Зоргол хайрхан уулын өндөр 1668 метр бөгөөд их хайрхантай холбоотой сонирхолтой мэдээллийг дуулгавал, Зорголхайрхан уул том, жижиг гурван агуйтай. Хамгийн томыг нь Шижирбаатарын буюу Дансрангийн агуй, баруун талын үргэлжилсэн уулыг Баянгийн хэц, хойд талын уулыг Агуйт гэнэ. Халх Монголын нутагт байдаг үзэсгэлэнт сайхан боржин чулуун уулсын нэг нь энэ хангай юм. Зоргол хайрханы чанх урд тусгайдуу байдаг хадтай толгойг Морин цохио гэнэ. Энэ цохиог нутгийнхан жил бүрийн зуны эхэн сарын шинийн 8-нд тахин бэсрэг наадам хийдэг уламжлалтай. Ялангуяа хурдан морьтой хүмүүс морио авчирч “хийморийг нь сэргээдэг” юм байна.
Зоргол хайрхан уул нь Улаанбаатар хотоос шууд явбал 150 км Элсэн уулнаас 40 км зайд орших хосгүй чамин тогтоцтой, Монгол хүний шүтэн биширдэг дэндүү сүрлэг, онгон дагшин догшин уул билээ. Энд рашаантын ам гэж уул ус, мод ургамал жигдэрсэн үзэсгэлэн төгөлдөр газар байдаг. Энд бас уулын эгц уруу харайж байгаа морины дүрстэй хадыг үзэж болно. Нутгийнхан нь Зоргол хайрхан уулыг хүзүүгээ нугалаад хэвтэж байгаа согооны хэлбэртэй гэж ярилцдаг.
Эрт үед илээ дагуулсан нэг согоо тэр нутагт амьдардаг байжээ. Гэтэл чоно илийг нь хоол унданд явсан хойгуур нь хулгайлж барьчих гээд байв. Иймд эх согоо нь арга хайж илээ чулуу болгон үлдээгээд явж хоол унд олчихоод ирэхдээ дээрээс нь сүүгээ дусаан хуучин хэвд нь оруулж авдаг байжээ. Ингээд айх зүйлгүй амар тайван явах болов. Гэтэл нэг удаа хон хэрээ дээгүүр нь нисэхдээ илийнх нь дээр сүүдрээ тусгачихжээ. Эх согоо нь ирээд сүүгээ дусаан илээ босгох гэтэл хэрээний сүүдэрт бузартсан тул боссонгүй чулуу хэвээр үлдэв. Энэ нь одоогийн Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Зоргол хайрхан уул юмсанжээ.
Мөн нэгэн домог өгүүлэхэд эрт урьд цагт хангай говийг дамнасан цасан шуурга болж, хандгай буга, зээр, гөрөөс цөм өмнө зүг туугдан урууджээ. Хамгийн эхэнд явсан бугын сүрэг нэгэн тал дээр зогссон нь Их газрын чулуу болж гэнэ. Дараагийн хэсэг буга зогссон нь Бага газрын чулуу гэнэ. Ижил сүргээсээ улдаж хоцорсон ганц зоргол их ууртай байснаас Зоргол хайрхныг догшин Хамгийн сүүлд улдаж ядарсан ганц зоргол оцойсхийгээд зогсож хоцорсон нь Зорголхайрхан хайрхан хэмээн нэрийдсэн юм байна.
Нийслэл хүрээнд орж, гарах дөрвөн их өртөө зам байсны нэг нь Сонсголонгийн өртөө байжээ. өмнө зүгээс Манжийн хааны элч, түшмэл нар цөм Айдасын даваагаар гарч ирдэг бөгөөд энд Богд хааны төлөөний ноёд гэр, майхан барин угтан авч, цайлан ая тал засаж, тэр далимандаа хэрэг зоригийг мэдэн Сонсголонгийн өртөө рүү дамжуулдаг байжээ.
Манжийн элч төлөөлөгч голдуу айдас, хүйдэс төрүүлсэн мэдээтэй ирдэг байсан тул энэ давааг Айдасын даваа гэж нэрийдсэн байна.
Эрт цагт энэ нутагт амьдарч байсан Шижирбаатар гэгч сайн эр хоёр алтан гадасаар зэл татаад гүү барин зусаж байжээ. Гэтэл нэгэн өдөр гүү сааж байсан хүн хувинтай сүүгээ унаган асгахдаа хайран юм гэж дуу алдсан нь Харийн нуур болон хувирсан гэх домогтой. Зэлний хоёр алтан гадас нь баруун, зүүн хоёр Алтан овоо гэгдэн нуурынхаа зүүхэнтээ болон нуурын баруун талд харалдаа харагддаг. Энэ нуурыг Ариун нуур, Хайран нуур, Харийн нуур, Хайрын нуур гэх мэтээр янз бүр нэрлэдэг. 1202 оны намар Чингис хаан, хуурай эцэг Тоорил ханы хамт нэгэн намрыг өнгөрөөж, эцэг хүүгийн ёс барилдаж, андгай тангараг өргөсөн гэж “Монголын нууц товчоо”-нд энэ уулын тухай гардаг.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.