Алимны мод

Нэгэн хаан өөрийн шадар түшмэдийн хамт морьтой зугаалж байжээ. Тэгээд замдаа алимны мод тарьж буй өвгөнтэй таарчээ. Хаан өвгөнийг ёжломоор санагдаж :
- Өвгөн гуай, та ийм настай хүн байж хэзээ энэ модныхоо жимсийг авна гэж суулгаж байгаа юм бэ? Алимны мод ургаж гүйцээд жимсээ өгөх үе хүртэл нь та хүлээж чадах юм уу? гэж ихэд шоолонгуй асуув.
Өвгөн хариуд нь:
- Би өвөг эцгийнхээ тарьсан алимны модны жимсийг насаараа идсэн юмаа. Тэд ч гэсэн тарьж байхдаа хүлээж байгаад иднэ гэж тариагүй байлгүй дээ. Одоо миний тарьж байгаа модны ургацыг би биш юмаа гэхэд миний үр, ач, гуч нар хураах юмаа гэлээ. Энэ үг хаанд маш их таалагдсан тул өвгөнд хэтэвч дүүрэн алт өгчээ. Өвгөн хариуд нь:
- Хаантан та харж байна уу? Бусдын алимны мод олон жилийн дараа ургацаа өгч байхад миний алимны мод дөнгөж тарьж байхад л жимсээ өгч эхэллээ шүү дээ гэв.
Хаантанд өвгөний энэ үг бүр их таалагдсан тул дахин нэг хэтэвч алт өгөв. Өвгөн хариуд нь:
- Хаантан минь ээ! Бусдын мод жилд нэг удаа ургац өгдөг бол миний мод ургаагүй байж хоёр ургац өглөө шүү дээ. Тэгэхээр хамгийн чухал нь хэзээ ургац авахдаа биш, хийж бүтээн, тарьж ургуулж байсан цагт заавал үр ашгийг нь харах болно гэв. Хаан:
- Хэрэв бид энд ахиад жаахан азнавал таны мэргэн үгийг магтсаар алтгүй үлдэх бололтой. Өвгөн ах танд сайн сайхныг хүсээд бид замаа хөөе дөө гэж хэлээд давхин оджээ.

No comments:

Post a Comment

Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.