Улс тунхагласны 87 жилийн баярын мэнд хүргэе



Д.Пvрэвдорж : Тусгаар тогтнол

Ханат цагаан гэрийн од хийморийн тоонон дээр
Хасаг халуун тулганы омог дөрвөн тотгон дээр
Хан Алтай аавын онгон тэргvvн оргил дээр
Хатан Сэлэнгэ ээжийн одод орчих мандал дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Ганган улаан тэмээний зогдор дэвсэх тэшил дээр
Гантай мөнгөн хэтний зоолог тээх тээгэн дээр
Галбын халуун говийн хулан ангах ээрэм дээр
Гантиг чулуун хясааны янгир халих элгэн дээр
Тусгаар тогтнол чамайг
Тунхаглан бичнэ би

Бурхан багш

Манай эриний өмнөх 563-483 он. Анх Сиддхартха Гаутама гэсэн нэртэй байсан Гуатама Будда нь дэлхийн аугаа том шашнуудын нэг болох буддын шашныг үндэслэсэн гавъяатай суут хүн билээ. Энэтхэгийн шакьев омгийн удирдагч Гуатама хааны удмаас гаралтай Сиддхартха нь манай эриний өмнөх барагцаалбал 563 онд өнөөгийн Балба улсын нутагт орших Лумбини хотод төржээ. Түүнийг 16 настай байхад нь мөн адил настай үеэл дүүтэй нь гэрлүүлжээ. Хунтайж Сиддхартха хааны тансаг ордонд өсөж бойжсон ч гэсэн эд хөрөнгөнд шуналгүй, орчин тойрны амьдралдаа дургүйцдэг хүн болон хүмүүжжээ. Дийлэнх хүмүүс ядуу зүдүү амьдарч байнга гачигдал зовлонтой байгааг харж сэтгэл гүнээ зовдог байлаа. Баян хүмүүс ч гэсэн амьдралд гуниж гутардаг, хүмүүс өвчин эмгэгт нэрвэгдээд бөөнөөр үхэж үрэгдэж байгааг мэдээд байх суух газраа олж яддаг байлаа.

Их эзэнт гүрний нийслэл Хар Хорум хот

1232 онд Хархорумын гол хэрмийг 1235 онд хаант төрийн сүр хүч, хөгжил цэцэглэлтийн илэрхийлэл болгон Түмэн Амгалант ордныг байгуулснаар улам ч өнгө жавхаатай болжээ. Түүний өмнөхөн Өгөөдэй хаан ор суусны 7-р он хөхөгчин хонин жил (1235 он)-ийн хавар Хээ Линь (Хархорум) хотыг цогцлон байгуулж Түмэн Амгалант ордныг барьж, 8-р оны (1236 он) улаан бичин жилийн цагаан сард олон ван ноёд зоог базаан уг ордныг барьж гүйцсэнд зориулж их найр, хурим ёслол үйлджээ. Ийнхүү Өгөөдэй хаан Хархорумын бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулснаар Монголын эзэнт гүрний нийслэлийн өнгө төрхийг илэрхийлэхүйц хот болсон байна. Хархорум хотыг байгуулахад Монголчуудаас гадна Франц, Англи, Орос, Унгар, Төвд, Балба, Хятад, Солонгос зэрэг орны шилдэг уран барилгачдыг дайчлан ажиллуулжээ.

Төр барьсан анхны хатан Дөргөнэ

Эзэн Богд Чингис хааны гутгаар хуу Өгэдэй /1185-1241/ хаан 1229 онд их хааны ширээнд заларчээ. Өгэдэй нь эрдэмтэн мэргэдийг шалган сонгон шалгаруулж төрийн албанд дэвшүулэн ажиллах журам тогтоож, Монголын төрийн удирдлагын тогтолцоог төгөлдөржүүлж, Их хуралдайг хуралдуулах дүрмийг шинэчлэн, өдгөө хүртэл уламжилсан гол зарчмуудыг үндэслэсэн монголын төрийн томоохон зүтгэлтний нэг мөн.

Өгэдэй хаан албан татварыг журамлан, албан татвар нэгдсэн хууль гарган, их гүрний харилцан нэвтрэлцэхэд дөхөм болох дөрвөн зүгт «өртөө замыг» байгуулж, говь талд худаг гарган билчээрийг усжуулахын зэрэгцээ, өнчин ядуусыг өргөн тэтгэх улсын санг байгуулан олны дунд «Өршөөл ихт Өгэдэй хаан» хэмээн алдаршжээ. Өвөг дээдсийн цэргийн эрдэм ухааныг өвлөн, цэрэг дайны урлагийг эзэмшсэн тэрээр Зүрчидийн Алтан улс, Түвд, Солонгосыг төвшитгэн тохинуулж, өрнө зүгийн хэд хэдэн орныг Монгол гүрний харъяалалд нэгтгэн нутаг дэвсгэрээ ихээд өргөтгөсөн билээ. Монголын түүх, соёлд томоохон байр эзлэх алдарт хот Хар Хорумыг өргөтгөхөөс гадна «Суурин», «Тосох» нэртэй хотуудыг цогцлон, судар бичгийн хүрээлэнг байгуулан түүх шашдир, цаг тооны бичгийг зохион гаргах болгожээ.

Интернэтэд 60 секунд бүр юу хийгддэг вэ?

Бид бүгдийн амьралд 60 секунд гэдэг нээх их хугацаа биш юм шиг санагдана. Харин интернэтийн амьдралд энэхүү 60 секунд нь хичнээн их хугацаа болох энэ хугацаанд ямар их зүйлс хийгдэж байдгийг дараах тоо баримтыг уншаад та бүхэн ойлгох байхаа.

Folder lock 6.4.0 [HF share]

Миний эрх чөлөөний талбарт тухлан саатдаг хэн бүхэндээ Folder Lock хэмээх програмыг хүргэж байна. Хэрвээ та хэн нэгэнд чөлөөтэй нээлттэй харагдуулмааргүй байгаа хавтаснуудаа хамгаалж нууц үгээр түгжихийг хүсэж байгаа бол энэхүү програмыг ашиглаарай. Windows 7.0, Vista, XP зэрэг үйлдлийн системүүд дээр ажиллана.

О.Дашбалбар - Монголоо муулж харийнханд бөхөлзөгсдөд!!!

Монгол минь үхэхийг чи үзэхгүй
Морьд минь цуцахыг чи үзэхгүй
Мэргэд минь цөөрөхийг чи үзэхгүй
Мэлмий минь цочрохыг чи үзэхгүй
Түүх минь мартагдахыг чи үзэхгүй

Гүнжийн сүм

Цагтаан цалгиж, цагаан сувданд хун шувуу шиг умбаж, шумбаж намагт гуаглах мэлхийг хүртэл шөнө унтуулахгүй байна хэмээн ад үзэгдэж, зайлуулж агсан Манж хааны эрх ямбатай хичээнгүй гүнж өнөөдөр хүйтэн чулуу дэрлэж, алсын салхины аясна амрагийн дуу аялгуулан эгшиглүүлдэг агсан алтан ганжиртай , мөнгөн хонхтой “Гүнжийн сүм” амраг сэтгэлийн мөнхийн дуулал, дэлхийн есөн гайхамшигийн нэгэн “Таж махал” –ын алдарт бунхан лугаа адил Монголын сувдан сондор болон гайхагдаж байсан ахул, өнөөдөр хур бороонд идэгдэн, хөсөрч хаяглан, хүйтэн уулын хөндийн жаварт оршино. Миний цогцсыг хятад газар бүү аваачаарай!

AMX Mod X Командууд


Манай “Хамуг Монгол” багийнханы ажиллуулдаг XaMyG MoNGoL CS 24/7 сервэрийн админууд болон тоглодог бүх тоглогч нартаа энэ өдрийн мэндийг хүргэхийн ялдамд сервэрийнхээ зарим шинэ админуудад AMX хэлбэрийн командуудыг хэрхэн ашиглах тухай мэдээллийг хүргэх гэж байгаадаа таатай байна. Хэрвээ доор дурдагдагаагүй AMX командыг та мэдэж байгаа бол сэтгэгдэл бичих хэсэгт нэмж оруулан бусадтайгаа хуваалцахыг хүсье.

Жич: Доорхи админ командуудыг зөвхөн админууд ашиглах боломжтой ба харин чат, войт гэх мэт энгийн командыг энгийн тоглогчид ашиглах боломжтой.

Цагаач ба аянчин хэмээх vгcийн тухай

Монголчууд хэзээнээсээ нүүдэлчид учираас нутаг сэлгэн нүүхээ өвөлжөө, хаваржаа, зуслан, намаржаа хэмээн жилийн дөрвөн улиралд зохицуулан их нарийвчлалтай нэрлэдэг, гэрийн эзэн мал хуйгаа тэвээрүүлэхээр майхан саваа ачаалаад малаа даган нүүхээ отор гэдэг байсан. Өвөг монгол хэлтэй Хятан нар зусланд гарахаа “жун нүүбэ”, өвөлжөөнд буухаа “өбла нүүбэ” хэмээн хэлдэг байсан тухай нангиадын сударт тэмдэглэгдэн үлджээ. Ингэхээр нүүдэл суудал болоод түүнтэй холбоотой үгс нэн эртнийх юм.

Монгол угсааны ястангууд - Дарьганга

Дарьгангачууд нь Сүхбаатар аймгийн нутгийн баруун өмнө хэсгийн 6-н суманд оршин суух бөгөөд анхны нутагласан газар болох Дарь овоо, Ганга нуурын нэрээр Дарьганга гэж нэрлэгдсэн улс юм. Дарьганга хүмүүс нь анх 1690-ээд оны сүүлчээр халх Монгол Манжийн захиргаанд орох үест Манжийн хааны төмөр сүргийг адуулгахаар цахар, халх, ойрадаас хүдэр чийрэг мал маллагаанд гаргууд хүмүүсийг татаж халхын Түшээт хан аймгийн говь Мэргэн вангийн хошуу, Сэцэн хан аймгийн хурц вангийн хошууны дунд суулгасан сүрэгчин хүмүүс болно. Эдгээр хүмүүс олон жилийн турш холилдон уусч өөр бусад хэсгийн хүмүүсээс ялгагдах өөрийн соёл буюу хувцас хунар, гоёл чимэглэл, найр хуримын ёс дэг зэрэг эд материал соёлын талаар бага зэргийн өвөрмөц ялгааг бий болгосон учир өөр нэг ястан гэж авч үзэх болжээ. Хэлний хувьд халх монгол аялгаас бараг ялгагдахгүй.

Тоомойн Очирхүү - Надад урам хайрла

Хүмүүс ээ ! Надад урам хайрла!
Хүсэл зориг бадраах халуун дулаан үг хайрла
Анх хөлд орж байгаа алдрай жаахан хүүд
Алхаарай, алхаарай гэж дэм хайрла
Эрдэнийн үсэг хэлхэж суугаа сургуулийн жаахан охинд
Эрдэмтэй хүн болноо, хичээ гэж урам хайрла

Bruno Mars - Just The Way You Are [HF share]

Bruno Mars - Grenade [HF share]

Nelly Furtado - All Good Things [HF share]

Black Eyed Peas - The Time [HF share]

Black Eyed Peas - Just Can't Get Enough [HF share]