд эзлэж Рейн мөрнийг амжилттай гаталж Галль оров. Зам зуур тааралдсан бvх хот, тосгоныг галдан сvйтгэж балгас болган хувиргаж байлаа.

Хvннvчvvдтэй хээр талд халз тулан байлдахаас эмээсэн нутгийн удирдагчид нvvдэлчин омгийнхны довтолгооноос хот-цайзын зузаан хэрэмний дотор нуугдаж юм уу гvн ойд хоргодож амь аврагдана. Тиймд хол давуу морин цэргийн гэнэтийн дайралт хийх тактик баримталдаг Аттила хаан хот-цайз, феодалуудын шилтгээнийг бvслэлт хийж цаг алдахыг хvсэхгvй, тойрч цааш хурдавчлан давшина. Гэхдээ хvннvчvvд цайз хэрмийг дайран эзлэж байсан удаа бий. Өрнөд Ромын эзэнт гvрэн рvvхийсэн аян байлдааны хугацаанд Трир, Мец, Аррас зэрэг олон тооны цайз-хотыг булаан авчээ.

Хvнничvvд Орлеан хот руу дөхөн ирж бvслэлт хийх vед хориглолт хийсэн хотынхонд туслахаар гуравдугаар Валентиан хааны жанжин Аэций, Вестготын хааны армиуд нэгдэн ойртон тулж ирэхэд Аттила хаан ар талаасаа цохилт ирэхээс урьдчилан сэргийлж хотын бvслэлтийг зогсоож арагшаа ухарч Каталуаны хөндийд орших Труа хотын ойролцоо буудаллаж шийдвэрлэх байлдаанд бэлтгэнэ.

Жанжин Аэций, нэгдvгээр Теодорих хааны нэгдсэн арми Марны голын эрэг дээр ирж буудаллаж Каталуаны өргэн талд дэлхийн тvvхэнд мөнхөрсөн алдарт тулалдаан 451 онд болжээ. Байлдааныг хvннvчvvд морин цэргийн дайралтаар эхэлж нум сумаар суман өндөр буулгаж холбоотны армийн баруун жигvvр, төв хэсгээр давшсан ч ширvvн хориглолтод тулж зогслоо. Холбоотны армийн баруун жигvvрт байрлаж байсан вестготууд байлдааны ид vед сөрөг давшилт хийж хvннvчvvдийг бут ниргэсэн ч тэдний хайртай нэгдvгээр Теодорих хаан алагджээ. Аттила хаан морь, цэргийн их хохирол амсаж аргагvйд тулж ухарлаа. Холбоотны арми ялагдал хvлээхээс эмээж ухарч байгаа дайсныг мөрдөн хөөсөнгvй.

Аттила хаан ч бvрэн ялагдал амсаж магадгvй хэмээн болгоомжилж Галлийн нутгаас холдож Рейн мөрнийг гаталж хээр тал руу оджээ.

Хvннvvчvvд дараа жил нь 452 онд Өрнөд Ромын эзэнт гvрэн рvv дахин аян дайн өдөөж хилийн бэхжvvлсэн шугамыг сэтэлж Умард Италийг тvйвээж Аквили хотыг сvйтгэжхудалдаа арилжааны баян Милан хотыг булаан авч Ром хотод тулжирэв. Аттила хаан хориглолт шургуу хийсэн ч хvч хомс Мөнхийн хот руу шууд дайрсангvй, хотыг бvслэн бууж өгөхийг тулган шаардав. Гэтэл цэргийнх нь дотор халдварт өвчин гарч цэргийн тоо нь эрс багассан, тэрчилэн Апенинний хойг дээр өлсгөлөн гарснаас хvннvчvvд Италийн нутгаас аль болох тvргэн гарч явахыг яаравчилж байгааг огт таамаглаагvй гуравдугаар Валентиан хаан, Ромын нэгдvгээр Левхамба лам нар асар их мөнгө төлж байж хотоо авч гарчээ. Тавьсан зорилгоо биелvvлсэн Аттила хаан тэр даруй Итали нутгийг орхин гарч Паннонид унгарын тэгш тал хvрч холбоотнуудаа тараан явуулж дахин аян дайн хийх бэлтгэлээ базааж гарчээ.

Хvннvчvvдийн Итали руу хийсэн аян дайны vр дvнд дэлхийн хамгийн сайхан хотуудын нэгболох Венеци бий болжээ. "Бvдvvлэгчvvд"-ийн дээрэм тонуулаас дайжин зугтеан Умард Италийн оршин суугчид Адриадын тэнгисийн хойд хэсэгт ирж сууршиж Венеци хотын суурийг тавьжээ.

Аттила хаан Галль нутгаас Паннони хөндийд ирж сууршиж Бургундаас гаралтай Ильдико нэртэй vзэегэлэнт бvегvйг хатнаараа өргөмжилсний дараахан нь өөд болжээ. Хаан ширээнд санаархагч тvvнийг алсан, тэрчилэн бургундын ард тvмнийг vгvйрvvлэн хоосруулсны нь өшөөг авч хатан нь тvvнийг цааш харуулсан тухай домог яриа бий ч чухам хэрхэн амь хураасан тухай бодитой нотолгоо одоо хэр алга байна.

Аттила хаан нvд анисны дараа олон тооны хөвгvvд нь хоорондоо булаацалдсанаас морин цэргийн хvч нь суларч нэрмээс болж омог хоорондын дайн байлдаан эхэлж хорин жилийн дараа Хvннvгийн хvчирхэг гvрэн задран мөхжээ. Хvннvгийн олонх омог аймаг Хар тэнгисийн эрэг хавиар сууршиж Дунай мөрний доод хэсэгт орших хэдэн омог нь Византийн эзэнт гvрний эрхшээлд оржээ.

Аттила бол байлдааны vед морин цэргийн маневрыгчадамгай хийдэг, нум сум харвагч морин цэргvvдийн дайралтаар цэргийн хvчээ гамнадаг цэргийн гарамгай жанжин байлаа. Тvvний удирдсан армийн цэргvvд бvх шаардлагатай эд зvйлээ мориндоо авч явдаг, ачаа хөсөггvй явдаг байсан болохоор тvргэн шилжилт хийж гэнэтийн дайралт хийх боломжтой байжээ. Аттила хатан зориг, шийдэмгий зан чанараараа өөрийн цэргvvд тедийгvй холбоотнуудаа зорипкуулж нэгэн зорилгод чиглvvлж чаддаг гоц авьяастай удирдагч байжээ.

Аттила бол христос шашин шvтдэг ард тvмнvvдийг хvйс тэмтрэх аян дайн хийхэд бvхий л амьдралаа зориулсан харгис хvн гэж дийлэнх тvvхч vздэг боловч цэргийн жанжны хосгvй чадварыг нь бvгд хvлээн зөвшөөрдөг юм.

3 comments:

  1. Aòèëëà õààíû òóõàé ñàéõàí ìýäýýëýë óíøëàà. Áàÿðëàëàà

    ReplyDelete
  2. Ер нь Атиллийн довтолгооноор Ромын эзэнт гүрэн суларч хорин жилийн дараа бутарч байхгүй болсон. Харин хамгийн сүүлчийн Ромийн хаан нь Атиллийн цэргийн жанжны нэг хүү хүннү эр хаан болсон. Түүнчлэн Атиллийн зөвшөөрч баталсан буюу харицан ярилцаж тохиролцсоноос болж Атилл цэргээ ухрааснаас болж Европод пап лам буюу христосын шашин хүчээ авсан. Яг л хжим 1000 жилийн дараа Алтан хаан далай ламыг томилж цол өгдөгтэй ижил явдал энэ үед болсон. Үүнээс өмнө Ромчууд Зевс Апполлон гэх мэт бурхдаа шүтэж байсан.Мөн Атиллын довтолгооны нэг түүхэн үр дагавар нь боол эзэмших Ромын соёл иргэншил мөхөж, оронд нь феодалын ёст дундад зууны хамжлагат ёсны үе эхэлсэн. Энэ 1917 он хүртэл Орост байсан гэх зэрэг.... Ер нь Атиллыг дагаж явсан үндэстнүүдээс одоогийн Европын газрын зураг бий болсон. Тухайлбал Франкууд Галл нутагт орж Франц улс бий болсон, Баруун готуудын хойч үе нь өнөөгийн Баруун герман болсон, Готуууд дотор байсан герман болон сагс аймгуудаас хожим Их британий арал руу гарсан ба өнөөгийн Бавари зэрэгт саксонууд бий болсон. Тэдгээрийн нэг хэсэг нь Англо-Саксонууд юм. Атиллаас өмнө эдгээр герман-гот аймгууд нь Днепр-Доны хооронд нутаглаж байсан, Одоогийн Югославд байсан славянууд \Слаб гэдэг нь эртний Ром-латин хэлэнд боол гэсэн үг\ хойш нүүдэллэж Чех, Польшууд улмаар зүүн тийш ахиж одоогийн Галиц-Белорусийн нутагт Орос хожим үндэстэн бий болж, 9-р зууны үед Киевийн Орос болцгоосон. Кавказын хойд хэсгээс хүннү нарыг дагаж явсан Аланууд одоогийн Испанийн хойд хэсэгт Гот-аланууд буюу Каталончууд болсон, Баруун готууд уг нь хүннү нартай хамтарч байсан боловч Каталуаны Труа хотын тулулдааны өмнөхөн Ромын Аэций-д мөнгөөр худалдагдчихсан юм. Атиллаас хойш Хойд Африкт хүннүгийн үлдэгдлүүд улсаа байгуулсныг түүхэнд бас Вандалын улс ч гэдэг.... гэх мэтчилэн дурдаад байвал олон юм бий. Гэхдээ та нар их нимгэхэн мэдлэгтэй юм. Хүннү нараас өмнө нь хойно нь ч Европ ба Баруун Европ руу Төв Ази Монголын нутгаас удаа дараа Нирун, Тоба-Вэй зэрэг улсууд мөхөж, баруун гар улс нь тасарч очсоныг түүхэнд скифүүд,\ эсгийтүүд\вандалууд, аварууд, Хазарууд, Половч-печенегүүд, хивчагууд, болгарууд, башкирууд, түрэгүүд гэх мэтээр нэрлэж байсан. ХҮН улсын баруун ГАР улс нь тасраад явчихаад Паннонид улсаа байгуулсан учраас Hungary буюу одоогийн бидний хэдгээр Унгар улс бий болсон. Хожим ийм нэр 1600-1755 оны хооронд Зүүнгар улс буюу казак Оросуудын хэдгээр Жунгари улс бий болж байсан. Гэх мэт Зөвхөн Европ төдийгүй Энэтхэг Хятад, Түвд, Перс, Араб Энэтхэг-Хятадын хойгийн улсууд зэрэг монгочууд болон тэдэнтэй угсаа гарал нэгтэй Төв Азиас гарсан нүүдэлчдийн удам оролцоогүй түүхтэй улс дэлхийд байхгүй. Аварууд хүчтэй байх үедээ Хлодвиг ба Их Карлын удмынхантай ураг барилдаж хожмын мянган жил үргэлжилсэн Европын хаадын удамд монгол цус оролцож өнөөгийн Их британийн хааны удамд ч тэр цус явж л байгаа... гээд яриад байвал зөндөө л байна яршиг больё. Америк тивд монгол нутгаас гарсан улсууд очиж хожим индианууд гэдэх болсон. Гурон хэлэнд чоныг Чинуа гэдэг гээд л дурьдвал зөндөө бий....

    ReplyDelete
  3. Түүхэнд Атилаас өмнөхөн ба хойших 500-гаад жилийг Их нүүдлийн үе гэдэг юм шүү.

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.