Windows XP - ийн хавтсанд дэвсгэр зураг оруулах


Windows 98 дээр дурын хавтсаны дэвсгэрийн өнгө, зураг, фонтууд, хавтасны арын зураг гэх мэтэд өөрчлөлт хийж болдог байсан бөгөөд Windows XP дээр энэ боломж нь үгүй болсон билээ. Өнөөдөр би та бүхэндээ энгийн аргаар дурын хавтсанд дэвсгэр зургийг хэрхэн оруулахыг харуулах болно.

Алхам 1: Дэвсгэр зураг оруулах хавтасаа сонго. Үүний дараа өөрийн системийн нууц файлуудыг харагдах тохиргоог хий. (Tools > Folder Options > View хэсгээс ‘Show Hidden Files & Folders’- г дар)



Алхам 2: Одоо сонгосон хавтас дээрээ очоод хулганы баруун товчыг дараа Properties » Customize tab » Customize> Change Icon орно. Гарч ирэх цонхноос дурын icon – г сонгоод Apply, Ok дар.


Алхам 3: Дээрх үйлдлийг хийсний дараа “desktop.ini” файл үүссэн байх болно. Энэ файлыг текст засварлагч дурын програмаар нэгээд гарч ирэх кодны доор дараах кодуудыг нэм.

[ExtShellFolderViews]
{BE098140-A513-11D0-A3A4-00C04FD706EC}={BE098140-A513-11D0-A3A4-00C04FD706EC}
[{BE098140-A513-11D0-A3A4-00C04FD706EC}]
IconArea_Image=C:Image_Folderbackground.jpg


Кодыг нэмсэний дараа дараах хэлбэртэй харагдах болно. Дээрх кодонд цэнхэр өнгөөр тодруулсан хэсэгт оруулах зурагныхаа байрлаж буй замыг бичнэ.

Алхам 4: Desktop.ini файл доторх кодон дээр өөрчлөлт хийсний дараа хадгалж гараад хавтастаа refresh хийхэд таны дуртай зураг таны хавтасны тань арын зураг болон орсон байх болно.

5 comments:

  1. Өө болж байна гээч гоё юмааа чи үеийхнээсэ тасарчихсан байна ш дэээ

    ReplyDelete
  2. hmmmmm iim engiin yum baihdaa yadagiin

    ReplyDelete
  3. Desktop.iri gedegne haana uusdiin

    ReplyDelete
  4. Desktop.ini gedegne he he

    ReplyDelete
  5. Тухайн хавтас дотор чинь үүссэн байх болно.

    ReplyDelete

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.