улирал дундын шалгалтын асуулт
12 years ago
Таны компьютер удаан ажиллаад байна уу? Тэгвэл удаан ажиллахад нөлөөлдөг зүйлийн нэг нь түр зуурын файл хадгалах зориулалт бүхий temp хавтас байдаг. Энэ хавтас нь таны өдөр бүр тогтмол ашигладаг файлуудыг нөөцлөн дараа хурдан дуудах зорилгоор өөртөө хадгалж байдаг. Иймээс temp хавтас нь өдөр ирэх тутам хэмжээ нь нэмэгдсээр байдаг ба энэ нь таны компьютерийг удаан ажиллахад өөрийн гэсэн хувь нэмрийг оруулдаг.
Дорнод болон Өрнөд Ромын эзэнт гvрэн бvхий л тvvхийнхээ туршид гуннын омог, тvvний дайнч удирдагч шиг сvрхий дайсантай тэр бvр тулгарч байгаагvй ажээ.
CardRecovery бол дижитал камерт ашигладаг мемори картнаас зураг сэргээх шилдэг програм юм. Хэрвээ та устгагдсан, устсан, эвдэрсэн эсвэл форматласан фото зураг болон видео файл сэргээх гэж буй бол энэхүү програмыг ашиглаарай гэж зөвлөх байна. Энэхүү програм нь SD(Secure Digital) карт, CF(Compact Flash) карт, xD зургийн карт, Мемори стик, SmartMedia карт, MicroDrive, MMC(MultiMediacard), MicroSD, MiniSD болон бусад бүх төрлийн мемори картнуудыг дэмжинэ.
Умард талын хүчирхэг Хүннү нар хятадын нутгийг тасралтгүй довтолж байсан тул МЭӨ 199 онд Хятадын Хан улсын хаан Гаоди сэтгэл түгшин хэрхэхийг шадар зөвлөхтэйгээ зөвлөн асуужээ. Энэ үед Модун хааны их цэрэг Хятадын нийслэлийг бүслэн хааж, хотын дөрвөн хаалган тушаа дан морины зүсээр ижилсүүлсэн цэргээ түм түмээр нь жагсааж байсан гэхээр ямаршуухан хүчирхэг морьт армитай байсан нь тодорхой.
Түмэд аймгийн Энхүд овогтон Цоросбай Төмөр гэдэг хүний охин болж 1448 онд төржээ. Мандуул хааны (1463-1467 онуудад хаан ширээнд сууж байсан) бага хатан болжээ. Мандухай төрөлхийн сэцэн сэргэлэн бөгөөд залуу бага насандаа Мандуул хаантай ураглаж эш хатан нь болсон тул Мандухай сэцэн хатан гэж хүмүүс түүнийг хүндэтгэн дууддаг байжээ. 1467 онд Мандуул хаан нас барж, Мандухай сэцэн хатан хоёр гүнжтэйгээ бэлэвсрэн хоцоржээ. Энэ үед Чингис хааны Алтан урагтны гол удам, хаан суурийг залгамжлах эрхтэй хүн нь Мандуул хааны ач, Баянмөнх жононгийн өнчин хоцорсон хөвүүн Батмөнх байв. Гэвч энэ хүү насан бага байлаа. Тэгтэл хааны суурийг хоосон удаан байлгавал, феодалуудын хоорондох самуун дайн улмаар ширүүсч, зөрчил тэмцэл нь хурцдаж, Монголын хаант төр хямрах болно гэдгийг Мандухай сайн ойлгож байв. Тиймээс ч эртний уламжлалыг баримтлан, шинэ хааныг тодруулж хаан сууринд залах хүртэл түрүү хааны хатан төр барих ёсыг баримтлан Мандухай Монголын хаант улсын төрийг барьж байв. Энэ хооронд Мандухай сэцэн хатан бага наснаасаа эцэг эхээсээ өнчрөн хоцорсон Батмөнхийг өөрийн биеэр өсгөн хүмүүжүүлж, гарыг нь ганзганд, хөлийг нь дөрөөнд хүргэж хаан ширээнд суулгасан ажээ.
Монголын түүхэнд харваа болон дайнд эрэлхэгээр оролцож явснаараа тод мөртэй үлдсэн эмэгтэй бол Ойрадын төрийн тэргүүн Галданбошигтын гэргий Анударь хатан юм.
Галдан 1644 онд Дөрвөн Ойрадын зонхилох аймгуудын нэг, зүүн жигүүрийг өмгөөлөн явагч Цорос аймгийн тэргүүн Эрдэнэбаатар хэмээгдэгч Хотогчин хунтайжын зургадугаар хөвгүүн болон төржээ. Эрдэнэбаатар хунтайжийг 10, 11, 12 хөвгүүнтэй байсан гэсэн зөрүүтэй мэдээнүүд сурвалж бичгүүдэд бий. Мөн хатдынх нь тоог 5, 9 байсан гэсэн зөрүүтэй тоо ч бий. Ихэнх эрдэмтдийн санал нэгтэй байдаг ганцхан үнэн бол Галдан бошигт түүний зургадугаар хүү юм гэсэн мэдээ билээ. Галданг төрөхөд Ойрадад их хөл үймээн болж түүнийг Зонховын шавь дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжилжээ. Чингээд 7 наснаас нь Лхас хотноо V Далай лам, Ванчин Богд нарын дэргэд шавь оруулсан байна. Тэр Түвдэд 20 жил сууж шарын шашны эрдэмд гүнээ нэвтэрсэн юм.





Дэлхийн II дайны хүнд хэцүү үед ЗХУ-ын холбоотон болон тэмцэж байсан Монголчууд бид Ялалтын баяр тэмдэглэх бүрэн эрхтэй улс аа. Тэр ч байтугай дайны гал дундуур туучиж, дарийн утаа үнэрлэсэн монгол дайчид өнөө ч амьд сэрүүн байна. Түүхэн баярт өдрийг ойртуулахад өөрийн гэсэн тодорхой хувь нэмрээ оруулсан ард түмэн, ахмад үедээ гүн хүндэтгэл илэрхийлж, Ялалтын баярын мэнд хүргье!
1. START-UP хавтас. Виндоус үйлдлийн систем нь start цэсний start-up хавтсан дахь бүгдийг нээдэг. Энэ нь файлыг ачаалах гэдгээс өөр зүйл юм. Энэ нь хэрэв start- up хавтсанд байгаа програм болон тэр хавтасруу хийсэн жирийн текст файлын богино холбоосыг хүртэл нээнэ гэсэн үг юм. Жишээ нь та уг хавтсанд word-ийн текст файл түүнчлэн өөрийнхөө орох дуртай веб хуудсын богино холбоосыг хуулбал таны компьютер асах бүрд уг файлыг нээнэ гэсэн үг юм. Мөн вирус ч ялгаагүй.
Хүн бүрийн туйлын хүсэл мөрөөдөл нь аз жаргалтай амьдрах. Гэхдээ хүн болгонд аз жаргалын хэмжээс янз бүр. Мөр бүтэн, гэдэс цатгалан яваагаа аз жаргалтайд тооцох хүн байна. Зарим нь дутуу нойртой, дундуур ходоодтой ч орчлонгийн тоос хөдөлгөж, газар тамгалаж яваагаа аз жаргал гэж бодно.