Цэн тогорууг цаасаар урлахуй

Цэн тогоруу Монгол орны нэн ховордсон шувуудын тоонд ордог бөгөөд явлаг сартай адил нүүдлийн амьдралтай. Тодруулбал, дөрөвдүгээр сард ирж, есдүгээр сард буцна. Амьдралынх нь ихэнх хугацаа намаг балчиг ихтэй нуурын дэргэд өнгөрдөг ч ердөө харамсдаггүй. Учир нь гэнэт ирэх аюулаас өөрийгөө болон үр төлөө хамгаалахад тэрхүү өмхий үнэртэй шавар балчиг л хамгийн найдвартай "цайз" болдог аж. Гэхдээ тэр цэвэрч, байгаль эхээс заяасан цав цагаан өдөө барагтай бол шавартай хутгадаггүй. Цасан цагаан өдөө хааяа нэг шавар болгочихвол тэр даруй усанд шумбаад цэвэрлэчихнэ. Гайхалтай байгаа биз, хэн ч түүнийг муухай харагдаж байна гэж сануулаагүй байхад шүү. Түүнийг бурхан бусад амьтдаас илүүтэйгээр харж үзсэн юм шиг санагддаг.Учир нь цав цагаан биеийг турьхан хөл, урт хүзүү хоёр гайхамшигтай чимдэг аж. Урт хөл нь час улаан өнгөтэй байх агаад хоёр нүд ч мөн адил. Харин хошуу нь шаргал өнгөтэй. Хөл нь улаан өнгөтэй болохоор тэр юм болов уу. Хүмүүс түүнийг ихэвчлэн улаан хошуутай гэж андуурдаг аж. Гэвч тэр бор шаргал хошуутай. Хааяа нэг нуурын хөвөөгөөр бяцхан дэгдээхэйгээ дагуулан далавчаа дэвж харагдах бол та өөрийгөө жаргалтайд тооцоорой. Учир нь барагтай хүнд цэн тогоруу дэгдээхэйгээ дагуулж үзэгддэггүй юм. Үүнийг нь харсан хэн боловч би жаргалтай амьдрах нь ээ гэж бэлгэшээдэг юм гэнэ лээ. "Мисс" гэж нэрлэгддэг энэ шувуу манай орны Өгий, Баян, Биндэр, Цэгээний нуурууд, Хэрлэн, Онон, Улз, Хурх, Шуусын гол, Халх, Нөмрөг, Хараа, Буурын голын сав газарт голчлон нутаглана.


No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.