Оюун ухааныг хэмжих болсон түүх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, өөрийн үеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын үр дүнг хараад төрсөн сэтгэгдлээрээ "Авьяасыг өвөлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бүтээл хэвлүүлжээ. Хүмүүсийн хувийн онцлогийг тайлбарлахыг оролдохдоо тэрээр сэтгэл судлал ба антропологид удамшлын тухай ойлголтыг анх оруулжээ. Гальтон нэртэй хүмүүсийн намтрыг судалж үзэхдээ, тэдний садан төрлийн холбоо хир ойр болохыг олж тогтоохыг оролджээ. Эдгээр судалгаанаас тэр, оюун ухааны өндөр чадвар нь олон талаараа удамшлын хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг, гэхдээ тухайн хүн түүнийгээ илрүүлж, дэлгэж чадах эсэхэд өөр олон нөхцөл нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн байна. Хүний төрөл бүрийн (бие бялдрын болон сэтгэл зүйн) шинж чанарууд хоорондоо холбоотой гэж үзсэний үндсэн дээр, тэдгээрийг тодорхойлох статистик аргачлал зохиожээ.
Үүний тулд тэрээр анх удаа оюун ухааныг 120 үзүүлэлтээр хэмжих тест ашигласан байна. Түүний бодож байгаагаар, энэ бүгд нийлээд хүний оюун ухааныг бүрэлдүүлдэг ажээ. Гальтоны энэ санаа евгеник үзлээсээ болж хожим халагдсан юм. Тэр өөрийн тестээр хүмүүсийн оюун ухааны түвшнийг тогтоогоод, зөвхөн ухаантай хүмүүст хоорондоо гэрлэхийг зөвшөөрч, ухаан муутай, тэнэг хүмүүст гэрлэхийг хориглох санаа дэвшүүлж байсан юм. Оюун ухааныг хэмжих тестийг улс төрийн ба ёс суртахууны үүднээс шүүмжлэх шүүмжлэлүүд ийм төрлийн тестүүд анх үүссэн тэр үеэс, бараг хамт бий болж өдийг хүртэл зэрэгцэн оршсоор байгаа.
Оюун ухааныг тоон үзүүлэлтээр тодорхойлох туршлага 1904 онд дахин сэргэсэн юм. Гэхдээ энэ удаад оюунлаг төгс үндэстэн бий болгох хийсвэр санаан дээр бус, сурлагадаа хоцорч буй хүүхдүүдэд туслах гэсэн арай бодитой үндэслэл дээр тулгуурлан гарч ирсэн билээ.
Парист боловсролын сайдын даалгавраар Теодор Саймон, Альфред Бине нар энгийн бодлогуудын хариуны үр дүнг нэгтгэн, тодорхой насан дээрээ хүүхэд юу хийж, юу мэдэж байх ёстойг тогтоожээ. Жишээ нь, зургаан настай хүүхэд сайхан, муухай царай, үдээс өмнөх ба үдээс хойшхи хугацааг ялгаж, ромбо дүрсийг дуурайлган зурж, 13 зоос тоолж чаддаг байх ёстой. Найман настайдаа, санаагаараа хоёр дүрсийг ялгадаг, нэгээс хорь хүртэл, мөн хориос нэг хүртэл тоолдог, өдөр, гаригийг хэлж мэддэг, 20 дотор дурын таван тоог уруудуулан нэрлэдэг, өөрт нь харуулсан зураг дээр дутуу байгаа зүйлсийг хэлж чаддаг байх ёстой гэнэ.
Ийнхүү хүүхдийн нас насанд тохирсон бодлогуудын жагсаалттай болжээ. Зарим хүүхдүүд өөрийн наснаас илүү хүндэвтэр бодлогуудыг ч бодож чадна гэдэг нь ойлгомжтой. Хэрвээ 7 настай хүүхэд 8 настай хүүхдэд зориулсан бодлогыг бодож чаддаг бол, түүний оюуны насыг 8 настай хэмээн тооцож байв. Эхний үед оюуны өндөр чадамж ба оюуны хоцрогдлыг төрсний болон оюуны насны зөрүүгээр хэмжиж байжээ, хүүхдийн оюун ухаан нь биологийн наснаасаа хэдэн насаар түрүүлж, хоцорч байна вэ гэж ярьдаг байсан байна.
Яваандаа төрсний ба оюуны насны ялгаа жилээс жилд нэмэгдэж байхыг цөөнгүй тохиолдол дээр ажигласан байна. Ингэхэд наснуудын хоорондын ялгавар өөрчлөгдсөн хэрнээ, тэдгээрийн хоорондын харьцаа л тогтмол хэвээр үлдэж байжээ. 1911 онд Австрийн сэтгэл зүйч Штерн энэ харьцааг 100-д үржүүлээд "оюун ухааны коэффициент" (IQ) хэмээн нэрлэжээ. Бүх насны бүлгүүдийн дундаж IQ хэзээд зуутай тэнцүү. Хэрэв зургаан настай хүүхэд найман настай хүүхдийн бодлого бодсон бол түүний IQ 133 = 8 : 6 х 100 байна.
Явцын дунд тестүүд улам боловсронгуй, хүндрэлтэй болсон боловч ерөнхий зарчим нь хэвээр үлдсэн юм. Хүний төрсөн цагаас эхлэн ойролцоогоор 12 нас хүртэл оюун ухаан нь маш эрчимтэй хөгждөг. 12 наснаас хойш хөгжил нь саарсаар, 15 насандаа дээд цэгтээ хүрч, хэсэг хугацаанд тогтвортой байж байгаад яваандаа аажмаар буурч эхэлдэг. IQ-ийн бага үзүүлэлттэй хүмүүсийн хувьд хөгжил нь нилээд эрт зогсож, бууралт маш огцом явагдах байдал ажиглагддаг.
Тэгэхээр оюун ухаан зөвхөн 12 нас хүртэл шугаман өсөлттэй байдаг юм бол бид 12-15-аас дээш настай хүмүүсийн IQ-г тооцож чадахгүй. Төрсний ба оюуны нас нь 15-тай тэнцүү дундаж хүнийг төсөөлье. Түүний IQ 100 оноо. Энэ хүний оюуны нас цаашид нэмэгдэхгүй боловч, биологийн нас нь нэмэгдсээр байх болно. Тэгэхээр 30 нас хүрэхэд энэ хүний IQ-ийн үзүүлэлт 50, 60 насанд 20 байх болно. Тийм ч сайхан санагдахгүй байгаа биз! IQ-г тогтоохын тулд бид урьдын адил хүмүүст тест бөглүүлээд, тус бүрийнх нь зөв хариултыг тоолно. Зөв хариултын дундаж хэмжээг 100 оноотой тэнцүү IQ хэмээн тооцно. Ийм маягаар бүх үр дүнгийн хязгаарыг олоод үүнийгээ IQ=90 ба IQ=110 гэж үзнэ.
Ийнхүү насанд хүрсэн хүний IQ (оюун ухааны коэффициент) нь зохиомол хэмжигдэхүүн юм. Үнэн хэрэг дээрээ бид хүмүүст, хэрэв энэ ойлголтыг түүний насанд хэрэглэж болох байсан бол түүний оюун ухаа¬ны коэффициент хэдтэй тэнцүү байх байсан бэ гэдгийг л мэдээлж байна гэсэн үг юм.
Тестийн бүтэц
IQ тодорхойлох тест нь
- Вербаль сэтгэлгээ (үгтэй ажиллах чадвар),
- Математик сэтгэлгээ (тоотой ажиллах чадвар),
- Орон зайн сэтгэлгээ (геометрийн дүрснүүдтэй ажиллах чадвар) гэсэн оюун ухааны гурван чадварыг үнэлэх даалгавруудаас бүрддэг.

No comments:
Post a Comment
Мэдээний талаар санал cэтгэгдэлээ үлдээхийг хүсвэл сэтгэгдэл бичих хэсэгт бичих зүйлээ бичээд Comment as: хэсгээс name/URL хэсгийг сонгоод name хэсэгт нэрээ бичээд Post comment товчийг дарна уу.