
Нэг өдөр охин ажил руугаа явах замдаа машинд мөргүүлж хүнд гэмтэл авчээ. Охиныг ухаан ороход аав ээж нь хажууд нь байлаа. Ээжийнхээ уйлж байхыг хараад тайвшруулахыг хичнээн хичээвч амнаас нь ямар ч авиа гарахгүй байсан нь эмчийнх нь хэлснээр тархиндаа гэмтэл авснаас хэл ярианы төв нь ажилгүй болсон буюу хэлгүй болсон байжээ. Охин сэтгэлээр ихэд унахын хажуугаар чимээгүйхэн уйлсаар л ... Түүнийг гэртээ ирэхэд утасны дуудлагаас бусдаар бүх зүйл хэвийн байлаа. Утас дуугарах тоолонд зүрх нь хүчтэй өвдөнө. Тэрээр өөрт тохиолдсон явдлаа сүйт залуудаа хэлэхийг хүсээгүй бөгөөд түүндээ дарамт учруулахыг бодохгүй л байлаа. Ингээд хайртай залуудаа түүнийг хүлээж чадахгүй болсон тухай бичсэн захиа илгээлээ. Утсаа ч авахаа болилоо ... Найз залуугаас нь хэдэн мянган дуудлага, захиа ирсээр л ... Охины хийж чадах цорын ганц зүйл бол чимээгүйхэн л уйлах болсон байв. Тэр уйлсаар л ... Ганц охиноо энэ бүхнийг эцэслэж, аз жаргалтай болох болов уу гэсэндээ нүүхээр болжээ. Шинэ орчинд очоод охин дохионы хэл сурч, амьдралаа шинээр эхлэхийг хичээж өдөр бүр өөртөө найз залуугаа мартах хэрэгтэй гэдгээ байнга сануулна. Нэг өдөр найз нь ирж өнөө залууг эргээд ирсэн мэдээг дуулгав. Найзаасаа өөрийнхөө ийм байдалтай болсон тухай хэлэхгүй байхыг хүссэн бөгөөд залуугийн талаар өөр сураг ажиг үгүй байлаа. Нэг жилийн дараа найз нь өнөө залуугийн хуримын урилгатай дугтуйг авчирч өглөө. Охин сандарч дугтуйг нээтэл өөрийнх нь нэрийг бичсэн урилга байлаа. Юу болоод байгааг найзаасаа асуухаар эргэтэл хайртай залуу нь түүний өмнөөс эгцлэн зогсож байна. Тэрээр дохионы хэлээр, "Би энэ дохионы хэлийг сурах гэж нэг жил боллоо. Би чамдаа амласнаа мартаагүй юм шүү гэдгийг хэлэх гэсэн юм. Чинийхээ дуу хоолой болохыг зөвшөөрнө үү? Би чамдаа хязгааргүй их хайртай!" гэж хэлээд хуримын бөгжөө зүүж өгөв.
Хайр бол ... !
ReplyDelete