Хүн бүхний хүсэн хүлээдэг аз жаргал амжилт бүтээлд хүргэх анхдагч элемементүүдийн нэг бол аугаа их хайр мөн. Тиймээ аугаа их хайр нь олон олон хүмүүст аз жаргалыг түгээх асар их ид шидтэй байдаг билээ. Хүмүүн бидний хүндлэн дээдлэвээс зохих хамгийн сайхан чанар бол төв шударга чин сэтгэлийн ариун цагаан сэтгэл мөн. Нандин эрхэмсэг энэхүү сэтгэлийг худалдан авч, худлаа хэмээн үгүйсгэж болдоггүй байх юмаа. Ийм ч учраас ядарсан зүдэрсэн хүнд тус хүргэж дэмжлэг үзүүлэхэд бусдын тусыг хүртэж бурхан Буддад ивээгдэхийн адил тэнгэрлэг их сэтгэлийн таашаал авч, цэнгэл эдэлдэгийг хүн бүр анзаарч байгууштай.
Хүн бүр аз жаргалын зүг тэмүүлж явдаг аа. Харин зовлонг туулах нь жаргалд хүрэхийн эх үндэс мөн. Зовлон зүдгүүр нь хүнийг ухаажуулж, хатуужуулж, чадваржуулж бас туршлага сургамж хайрладаг аа. Аюул зовлонгоос бүү ухар.Амжилт олно гэдэг бол айдас түгшүүр биднийг хүлж байсан ч аюулыг сөрж амжилтын төлөө зориглон тэмцэхийг л хэлдэг билээ. Бид өөрсдийнхөө хэзээ ч чадахгүй хэмээн бодож явдаг тэр л зүйлээ хийж бүтээхийг цаг ямагт хичээвээс зохино. Хүмүүн бидний үнэлвээс зохих хамгийн аугаа их чадвар бол өөрөө өөрийгөө ялан дийлж бэрхшээл саад бүрийг даван гардаг тэр л тэнгэрлэг хийгээд тэнхээлэг их чадвар болно.
Бүтэлгүйтэл бол сэтгэхүйн дүр төрх юм. Бидний бодол санаагаар хэрэгжүүлэх урам зориг дур эрмэлзэл чин хүслэн хичнээн их байх тусам бидний амжилт гаргаж, алдрын оргилд хүрэх боломж бололцоо тэр л хэмжээгээр их байх болдог. Бид өчүүхэн зүйлийг ч тоолгүй хараа хяналт, анхаарал сонор сэрэмжээсээ гаргаж үл болно. Хүний авьяас чадвар амжилт гаргах боломжийг шийдвэр гаргах хэрэгжүүлэх дүгнэх байдлаар нь үнэлж ч болох талтай. Та бидний нэр төрөө хамгаалах хүний дайтай амьдрах гэсэн чин хүслэн маань няцаж цуцашгүй хүсэл тэмүүлэл, нөр их хичээл зүтгэлээр л хангагдах боломжтой байдаг билээ. Бид бүхэн хийж бүтээж буй ажлаасаа сэтгэлийн таашаал авч цэнгэл эдлэхийн тулд ажил хөдөлмөртөө гүн гүнзгий нэвтрэн орох хэрэгтэй болдог юм. Иймийн учир “Би бүхнийг хийж чадна” гэсэн итгэл үнэмшлийг бид өөртөө цаг ямагт авч явбал зохилтой. Өнөөгийн дэлхий ертөнцийн өнцөг булан бүрт өдөр тутам тохиолдох эгэл жирийн юмсын дотор ер бусын эрхэм нандин боломж бололцоо далдлагдан үлдэх нь ч бий. Гэвч үүнийг хүсэн хүлээсэн чин сэтгэлээсээ эрэлхийлсэн хүн л олж харж чаддаг байна. Энэ л хүмүүсийн дотор та бид байвал нэн их сайн сан. Хүмүүс бид алдаа эндэгдлээсээ гайхамшигтай ихийг сурч авдаг билээ. Алдаагаа өршөөж ажлаа эрчимжүүлэх нь дараагийн удаад эрс шийдэмгий эрч хүчтэй ажиллахын үндэс болсон туршлага сургамжид хүргэдэгээ. Хүмүүн бид хүсэл мөрөөдлөө ямагт даган дэмжих нь бидэнд түүнийгээ хэрэгжүүлэх чин хүслэн төрүүлдэг билээ. Хэрвээ бид юунд ч үл боогдох хүсэл мөрөөдлөөр жигүүрлэн энэ нь хэзээ нэгэн цагт лавтайяа биелэгдэнэ гэх үнэнхүү их итгэл зүтгэлтэй байх аваас бид ямар ч мухардмал хүнд байдлаас гарах арга замаа олж юутай ч гэсэн зорьсон зорилгодоо хүрч чадна гэдэгтээ нэг их эргэлзэх хэрэггүй бизээ. Амжилт ялалтанд хэзээ ч дуусгавар гэж байдаггүй шиг алдаа эндэгдэл бүдрэл бүтэлгүйтэлд ч бас төгсгөл гэж байдаггүй билээ. Харин хүмүүн бидний хамгийн өөдгүй гунигт зан чанар бол өнөөдөр л хийчих ажлыг маргааш болгон хойшлуулдаг явдал мөн. Иймийн учир өнөөдрөөс эхлэн өдөр бүр ямар нэгэн шинэлэг зүйлийг сэдэж гараа хумхилгүй хөдөлмөрлөөд л байх юм бол та бид нэг их алзахгүй гэдэгтээ итгэж болно.
Хүмүүн бид хүсэл мөрөөдлийнхөө хяналтыг гартаа авч санасандаа хүрч сайн сайхан амьдрахад хэзээ ч гэсэн оройтохгүй. Хүн бүр ямар нэгэн зүйлд хөрөнгө оруулалт хийдэг билээ. Гэвч өөрийгөө хөгжүүлж оюун ухаан итгэл сэтгэлийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хийсэн хөрөнгө оруулалттай тэнцэж очихуйц тийм хөрөнгө оруулалт байхгүй л болов уу. Аливаа хүн хамгийн чухал гэж үзсэн чин сэтгэлээсээ хүсэж мөрөөдсөн зүйлээ зорилгоо болгон тодорхойлоод тавьсан зорилгодоо хүрэхийн тулд ажиллахаар шийдсэн тэр л үед таны эрч хүч, эр зориг хэд дахин өсөх болно. Олон олон хүн өмнөө сая сая зорилгууд тавьж тавьсан зорилгодоо хүрэхийн төлөө өөртөө байгаа бүхнээ зориулсан үедээ л эрч хүч, эр зориг, итгэл сэтгэлийн шинэ шинэ их үүсвэрүүдийг олж авдаг. Ийм ч учраас зорилго хүсэл мөрөөдөл нь бухимдал зовинолыг үгүй хийж олон олон архаг өвчнүүдийг эмнэдэг билээ. Ямар ч тохиолдолд орхиж үл болох зорилго, хүсэл мөрөөдөлтэй байхын хамгийн сонирхолтой тал нь тухайн хүнийг зорилгод нь хүргэхийн тулд байнга хөл дээр нь тогтоож байдаг явдал юмаа. Энэ бол дэмий хоосон чалчаа үг бишээ. Итгэл, сэтгэл, зүтгэлээ зорилгодоо төвлөрүүлж чадсан тэр л тохиолдолд зорилго тань таны далд ухамсарт тань шингэн орж таныг зорилго руу тань цаг ямагт хөтлөх болно. Зогсолтгүй ойр ойрхон алхам нь алсын зайг гаталгадаг. Өдөр тутмын уйгагүй хүчин чармайлт нөр их хичээл зүтгэл л амжилт аз жаргалд хүргэдэг билээ. Тиймээ тууштай хүчин зүтгэл л аугаа их үр дүнд хүргэнэ.
Биднээс шалтгаалахгүй олон зүйлс зорилгодоо хүрэх үйл явц зам мөрд маань нөлөөлдөг нь үнээн. Иймд бид хувилбар гаргаж чаддаг байвал зохилтой. Ингэснээрээ бид зорилгоо өөрчлөхгүй бөгөөд харин өөр арга замаар л зорилго хүсэл мөрөөдөлдөө хүрнэ гэсэн үг билээ. Хүмүүн бидний зүрх, тархи хоёр зорилго, хүсэл, мөрөөдлөөрөө шатаж явах нь үхлийг олон олон жилээр хойшлуулахуйц хүчин чадалтай байдагаа. Хүмүүс бид хүсэл тэмүүлэл, хүн чанараа итгэл үнэмшил болохуйц тийм их өндөрт өргөж явах хэрэгтэй .Хүн бүр л аз жаргалд тэмүүлдэг билээ. Гэхдээ хүн бүрийн тэмүүлэн буй тэрхүү аз жаргалд хүргэх, найдаж болох ганц л арга бий. Энэ бол үзэл санаагаа хамгаалж, үйл ажиллагаагаа зохицуулж, үр дүнг нь тооцож чаддаг байх явдал юм. Аз жаргалын зүг ахиж, амжилтын оргил өөд дэвшиж чадах эсэх нь гадны нөхцөл байдлаас нэг их шалтгаалахгүй. Аз жаргал нь та бидний сэтгэл санааны байдлаас хамаарах бөгөөд бид аз жаргал, азгүйтэх, доройтох гэдэг бол бидний эрхэлж буй ажлаас бус харин бид аливаа хүчин зүйлийг хэрхэн үнэлж түүнд хэрхэн хандаж буйгаар л тодорхойлогддог билээ. Тийм ч учраас ихэнх хүмүүс өөртөө итгүүлж, өөдрөг сэтгэж, өөрийгөө дайчилж, өнгөрсөн үеэсээ өөрөөр амьдарч чадсанаараа л аз жаргалтай байж чаддаг байна. Оюун ухаан төгөлдөр хүмүүн бидний орчлон ертөнц дээр оршин тогтнох амьдрал тэмцлийн зам мөр,цаг хугацаа, бидний боддогтой харьцуулах аргагүй урт байдаг. Дэлхий ертөнцийг бодол санаа, оюун ухаан л удирдан чиглүүлж өнөөг хүрсэн бөгөөд ирээдүйд ч энэ л хэвээрээ үргэлжлэх нь үнэний хувьтай. Бидний амьдралын дүн нуруу гол төлөв та биднээс өөрсдөөс маань хамаарах бөгөөд бидний хувийн болоод мэргэжлийн ур чадварууд нь үндсэндээ бидний ертөнцийг үзэх өөрийн гэсэн үзэл санаа, философи сэтгэлгээгээр л тодорхойлогдож байдаг. Үхэлд ойртох хамгийн хялбар болоод хямдхан арга зам бол тэтгэвэрт гараад юу ч хийхгүй байх явдал мөн. Хүн бүр амьдрах хийгээд аз жаргалыг мэдрэхийн тулд амьдралыг сонирхож, алдаатай оноотой амьдралын замаар алжаахыг мэдэхгүй алхах хэрэгтэй болдог юмаа.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.