Идэрхэн танхилхан нас минь надад ирэхгүй
Ийм л хаврын ногоо хөлийн доор ургахгүй
Инээд алдан өөдөөс чинь гэнэт харах минь давтагдахгүй
Илбийн юм шиг зөөлөн салхи өнөөдрийнх шиг үлээхгүй
Хайрлах юм бол намайг одоо л хайрла
Хар үсний минь долгионд хөл алдаж
Харцны минь эргүүлэгт намрын навч шиг унаж
Хаалганы минь гадаа харуулын цэрэг шиг зогс
Би яг л энэ хавар шиг, хаврын ногоо шиг
Билгийн цэнхэр тэнгэртээ ирж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би бийр нь үгүй зурагдсан сонгодог нэгэн бүтээл шиг
Хаврын өдөр богино цэцгээ дэлгэж одно
Хайрлах юм бол намайг намар нь ч бас хайрлаарай
Намайг инээж явахад дурлах хүн олон
Нулимстай суухад минь ялгаагүй хайрлаарай
Би яг л тэр намар шиг намрын гундсан цэцэг шиг
Билгийн цэнхэр тэнгэрээсээ буцаж яваа шувуу шиг
Бидэртэн урсах гол мөрдийн урсгал шиг
Би чиний л гарт элэгдэх сонгодог нэгэн бүтээл шиг
hi.goe blog bna
ReplyDelete