Google-ээс хэрхэн файл хайх тухай

Мэдээж хэрэг хамгийн анхны алхам бол browser ийхоо хаяг дээр www.google.com гэж бичиж хайлтын систем рүүгээ орно. Тэгээд хайх утгуудаа оруулаад ENTER дардаг шүүдээ. Тэгвэл тэр хайх утгуудаа хэрхэн оруулах вэ? Үүнд уг зөвлөмжийн өрөвдөлтэй санаа агуулагдана. Зөвлөмжөө хамгийн энгийн амарханаас нь гүнзгий түвшин лүү хүндрэх зарчмаар бэлдлээ.

1. Хамгийн амархан нь мэдээж хайх үгээ оруулаад л болоо. Энийг хүн болгон мэддэг учираас илүүц нуршаад яахав. Жишээлбэл та Harry Potter киног хайж байгаа болог. Пид пад бичлээ, Enter дарлаа, майр олон үр дүн гарлаа. Бүгд төлбөртэй, эсвэл хаана юу байгаа нь мэдэгдэхгүй. Зорилгодоо хүрч чадсангүй юу? Тэгвэл дараагийн түвшин лүү орцгооё.

2. Тусгай түлхүүр тэмдэгтүүдийг ашиглах. Үүнд хэд хэдэн тэмдэгт бий.

- "+" тэмдэг. Үүнийг ашигласнаар заавал байх ёстой гэсэн утгыг агуулна. Жишээ нь "Harry Potter +3" гэж гуравдугаар ангийг нь хайна.

- "‐" тэмдэг. Дээрх нэмэх тэмдэгийн эсрэг утгатай. Энэ үг байх ёсгүй гэсэн утгыг агуулна.

- "~" тэмдэг. Үүнийг ашиглан ижил утгатай үгнүүдээр нь хайна. Жишээ нь "~pig" ингэвэл гахай болон гахайны хамаатнууд гарч ирнэ. Та ямар нэгэн юм хайхыг хүссэн боловч англиар тэр үгнийхээ утгыг нь мэдэхгүй байгаа үед илүү тохиромжтой.

- "OR" тэмдэг. Энийг уг нь бол boolean төрлийн үйлдэл гэдийн. Ихэнх тохиолдолд | гэж бичдэг. Амьдрал дээр бол эсвэл гэсэн утгатай. Та жишээ нь London эсвэл Paris дахь амралт сонирхож байвал "vacation london OR paris" гэж хайх хэрэгтэй.

- Тооны интервал оруулах. Та ямар нэгэн тооны заагаар хайх боломжтой. Бичихдээ дээд доод хязгаараа дунд нь 2 цэгтэйгээр бичих хэрэгтэй. Жишээ нь "DVD player $50..$100" гэж хайвал таньд 50‐100 долларын үнэтэй DVD тоглуулагч олдох болно.

3. Энэ төвшинд тусгай үгнүүд тайлбарлая (Эндээс эхлээд анхааралтай унш).

- "site::" үг. Тухайн сайтын домайныг тодорхойлно. Жишээ нь та зөвхөн Монгол сайтнаас хайхыг хүсвэл "site::mn" гэж эхлүүлэх хэрэгтэй. Энэ мэтчилэн маш олон янзаар ашиглаж болно.

- "intitle" энэ бол маш чухал түлхүүр үг. Тухайн хуудасны нэршил буюу title д байх үгээр хайдаг. Хамгийн түгээмэл ашиглагддаг. Та уг түлхүүр үгийг ашигласнаар ямар нэгэн файлыг шууд татахаар олж авч чадна. Жишээлбэл ямар нэгэн дууг шууд татахаар хайя. Та "?intitle:index.of? mp3 (Хамтлаг болон дууны нэр)" гэж хайвал хүссэн дуугаа олох боломжтой. Жишээ нь хэрвээ би SlipKnoT хамтлагын IOWA хэмээх дууг хайх хэрэг гарвал би "?intitle:index.of?mp3 Slipknot Iowa" гэж бичээд л хүссэн үедээ шууд татахаар олж чадна.

- "inurl" URL буюу тухайн хуудас байрлаж буй интернэт хаягыг нь тодорхойлж өгөх. Жишээ нь "inurl:balloon" гэвэл url д нь balloon гэсэн үг орсон бүх сайтыг олно. За ер нь бол ингээ л болж байх шив дээ. Аар саар юм хаягдсан бээж магадгүй. Ерөнхийдөө бол дээрх хэдийг зов холио л юмаа хайна даа. Доор хэдэн жишээ үзүүлэнгээ дэлгэрнгүй тайлбарлахыг бодоё.

‐ inurl htm|html|php|shtml|pdf) intitle:"index of" (Pukka|Axxo|Fico|Diamond|IMBT) dvdrip xvid
Хэрвээ дээрхийг хаягийн мөрөн дээрээ copy paste хийвэл бүх шууд татах dvd ний буюу сайн бичлэгтэй видеонуудыг олно. Задлаж нэг бүрчлэн хэлбэл эхлээд "‐" байна. Араас нь (html, htm, php, shtml, pdf) гэж орсон байна. Энэ юугсэн үг вэ гэвэл ихэнх тохиолддог сайтын өргөгтөлүүдийг хооронд нь OR холбоосоор холбоод урд нь хасах тэмдэгээр үгүйсгэл хийж байна. Ингэснээр хайлтын үр дүнд вэб хуудас бус задгай фолдер буюу директор олдоно гэсэн үг. Аа харин араас нь intitle:"index of" гэж байна. Үүнийг ойлгоход бага зэрэг вэб ний мэдлэг хэрэгтэй. Ямарваа нэгэн вэб хуудаснууд сервэр дээрээ фолдерт байрладаг бөгөөд тухайн фолдерлуу хандахад доторх index эсүл default хуудас нь дуудагддаг. Харин тухайн фолдерт index бхгүй бол browser өөрөө автоматаар index of хуудасыг үүсгээд араас нь фолдерийн нэрийг залгадаг. Бидний жишээнд фолдерийн нэрээр томоохон кино хост уудыг OR ашиглан залгасан байна. Тэгээд төгсгөлд нь жирийн хайлтанд хэргэлдэг шигээр бичлэгнийхээ чанарыг заасан байна.

- intitle: сайтын нэр index.of +"Indexed by Apache::Gallery" + файл
Дээрх жишээнд ямар нэгэн сайт дахь хамгаалагдсан зурагуудыг авах код бичлээ. Indexed by Apache гэж харж байгаа байх. Энэ нь browser оор бус сервэрээр үүсгэгдсэн title ийг дүрсэлж байна.

‐ inurl htm|html|php) intitle:"index of" +"last modified" +"parent directory" +description +size +(.mp3|.wma) "linkin park"
Дээрх жишээнд нилээн гүнзгий төвшний код үүсгэсэн байна. Түрүүчих шиг хайлтнаас буцаж ирэх үр дүнгээс html, htm, php хуудасуудыг inurl ашиглан шүүж хасаад last modified ашиглан сүүлд өөрчлөгдсөн дарааллаар нь хэвлэх команд өгөн, дэд төвшнийх нь директороос тайлбар хэмжээг нь авч хайх файлыхаа өргөтгөлөөр нь mp3 болон wma г сонгон түлхүүр үгэндээ linkin park гэж хийсэн байна. Ингэснээр уг хайлтнаас Linkin Park нэгдэлийн бүх mp3 болон wma өргөтгөлтэй дуунууд шууд татахаар олдохоор байна. Та бүхэн энийг цааш нь өөрийн болгон ашиглаж сурах хэрэгтэй. Жишээ нь (.mp3|.wma) гийх нь оронд (.avi|.mpg|.divx) гэх мэт видеоны өргөтгөл өгөө л клипүүдийг нь шууд татахаар олж болно. Гол нь зөв түлхүүр өгч зөв гоё сэтгэх хэрэгтэй.

- site:www.lyrics.com linkin park
Түрүүн би хэлж байсан. site гэдэг үгээр тухайн сайтын домэйныг тодорхойлно гэж. Дээрх жишээнд www.lyrics.com сайтаас бүх Linkin Park нэгдэлийн дууны үгийг олохоор байна. Доор би хайлт хийж гарч ирсэн сайтуудад хэрхэн дүгнэлт хийх талаар бага зэрэг зөвөлгөө өгөе.

Хайлтын хэсэгт "‐inurl htm|html|php) intitle:"index of" +"last modified" +"parent directory" + description +size +(.mpg|.avi|.wmv) "linkin park" гэж хийсэн байгаа. Ер нь бол эхэн хавийн хуудаснууд дахь сайтууд хамгаалалт сайтай байдаг тул төдийлөн горьдоод хэрэггүй.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.