Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны (1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан) бага хатан болжээ. Мандухай төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан нь болсон тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсрэн хоцоржээ. Энэ үед Чингис хааны Алтан урагтны гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон хөвүүн Батмөнх байв. Гэвч энэ хүү насан бага байлаа. Тэгтэл хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох самуун дайн улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ.
Сурвалж бичигт тэмдэглэснийг үзвэл Батмөнх нь Мандуул хааны хүү Баянмөнх жононгийн хатан Шихэр Тайхугаас төрсөн хөвгүүн юм. Ойрад монголын Исмэл тайж зүүн Монголыг довтлох үед Баянмөнх жонон зугтаж, Исмэл тайж Шихэр Тайхуг өөрөө авч, хөвгүүн Батмөнхийг нь Балгачны Багай гэдэг хүнд өгч өсгүүлжээ. Баянмөнх жонон дайны хөлөөс дутааж явахдаа алагдаж Батмөнх эцэг эхгүй өнчин хоцорсон байна. Багай өнчин хүүг үрчлэх авсан боловч хоол унд муутай байлгаснаас бэтгэ өвчинд баригдаж эдгэрэхгүй удсаныг Тангудын Төмөр Хадаг гэдэг хүн Батмөнхийг Багайгаас булаан авч өөрийн эхнэр Сайхайгаараа асруулжээ. Тэд есөн цагаан ингэний сүүгээр тэжээж, гурван мөнгөн аягыг цоортол илж эмчлэн зассанаар Батмөнхийн өвчин илаарь болсон гэдэг. Үүний дараа Төмөр Хадаг Батмөнхийг Мандухай сэцэн хатанд аваачиж өгөв. Мандухай сэцэн хатан Алтан ургийн ганц хүү Батмөнхийг асран хүмүүжүүлж агуу суудалд суулгах бодолтой байх үед Хорчин аймгийн Хавт Хасарын хойчис Өнөболд ван илч илгээж Мандухай хатанд: “Галыг чинь цохиж, нутгийг чинь зааж өгсү” гэж хэлүүлэв. Үүнийг сонсоод Мандухай:
“Хааны өвийг Хасарын үр чи иднэ үү?
Хасарын үр чиний өвийг бид иднэ үү?
Өргөж үл болох үүдтэй билээ.
Алхаж үл гарах босготой билээ.
Хааны минь үр байтал
Хасарын үр чамтай юу гэж гэрлэх юм бэ?” гэж хариу барив.
Гэвч тэр зөв шийдвэр гаргахын тулд бас бусдын саналыг сонсож Алагчигуудын Сатайгаас: “Өнөболд вантай гэрлэж суувал таарна уу, үгүй юу? гэвэл Сатай: Өнөболд вантай зусардан “Өчүүхэн хүүхдийг хүлээхийн оронд Өнөболдод очих нь таарна” гэж хариулжээ. Мандухай сэцэн нэн тухай дахин бодолхийлж Санхай өрлөгийн эхнэр Жихайгаас асуувал:
“Хасарын үрд очвол
Хар мөр татаж
Хамаг улсаасаа хагацаж
Хатан нэрээ алдана.
Хааны үрд очвол
Хаан тэнгэрт автагдаж
Хамаг улсаа эзлэж
Хатан нэрээ алдаршуулна.
Цагаан хөвүүнд очвол
Цагаан мөр татаж
Цахар түмнийг эзлэж
Цаглашгүй нэр алдаршина” гэж хэлжээ.
Энэ хоёр хүний саналыг сонсоод Мандухай сэцэн хатан өмнө нь хоёр зам байгааг өөрөө ойлгож байв. Сатайн саналаар Өнөболдын эхнэр болбол Монголын хаант төр Чингис хааны Алтан урагтнаас Хасарын хойчист шилжих учраас зөрчил тэмцэл хурцдаж, их самуурал үүсэх болно. Тиймээс Өнөболдын саналыг хүлээн авахгүй, Батмөнхийг өсгөн хүмүүжүүлж хаан суурийг хадгалхаар шийдэж өөрийн хайр сэтгэлийг хойш тавихаар сэтгэл, зориг шулууджээ. Тэгээд Мандухай сэцэн хатан Сагайд:
“Хааны үрийг өчүүхэн гэж
Хамаг улсыг үгүй гэж
Хасарын үрийн их гэж
Хаашаа үг хэлэх буй” хэмээгээд халуун цайг тэргүүн рүү нь асгаж гэрээсээ хөөн гаргажээ. Үүний дараа 33-тай байсан Мандухай 7 настай Батмөнхийг дагуулан, гурван давхар гутал өмсгөн, Алагчуудын үнээний алаг лонхтой архийг авч, эзэн Чингисийн найман цагаан ордны өмнө очоод, суут хаан, хатны сүлдэнд цацал өргөн өчиг тангараг өргөхдөө:
“Хар морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Хааны чинь үр нярайдав гэж
Хадар авхайн үр гавьяа гэхэд
Хан ордны дэргэд ирэв.
Алаг морины зүс үл танигдах газар бэрлэм билээ.
Ачит үр чинь авья гэхэд
Айх амиа орхиж алтан ордны дэргэд ирэв би,
Айх амь минь алдрав.
Ичих нүүр минь эвдрэв..
Өргөн их үүдийг чинь хөнгөн гэж
Өндөр их босгыг чинь нарийн гэж
Өнө-балад энд эчихүл
Уурга чинь урт, хуйв чинь агуу буй намайг уургалж ав
Чиний үрийг өчүүхэн гэж басан авахул
Өнөбалад унг уургалж ав
Харь бүрсэн хан хөвгүүн төрж,
Хан хөвгүүн чи халив гэж
Хар биеэ мэдэж эчвээс хаа гуяа ханзруулсу
Эр богд эзэн минь хөвгүүн төрж бүлгээ
Эзэн хөвгүүнийг минь алдав гэж
Эм биеэ мэдэж эчвээс
Эш хатан чиний өмнө эвдрүүлсү би” гэж хэлжээ хэмээн тэмдгэлсэн нь буй.
Мандухай сэцэн хатны өргөсөн энэхүү өчиг тангаргын үгнээс үзэхэд тэрбээр Монголын хаад, язгууртан алтан ургийн бэрийн ариун ёс журмыг дээдлэн хүндлэсэн нь илт ажгуу. “Хар морины зүс үл танигдам газар бэрлэм билээ” гэхээс үзэхэд Мандухай сэцэн хатан хадмын талын өндөр дээд өвөг Чингис хаан, эш хатан Бөртэ үжин нарын онгонд мөргөхөөр очихдоо их л холоос бэрлэх заншлыг ёсон гүйцэтгэснийг харуулж буй. Монголчуудын дунд эрт дээр үеэс эхлэн бэрлэх зан заншлыг хэр сахиж байгаагаар нь эмэгтэй хүний оюун билгийг үнэлэн үздэг ёс уламжлагдсаар иржээ. “Монголчуудын бэрлэхүй” ёсны хамгийн чухал хэсэг нь айлын бэр хүн хадмын талынхаа өөрөөсөө ахмал хүмүүсийн нэрийг ямагт цээрлэн, тэдгээрийн нэртэй юм тохиолдвол өөр утга ойролцоо үгээр төлөөлөн нэрлэдэг заншил байлаа. Тиймээс ч Мандухай сэцэн эзэн богд, эш хатан нарын болон, нөхрийн талын дээд овгийн нэг Хавт Хасарын алдрыг хүртэл “хадар авгай” гэж халтируулан хэлсэн бололтой.
Монголын нүүдэлчдийн гэр бүлийн эртний уламжлалын нэг болох “Асараху” ёс заншлын дагуу эр нөхөр нь хальж одсоны хойно түүний төрөл төрөгсөдийн хэн нэг нь бэлбэсэн хоцорсон эхнэртэй нь сууж үр удмыг нь залгуулан асран тэжээдэг ба энэ ёсыг зөрчин хааны үрийг нялх, балчир хэмээн басан хатан болох хүнийг нь авья гэж Өнөболдыг гуйхад Мандухай журамт бэрийн ёсыг даган нөхрийн талын удмын Батмөнхтэй суухын тулд өндөр дээд хадмын орд гэрт ирж тангараг тавихад хүрчээ.
Монголын эртний заншил ёсоор айлын бэр хүн, хадмын гэрт хамаагүй орохгүй, хадам эцгийн голомтноос өнгөрч хоймор гарах ёсгүй ба гэрээс гарахдаа нуруугаа үзүүлэх цээртэй байжээ. Гэвч нөхцөл байдал ийм болсон тул Мандухай арга буюу бэрийн хүндэтгэлийн ёсыг алдаж өндөр өвөг, хадмын гэрт ирж өчил өчиж тангараг тавих болсноо:
“Айх сэтгэл минь алдрав, ичих нүүр минь эвдэв” гэж хэлжээ. Үнэхээр ч суут богд Чингис хаан, сутай хатан Бөртэ үнсний онгоныг оршуулсан орд гэр бол Мандухайд тэр цагийн ёс журмын үүднээс бол өргөж болохгүй үүдтэй, алхаж болохгүй босготой, алдар хүндэт өндөр хадмын өргөө орд мөн билээ.
Мандухайн тангараг “Хаан хөвгүүн чинь халив, гэж хар биеэ мэдэж эчивээс хаа гуяа ханзлуулсу, эзэн хөвгүүнийг чинь алдав гэж эм хөвгүүн биеэ мэдэн эчивээс эш хатан чиний өмнө эвдүүлсү би” хэмээн хатуу чанга өгүүлснээс үзэхэд эр нөхөр нь нас барсан боловч эмэгтэй хүн биеэ мэдэж нөхрийн ургаас гадуур дахиж ураглаж үл болохыг маш тодорхой заасан хэрэг мөн.
1470 онд Мандухай сэцэн хатан нас бага Батмөнхийг хаан ширээнд залж суулгаад, даяар олныг нэгтгэн зангидах, “Даян хаан” хэмээн өргөмжилж удалгүй арван хэдтэй байсан Батмөнх даян хаанд биеэ залуулж хатан нь болж “Эрхт боржигоны галыг шатаасан” байна.
Мандухай сэцэн хатан, Чингис хааны алтан ургийн их үйлсийг сэргээн мандуулахын төлөө хүч чадал, арга ухаанаа шавхаж, өөрийн биеэр дайн байлдаанд явж байсныг манай сурвалж бичгүүдэд: “Сайтар саадаглаж, садарсан үсээ хураан, сайн даян хааныг үхэглэж (үхэр тэргэнд суулгаж) мордов” гэж тэмдгэлсэн байдаг ажээ.
Мандухайн сэцэн хатан зүүн, баруун түмэн, Ойрадын нэлээд хэсгийг улс төрийн арга, эв зүйгээр нэгтгэж чадсан бөгөөд гагцхүү зарим ноёдыг зэр зэвсэг хөдөлгөн эзлэж аваад тэднийг цаашид баримтлан захирч байх талаар хатуу цааз гаргажээ.
Ийнхүү Ойрадыг дийлж, Монголын олон аймгийг нэгтгэсэн тул аугаа их ялалтаа тэмдэглэн, Даян хаанд бэлэглэж 1505 оны зун Хэрлэн мөрний хөвөөнд өв тэгш их найр хийв. Энэ удаагийн найр дээр Мандухай хатан:
“Бурхан тэнгэрийн ивээлд шүтэж,
Богд эзний үрийг тэтгэж
Буруу гэмтнийг гишгэн оруулж
Бутарсан төрийг нь хашиж өглөө.
Эзэн хаан өссөн тул
Эрхэм түшмэл таньд тушаасугай
Үүнээс цаашид та нар засгаа баригтун”
Эм хүн над хамаа юун хэмээн Батмөнх даян хаан, бусад түшмэдэд төр улсаа засах дархан эрхийг өгөөд, өөрөө дахиж засаг явуулахгүй гэдгээ тунхагласан байна.
Мандухай, Батмөнх нарын үед феодалын дажин хямрал түр дарагдаад, сурвалж бичигт тэмдэглэсэнчлэн хүн ард нэг хэсэгтээ “Гар газар, хөл хөсөр” харьцангуй амгаландуу байсан учир тус орны үйлдвэрлэх хүчний хөгжил болон, тусгаар тогтнолыг хамгаалах бэхжүүлэхэд дөхөм үзүүлжээ.
Мандухай сэцэн хатан Батмөнх даян хаанд биеэ залуулах үед, Чингис хааны найман цагаан ордны өмнө даатган залбираад үрийн хутаг гуйхдаа:
“Эрхт хаан эцэг минь
Эш хатан эх минь
Дотоод энгэрт минь
Долоон хөвгүүн төрүүл
Гадаад энгэрт минь
Ганц охин төрүүл
Доорд хатан над
Долоон нуган заяаваа
Долууланд нь Болд нэр өгч
Гал голомтыг чинь сахиулъя
Газар нутгийг чинь эзлүүлье” гэсэн бөлгөө.
Ийм мөрөөдөлөө биелүүлэх мэт долоон хүү, нэг охин заяажээ. Тэдгээр нь Төрболд, Улсболд, Барсболд, Арсболд, Ачиболд, Очирболд, Арболд нэмээх долоон хөвгүүн, Төрөлт гүнж нэртэй нэгэн охин төрүүлжээ. Түүний Улсболд хүү баруун гурван түмэнд алагдаж, үлдсэн зургаан хөвүүн тус тус Урианхай түмэн, Цахар түмэн, Халх түмэн, Ордос түмэн, Түмэд түмэн, Еншөөбү түмний ноён болов. Мандухай сэцэн хатан Монгол улсын түүхнээ үүрд дурсагдах гавъяатай бөгөөд түүний дэмээр Батмөнх Даян хаан бүх Монгол улсаа 40 нэгтгэн захирч, “...Зургаан түг түмнийг эмхлэн цуглуулж, энхжин жаргуулсан” билээ.
Эх сурвалж: “Монголын их хатад”

sonirholtoi tuuhiin survaljtai taniltslaa. Thanks. Wish you success!
ReplyDeletegaihaltai emegtein gabiyag deedelmuu.Odoogiin erunhiilugchuu Manduhai zezen xatnaas jishee abaarai daa.Elbegdorj gyai
ReplyDelete