Аз жаргалтай гэр бүлийн 5 нууц

Аз жаргалд умбан амьдралыг хамтдаа туулж байгаа гэр бүлүүдийг нэгтгэх ямар шинж тэмдэг байна вэ гэдгийг нэлээд судалсны эцэст сэтгэл зүйч эрдэмдтэд 5 шинж тэмдгийг илрүүлжээ.

Хүмүүс танилцаад, дурлаад, гэрлээд… Дараа нь зарим нь бүх насаараа хамтдаа, аз жаргалтай амьдардаг бол олон гэр бүл таарч тохирохгүй, хэрүүл зодоон болон салж сарнидаг билээ. Зарим нэг нь салаагүй ч, ямар ч аз жаргалгүйгээр өдөр хоногыг өнгөрүүлдэг. Канзасын Их Сургуулийн сэтгэл зүйн мэргэжилтнүүд Барбара Керрийн удирдлаган дор олон жилийн турш аз жаргалтай гэр бүлүүдийг судалж судалж доорхи дүгнэлтийг гаргасан байна. “Туршилтын туулайнуудын” нууцыг задалъя.

Түвдэнгийн Бор (1913-1932 он)

Хувьсгалаар олсон эрх чөлөө, энх амьдралаа хамгаалахын төлөө эсэргүү дайсны гарт алтан амь, арван есхөн насаа алдсан Монгол Улсын Баатар Түвдэнгийн Борын түүх намтар богинохон боловч байгуулсан гавьяа өндөр юм. Халуун эх оронч, хатан зоригт энэ бүсгүй ХЗЭ-ийн үүрийн даргын алба хашиж эхэлсэн орь залуу насандаа эсэргүү нарын өөдөөс тэмцэж, төөрөлдсөн олон ардыг ухуулан сэнхрүүлж, хил давуулалгүй төрсөн нутагт нь буцааж чадсанаараа нам төрийнхөө даалгаврыг биелүүлсэн гавьяатай хүн юм.

Өгүүлэх нь: “Ах дүү нар минь ээ! Та нар хэний ятгалгаар, юуны төлөө ингэж төөрөлдөж хаа хүрч, хэн дээр очих гэж нүүдэллэж явна вэ? Төрж өссөн эх сайхан нутаг, түмэн олноосоо нүүр буруулан таниж мэдэхгүй харь газар руу амь наана, там цаана дүрвэж яваагийн учир юу билээ. Та нарыг буцаад очиход нутаг усныхан чинь элгэн садны ёсоор домботой цай, тавагтай идээгээ бариад магнай тэнийн халуун дотноор угтах болно”

Өөрийгөө хүмүүжүүлэх 12 алхам

Хүн болгон алдаа гаргадаг. Гэхдээ түүнийгээ засдаг байх хэрэгтэй. Ингэхийн тулд та өөрийгөө хүмүүжүүлэх хэрэгтэй. Өөрийгөө хүмүүжүүлэх гэдэг сонин сонсогдож байна уу? Гайхах хэрэггүй та өөрийгөө хүмүүжүүлэх 12 алхамыг бид танд танилцуулж байна. Та дараах 12 алхамыг уншаад заавал хэрэгжүүлээрэй тэгвэл та өөрөө өөрийгөө ялах болно.

Богд хааны ногоон ордон

Монголын шашин төрийг хослон баригч Жавзандамбын (1869-1924) дэчингалбын хэрмэн дэх шар ордон шатсан тул Туул голын хөвөөнд ногоон ордны уран барилгын цогцолбор Шаравпэжээлин буюу Билгийг хөгжүүлж бадруулагч сүмийг 1893 оноос эхлэн 1906 онд дуусгажээ. Энэ хугацаанд тус ордны Махранзын сүм, Эрдэм итгэмжит сүм, Лавиран сүмүүдийг барьсан байна.

Мартин Лютер Кинг - "Би мөрөөдөж байна"

Америкийн эрх чөлөөний төлөө тэмцэгч, арьсны vзлийг эсэргvvцэгч, уран илтгэгч Мартин Льютер Кинг-ийн 1963 оны 08 сарын 23-ны өдөр Вашингтон хотын Lincoln Memorial дээрээс 200,000 хvний өмнө хэлсэн "БИ МӨРӨӨДӨЖ БАЙНА" нэртэй алдарт илтгэлийг та бүхэндээ хүргэж байна. Энэхүү илтгэлээ тэрбээр өмнөөс бэлдээгүй бөгөөд энгийн нэг цуглаанд ирсэн хар арьст эмэгтэй "Та мөрөөдлийн тухай юу гэж бодож байна вэ?" гэсэн асуултанд дараах илтгэлээр хариулсан гэдэг.

БИ МӨРӨӨДӨЖ БАЙНА

Бидний тэмцлийн амжилтыг илтгэсэн тэртээх таван жилийн өмнө, агуу Америк орон Боолчлолоос Ангижрах Эрх Чөлөөний Тунхаглалд гарын vсэг зурсан билээ.

Агуу Америкийн бэлэг тэмдэг төдий сvvдэр дор бид одоо зогсож байна. Шударга бус явдлын дөлөнд төөнөгдөн тарчилж байсан сая сая Негр боолчуудын хувьд энэхvv тунхаглал нь итгэл найдварын зvйрлэшгvй нандин гэрлийг авчирсан билээ.

Зураг түүх өгүүлнэ - 2


1900 онд Богд хааны зарлигаар Хаант Орост айлчилж байсан МУ – ын Ерөнхий сайд Эрдэнэ Шанзудба Бадамдорж.

ХУНТАЙЖ ЧИНГИМИЙН ХАТАН ХӨХӨГЧИН

Хунтайж Чингим бол Хубилай хааны Чимбай нэрт их хатнаас төрсөн. Зан ааш нь номхон шулуун бөгөөд ухаалаг, ачлал төрхөмсөг сэтгэлт, аливаа үйлд чадварлаг тул Хубилай хаан улс орны хожмын хэргээ аль эртнээс түүнд захируулах болжээ. Чингимийг ерөнхий сайд бөгөөд цэрэг дайны хэрэг эрхлэгчээр томилж, чухал хэргийг хаанд айлтгахаас өмнө заавал хунтайж Чингимд мэдээлж байтугай гэсэн нь түүнийг хожмын хаан болгох гэж төр улсын хэрэгт чиглүүлэн сургаж байсан гэлтэй. Гэвч Чингим ид залуу, дөчин гурван насандаа өвчнөөр өөд болж, Хубилай хаан ихэд харамсан, олон хөвгүүд, ач нарын дотроос түүний дүү Төмөрийг онцгойлон хаан ширээнд суух эрхийг олгожээ.

Юан гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хаан, язгуурын монгол орны засаг засаглалд анх эхлэн өөрчлөлт хийхдээ юуны өмнө бүх монголыг захирах алтан тамга барьсан хан хөвгүүнийг тохоон томилох болсон. Өөрөөр хэлбэл Хубилайн үеэс хаан хөвгүүний эрх үүрэг их болж, түүний эрхлэх ажил төрөл нь тодорхой болсон байна. Хан хөвгүүнийг урьдаас тохоон томилдог нь нэгэн талаар хаан ширээ булаацалдах тэмцлээс сэргэмжилсэн тал байвч, нөгөө талаар үндсэн монгол орныхоо төрийн хэргийг бариулах гэсэн учир холбоотой бололтой. Хубилай бол Юан гүрний их хаан, хан хөвгүүн бол бүх Монголын хэргийг ерөнхийлөн захирах болсон учиртай. Хаан ширээ залгамжлах хан хөвгүүн нь заавал Хар Хорум хотод сууж бүх Монголын төрийн хэргийг ерөнхийлөн барихаас гадна төрийн ёсонд биеэ боловсруулах, цэрэг захирах давхар үүрэгтэй. Ширээ залгах их хаан хөвгүүний захиргаан дор язгуурын монгол орны төрийн хэргийг гардан барьдаг хүн бол хан хөвгүүд дотроос тохоон томилогдсон «цзинь ван» буюу «язгуурыг захирах ван» ажгуу.

«ХОТОЛ ЦАГААН ГҮНЖ» АУРУГ

Аюуругийн эцэг Хайду ноён (1235-1301) бол Монголын улс төрийн томоохон зүтгэлтэн, эх оронч хүн байлаа. Хубилай хаан хятад орноор төвлөсөн Юан гүрэнг байгуулсан явдлыг эсэргүүцсэн тэмцлийг тэрээр толгойлсон бөгөөд Аригбөхийн тэмцлийг тууштай дэмжиж 1266 онд Монгол ноёдын холбоо байгуулсан. Хайду нь Өгэдэйн үр ач нарын дунд ухаантай сэргэлэн, алсын хараатай гэж алдаршсан хүн байсан бөгөөд Мөнх хааны үед хааны эсрэг хуйвалдаан байгуулсан хэргээр төвөөс зайлуулагдсан, алс хязгаарын Тарвагатайн ууланд очиж суусан байжээ. Мөнх хаан хязгаар нутагт очиж суусан ноёдын дотроос Хайдугаас их л болгоомжилж, Тарвагатайн наана тусгай цэрэг суулган сэргийлж байсан гэдэг.

Хайду нь Их Монгол улсын нийслэлийг Хятадад нүүлгэж, Хятадаар төвлөсөн Юан гүрэнг байгуулахыг эрс шийдвэртэй ясэргүүцэж, гүрний төв Монгол газар байж, Монголоос л эзлэгдсэн улс оронг захиран баримтлах ёстой гэж үздэг байснаас гадна Хубилай хааныг эцэг өвгөдийн уламжлалт ёсыг эвдэж хаан ширээг эзлэн, хятадын нөлөөнд орсон хэмээн, түүний гэм бурууг уудлан илрүүлж, шүүмжилж байсан тухай мэдээ байдаг. Түүгээр ч барахгүй зэвсэг барин босон тэмцсэн юм.

Маш үзэсгэлэнт ёсыг нэвтэрхий ухагч хувилгаан хатан ЧИМБАЙ

Хубилай сэцэн хаан /1215-1294/. Тулуйн хүү. Хубилай бага наснаасаа харвах намнахад сурамгай, ялангуяа ан гөрөө хийхэд бахтай байсан гэдэг. Улсын их хаан Мөнх халдварт өвчнөөр харь нутагт таалал төгссөний дараа, түүний дүү нар болох Хубилай, Аригбөх нар хаан орыг булаацалдан тэмцэж Аригбөх монгол газраа Их Хуралдай хуралдуулж хаан суусан юм. Хубилай бас хятад нутгийн захад хууль бусаар хаан суусан юм. Ингэж Монголын түүхэнд нэгэн зэрэг хоёр их хаан гарсан. 1260 оноос ах, дүү хоёр хаан хоорондоо хэд хэдэн удаа цэрэглэн байлдаж улмаар 1264 оны 7 сард Аригбөх ялагдсан. Хубилай бол Чингисийн дараа түүний үйл хэргийг шинэ нөхцөл байдалд нэр төртэй үргэлжлүүлсэн залгамжлагч юм. Юан улсын түүхэнд Хубилайг: «... санаа сэтгэл уужуу тавиу, хүнийг мэдэж сайтар хэрэглэж чадах...» хэмээн үнэлсэн байх бөгөөд монголчууд түүнийг биширч «Хубилай сэцэн хаан» гэж алдаршуулжээ.

IQ гэж юу вэ?

Оюун ухааныг хэмжих болсон түүх 1869 оноос эхэлдэг. Френсис Гальтон, өөрийн үеэл ах Чарльз Дарвины хийсэн ажлын үр дүнг хараад төрсөн сэтгэгдлээрээ "Авьяасыг өвөлж авах нь" (Hereditary Genius) гэсэн бүтээл хэвлүүлжээ. Хүмүүсийн хувийн онцлогийг тайлбарлахыг оролдохдоо тэрээр сэтгэл судлал ба антропологид удамшлын тухай ойлголтыг анх оруулжээ. Гальтон нэртэй хүмүүсийн намтрыг судалж үзэхдээ, тэдний садан төрлийн холбоо хир ойр болохыг олж тогтоохыг оролджээ. Эдгээр судалгаанаас тэр, оюун ухааны өндөр чадвар нь олон талаараа удамшлын хүчин зүйлээс ихээхэн шалтгаалдаг, гэхдээ тухайн хүн түүнийгээ илрүүлж, дэлгэж чадах эсэхэд өөр олон нөхцөл нөлөөлдөг гэсэн дүгнэлт хийсэн байна. Хүний төрөл бүрийн (бие бялдрын болон сэтгэл зүйн) шинж чанарууд хоорондоо холбоотой гэж үзсэний үндсэн дээр, тэдгээрийг тодорхойлох статистик аргачлал зохиожээ.

Та компьютероо хэдэн настайг мэдэх үү?

Анх компьютероо худалдаж аваад хүн бүр тэр үеэс нь л хүн шиг ярьвал нас юмдаа тэгж тоолдог байх би ч бас тэгдэг л байсан. Харин компьютер тань яг хэдэн онд дөнгөж үйлдвэрлэгдснийг мэдэж болох нэгэн CMD аргийг хүргэж байгаадаа таатай байнаа.

1.Цонх Run (Win+R)
2.CMD гэж бичээд ОК.
3.DOS нээгдэнгүүт DEBUG гэж бичээд Enter дараарай.
4.Дараа нь df000:fff5 гэж бичээд бас Enter дарна уу!

Жя И-гийн “Таван өгөөшийн арга”

Эртний хятадын төрийн зvтгэлтэн Жя И бол тvрvv Хан улсын Хан Вэньди /м.э.ө 2-р зуун/ хааны тvшмэл юм. Жя И нь манай Хvннv гүрний хоёр дахь хаан Луустайн /Модун хааны хvv м.э.ө 174-161 онд хаанчилсан/ vед амьдарч байсан бөгөөд Хvннv гvрнийг доройтуулах бодлогыг голлон хариуцаж, бvхэл бvтэн цогц систем бодлогыг боловсруулжээ. Тvvний системийг “Гурван илтгэл, таван өгөөш” гэж нэрлэдэг байна. Дараа vеийн Хятадын хаадын төрийн бодлогод ихэд нөлөөлсөн гэж үздэг. Жя И өөрөө “Хэрэв намайг Хvннv улсын өмнөд хил дээр суулгавал би тэднийг дагаар оруулна” гэж ярьдаг байсан гэнэ. Энд бид Жя И-гийн “Таван өгөөшийн арга”-г хураангуйлан толилуулж байна. Монгол хэмээх vндэстний гал голомтыг аруин байлгаж, зангидсан нударга мэт их гvрэн юугаа цогцлоох Аугаа Монгол хөвгvvд, ариун нандин охид минь цаг бvр санаж хором бvр ухаартугай!!!

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! - Мухардал

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! Адам Кёртис, Мухардал / Бидний эрх чөлөөний мөрөөдөл юу болчихов оо / номын тухай MN25/2-р сувгаар хийсэн ярилцлага

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! - Хүн сүргийн үйлдвэрлэл

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! Джон Гатто, Хүн сүргийн үйлдвэрлэл / одоогийн боловсрол хүүхэд залуусыг хэн болгож байна вэ / номын тухай MN25/2-р сувгаар хийсэн ярилцлага

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! - Сүйрлийн үрүүд

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! Уильям Энгдаль, Сүйрлийн үрүүд /генийн өөрчлөлттэй хүнс, эмүүд, хүнсний аюулгүй байдлын тулгамдсан асуудлууд/ номын тухай MN25/2-р сувгаар хийсэн ярилцлага/.

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! - Эдийн засгийн алуурчны наминчлал

МОНГОЛ ХҮН БҮРИЙН АНХААРАЛД! Джон Перкинс, Эдийн засгийн алуурчны наминчлал номын тухай MN25/2-р сувгаар хийсэн ярилцлага/

Бүрхэг шөнийн тэргэл саран

Монгол улсаас анх удаагаа 1920-оод онд Европын Герман, Франц улсуудад эрдэм ном сурахаар илгээгдсэн хүүхдүүдийн нэг болох Их зохиолч Д.Нацагдоржийн анхны гэргий Дамдины Пагмадуламын амьдрал, ээдрээт хувь заяаны тухай өгүүлэх Монголын Шинжлэх Ухааны Хялбаршуулсан Баримтат Кино Бүтээгчдийн Нийгэмлэгийн бүтэсэн бүрэн хэмжээний баримтат кино.

Дашдоржийн Нацагдорж

1906 онд хуучин Түшээт хан аймгийн Дархан чин вангийн хошуу, эдүгээгийн Төв аймгийн Баяндэлгэр сумын нутаг Гүн Галуутай гэдэг газар ядуу тайжийн гэр бүлд төржээ. Д.Нацагдорж гучин нэгхэн наслахдаа шинэ үеийн утга зохиол төдийгүй урлаг, соёлын салбарт олон зүйлийн анхдагч болж, уран зохиолын үндсэн гурван төрөл болох яруу найраг, үргэлжилсэн үгийн болон жүжгийн зохиолоороо дэлхийн түвшинд үнэлэгдсэн их зохиолч билээ. Зохиолч, яруу найрагч, орчуулагч. Долоон настай байхад нь эх Цоомойн Пагма нь нас барсан тул Д.Нацагдорж эцгийнхээ ивээлд өсөж өндийжээ. Эцэг нь түүнийг есөн нас хүрмэгц Алтангэрэл гэдэг найздаа шавь оруулсан байна. Д.Нацагдорж нь 11 настайдаа эхлэн 1917-1921 онд Цэргийн яамны бичээч, 16 настайдаа намийн төв хорооны гишүүн болж, цэргийн зөвлөлийн нарийн бичгийн дарга, 1924 онд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж байсан.

Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай

Цэлмэг тэнгэрийн наран наадсан
Цэлгэр хотынхоо өргөн чөлөөгөөр
Цэнгэл залуустай мөр зэрэгцээд
Цэмцгэрхэн байгалиа чимж явахдаа

Бүсгүй минь чи инээмсэглэж яваарай
Цэмцгэрхэн байгалиа чимж яваарай

ТИТЭМ ҮГ – Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч болохгүй

Эрхэм залуус аа! Салхинд туугдсан хамхуул мэт амьдарч, сайхан биеэ зөнд нь орхин, гаргуунд нь хаяж яавч болохгүй ээ. 19-р зуунд амьдарч туурвиж байсан хуульч хэмээх Сандаг найрагчийн салхинд хийссэн хамхуулын тухай шүлгийг дунд сургуульд сурч байхад бидэнд цээжлүүлдэг байж билээ.

Өрнөх амьдралаа өөрийн ухаанаар залж жолоодож чадахгүй, салан задгай явж салхинд туугдсан хамхуул шиг дэгдэн хийсч байдаг болчих вий гэж сэрэмжлүүлэн, болгоомжлуулсан багш нарын маань хүмүүжүүлэх мэргэн ухаан энэ шүлгийг бидэнд цээжлүүлдэг байж. Хуульч Сандагийн уг шүлгэнд “Нүүхийг салхи мэднэ, буухыг бут мэднэ. Энэхэн бие минь эндэгнэж дэндэгнэж л явна. Эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болов” гэсэн мөр бий. Харамсалтай нь амьдралын тодорхой зорилгогүйгээр бор хоног, шар өдрийг өнгөрөөж “нүүхийг нь салхи мэдэж, буухыг нь бут мэдэх” мэт яваа залуус олон байна. Энэхэн бие нь эндэгнэж дэндэгнэж яваа нь бүр ч олон байна. Амьдралынх нь гал дөл нь бөхчихсөн, газар шагайж, санаа алдсан хүмүүс хаа сайгүй сүлжилдэн хөлхөлдөнө. Тэд өдөр хоногийг яая дээ л гэж нэг юм өнгөрөөнө. Амьдралынх нь цог заль, сүр сүлд нь доройтжээ. Аливаа юманд баярлана гэж байхгүй. Мөнхөд сэтгэл дундуур. Гутлынхаа хоншоорыг ширтэж, урвайж унжийн, хаана алхаж яваагаа ч сөхөөрөхгүй шахам болжээ. Гутранги үзэлд баригдан хүлэгджээ. Гэрэлт ирээдүйн тухай гэгээн мөрөөдөл, өөдрөг сэтгэл нь шавхагдсан мэт. Залуу хүн ийм байж хэрхэвч болохгүй ээ. Ийм байдлаа зугатаж болохгүй, тэрсэлдэж болохгүй тавилан мэтээр бодон төсөөлж, хувь заяатайгаа эвлэрэх нунж дорой байдлаар хандаж яавч таарахгүй ээ. Хэрэв энэ байдлаараа яваад байвал “эцэст нь эрэгний мухарт хэвтэж, элс сөлөнд хутгагдаж, эрх багачуудын наадам, ишиг хурганы тоглоом болох” хамхуулын хувь заяанаас юуны өөр байх билээ? Хамхуул хувь заяагаа салхинд даатгадагийн адилаар омголон залуу насандаа цаасан дарцаг шиг зүг чиггүй хийсч, завхарсан амьдрал дунд өөрийгөө үрэн таран хийвэл хожмын өдөр харамсаад ч барахгүй гуниг зовлон тээнэ.

ТИТЭМ ҮГ - Итгэл

Итгэл бол хүн чанарын нэг шалгуур, ёс суртахуун ёс зүйн нэн чухал хэмжүүр. Итгэл бол аугаа их хүч. Хайр сэтгэл, гэр бүл итгэл дээр оршин тогтнож батжин бэхжинэ. Хиргүй тунгалаг итгэлтэй гэр бүл хэврэг эмзэг байдаггүй ээ. Хүмүүний харилцаа, үерхэл нөхөрлөл мөн л итгэл дээр суурилна. Хүн, хүндээ хэдийчинээ гүн итгэлтэй байна үерхэл нөхөрлөл төдийчинээ бат бэх. Бие биедээ итгэнэ гэдэг хүн ёсны хамгийн ариун нандин бат холбоос билээ. Итгэл нь үл үзэгдэх мөртлөө үл тасрах сэтгэлийн учигаар хүмүүсийг гагнан холбож өгдөг юм. Итгэж болох нөхөр энэ хорвоогийн бүхнээс үнэт эрдэнэс лугаа ховор эрхэм хүн. “Бүх зүйлээ ярьж болох тэр итгэлт хүн миний нөхөр мөн”.

Ажил хэрэгч харилцаа, арилжаа наймаа бүгд харилцан итгэлцэл дээр буурь сууриа засч, буурьтай суурьтай, үр өгөөжтэй хөгжинө. Итгэл олсон найдвартай түнш ажил төрөл, амжилт ололтын чинь бат бэх тулгуур байдаг болохоор өөрөө ч тэдний итгэлийг нь хотойлгүй дааж, хос хоёр багана шиг бие биенээ түшин тогт.

ТИТЭМ ҮГ – Сайхан сэтгэлээр сайн үйл хий

Өөрийн амиа хутганы ирэн дээр аваачин байж усны аюулаас хэд хэдэн монгол хүнийг аварсан жирийн сайхан орос эрчүүлд медаль гардуулан өгсөн тэр нэгэн мөч миний санаанд тодхон үлджээ. Медалиа зүүлгээд “их баярлалаа” гэснээ “бүгдийнх нь амийг аварч чадаагүйдээ туйлаас их харамсаж байдаг юм даа” гэж халаглан хэлсэн үг нь санаанаас гардаггүй юм.

Гадаад орны төрийн медаль хүртээд баярлахаасаа илүү амийг нь аварч чадаагүй тэр хөөрхий хүний төлөөх харууслыг сэтгэлдээ тээн, харамсаж явдаг нь түүний харц, дууны өнгөнөөс ив илхэн, тов тодхон харагдаж, сонсогдож байсан. Өөрийн амиар дэнчин тавьж, үерлэн эргэлдсэн том голоос хаа хамаагүй, замд таарсан, үл таних, харийн хүмүүсийн амийг аварч, бас аварч чадаагүй хүнийхээ төлөө харамсаж явна гэдэг нь тэдний хүний мөс, хүн чанар, өндөр ёс суртахууны бодит хэмжээсийг ямар ч нэмэлт тайлбар сурталчилгаагүйгээр илэрхийлж байгаа хэрэг юм. Тэд сайхан сэтгэлээр, сайн үйл хийжээ. Хүний төлөө сэтгэл зүрхээ зориулж хийсэн буянтай үйл болгон үнэ цэнэтэй. Харин бусдын төлөө буянтай үйл хий гэж албадан шахах нь тийм ч гайхуулмаар сайн зүйл биш. Яагаад гэвэл “албадмал буянт үйл өөрийн бүх үнэ цэнийг алддаг юм”.

Жавхлан - "Галтай Монгол" цомог [HF/GO share]

Монгол улсыг гавъяат жижигчин дуучин С.Жавхлангийн "Галтай Монгол" шинэ цомогийг миний эрх чөлөөний талбарт зочилдог, Монголоо, эх нутгаа, Хөх толбоо, Ариун цусаа гэсэн үзэлтэй эрхэм Монгол хүн таньд л зориулав. Энэхүү цомогт "Бид Монгол", "Дээлтэй Монгол", "Үлэмжиийн чанар", "Дуутай Монгол" зэрэг сайхан аялгуутай, сайхан дуунууд багтсан учир таньд таалагдана гэдэгт итгэлтэй байна.

ТИТЭМ ҮГ – Илүү ухаанаас дутуу ухаанаа дүүргэж ав

Оюун ухаанаа хөгжүүл. Тамирчин хүн бэлтгэл дасгалыг уйгагүй махран хийж байж ур чадвар нь дээшлэн амжилтанд хүрдэгийн адилаар оюун ухааныг үргэлж зүлгэн тордож, хөгжүүлэн төгөлдөржүүлж байж чиний ажил үйлс өөдрөг бүтэмжтэй, амжилт ололт санаж хүссэн хэмжээнд хүрэх болно.

Оюун ухаанаа хөгжүүлэх гурван зам байдаг тухай дорнын мэргэдийн сургаал байна. “Нэг дэхь нь сэтгэн бодох зам – энэ бол хамгаас буянтай. Хоёр дахь нь даган дууриах зам – энэ бол хамгаас хялбар. Гурав дахь нь хувийн туршлагын зам – хамгийн хэцүү нь юм”. Хүүхэд залуус та нарыг оюун ухаанаа хөгжүүлэх хамгаас буянтай зам болох сэтгэн бодох замыг түлхүү сонгоосой гэж хүсэх байна. “Оюун ухаанаа төгөлдөржүүлэхийн тулд цээжлэн тогтоохоос илүү аль болох ихээр тунгаан бодох хэрэгтэй” хэмээн их гүн ухаантан сургасан. Тунгаан боддоггүй хүн бол хүсэл тэмүүлэлгүй хүн. Их голын уснаа хөвж яваа модны зомголоос өөрцгүй. Урсгал хаашаа – зомгол тийшээ. Тунгаан боддог хүн явах замаа өөрөө сонгоно. Зам байхгүй бол замаа дархална. Тунгаан боддог хүн хүсэл мөрөөдөлтэй. Хүсэл мөрөөдлөө биелүүлэх өөрийн гэсэн ухаан бодолтой. Хүн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд ухаан заяасан. Ухаанаа ашиглаж, хүслээ биелүүл. “Ухаан муутай хүнийг бусад хүмүүс хуурч, харалган болгож, боолчилдог. Гагцхүү тунгаан бодож сэтгэдэг хүн л эрх чөлөөтэй, бие даасан байдаг”. Оюун ухаанаа зогсолтгүй, идэвхтэй ажиллуул. Ашиглаж байгаа түлхүүр л байнга гялалзаж байдгийн адилаар бодож сэтгэж, зогсоо чөлөөгүй ажиллаж байгаа оюун ухаан л эзнээ чимэн гялалзуулж байдаг юм. Зарим хүний оюун ухаан илэгдсээр нэмэр тусгүй болдог бол нэлээдийнх нь хэрэглэгдэхгүй байсаар зэвэрч мохдог. Оюун ухаанаа зөвхөн хөгжүүлэх нь хангалттай биш, түүнийг үр бүтээлтэй ашиглаж чаддаг байх хэрэгтэй.

Баруун Монголын нүүдэл суудал

Тэр үеийн нанхиадын түүхэнд Баруун Монголын эр нь бяртай, морь нь шандастай, цэрэг нь шороон түм хэмээн дальдарч бичсэн байдаг. 1453 онд Эсэн хаан тэнгэрт хальж, Баруун Монголын холбоо хүчин доройтоход Зүүн Монголд тэдний нөлөө буурчээ.

Алтан ургийн хэлтэрхий, алаг махны тасархай Дөрвөн Ойрдын Торгууд, Хошууд, Өөлд, Дөрвөд түмнийг Баруун Монгол хэмээн Монголын түүхэнд нэрлэж ирсэн ажуу. Хорос, Хойд аймгууд жижиг тул тэдний хавсарга болж явсан байна. Дөрвөн Ойрдын туулж өнгөрүүлсэн гунигт түүхээс учиг төдий энд дурдья.

ТИТЭМ ҮГ – Бэрхийг давж амьдар

Хүний амьдралд саад бэрхшээлгүй бүтэх зүйл гэж бараг үгүй. Аар саархан саад тотгороос аваад асар том бэрхшээл саад урагшлах замд чинь хөндөлсөнө. Саад бэрхшээлийн өмнө сөхрөлгүй давж гарч байж зорьсондоо хүрч, бодсоноо хэрэгжүүлэх зам чинь нээгдэнэ. Сөхрөлгүй давахын тулд цөхрөлгүй хичээх хэрэгтэй.

Саад бэрхшээлийг давж чадаагүй учир шалтгааны дийлэнх нь өөрөөс чинь болсон байдаг. Би мэдэхгүй, би чадахгүй, би сурахгүй, би дийлэхгүй, би ялахгүй, энэ бүтэхгүй гэх зэрэг үгнүүд дааж дийлэмгүй хүнд чулуу чиний хүзүүнээс оосорлоод уячихсан юм шиг дотор талаас чинь чангааж, хөдөлгөөнгүй болгосон байдаг. Чи мэдэхгүйг мэдэж болно. Чадахгүйг чадна гарцаагүй. Сураагүйгээ сурна. Дийлэхгүй гэж байснаа дийлж, цаана нь гарна. Хэзээ ч ялахгүй гэж байснаа хялбархан ялна. Бүтэхгүй гэж өнгөцхөн бодож байсан зүйл чинь ид шидийн юм шиг хялбархан бүтэхийг хараад өөртөө баярлана. Энэ бүгдийг хийхийн тулд чи чухам юу хийх хэрэгтэй вэ? Юуны урьд өөрийгөө ялж сурах хэрэгтэй. “Бүх ялалт өөрөө өөрийгөө ялахаас эхэлдэг” юм. Өөрийгөө ялсан өчүүхэн төдий ялалт ч чамайг үлэмж хүчтэй болгоно. Энэ үлэмж хүч чадал чиний дараа дараагийн ялалтыг чинь найдвартай баталгаажуулна. Ер нь “өөрөө өөрийгөө ялж чадсан хүнээс илүү хүчтэй ялагч байдаггүй” гэнэ. Залуус та нар агуу хүчирхэг болохыг хүсч байна уу? Чин сэтгэлээсээ хүсч, өөрийгөө ялж дийлвэл эргэлзээгүйгээр агуу их хүчирхэг болж лавтай чадна. “Хүмүүсийг мэддэг хүн хэрсүү ухаантай. Өөрийгөө мэддэг хүн боловсорч гэгээрсэн байдаг. Хүмүүсийг ялж буй хүн хүчтэй. Өөрийгөө ялж байгаа хүн агуу их хүчирхэг” гэж эртний нэгэн сэтгэгч хэлсэн байна. Өөрийгөө ялахын тулд сэтгэлийн тэнхээгээ хураан хуримтлуул. Гагцхүү сэтгэлийн тэнхээтэй хүмүүс л өөрийгөө ялна. Өөрийгөө ялахын тулд өөрийгөө бүү гол. Чадал боломжоо бүү чамла. Өөрийгөө дорд үзэж хэзээ ч болохгүй. Өөртөө итгэ. Өөрийгөө хайрлах хэрэгтэй. Чи өөрийгөө ялж чадна. Агуу хүчирхэг болно. Хичээгээд үзээрэй.

ХҮННҮГИЙН МОДОН ЦУУР

Амбан захирагч хөлөө гурвантаа сэлгэв. Хотын захаас хөдөө тийш гардаг замын эхэн болох хуучин цагийн чулуун гүүрэн дээр тэрээр үүр цайхаас өмнө ирж зогссон бөлгөө. Дэргэд нь улаан хажлага бүхий цацагт хуараар чимсэн гоёмсог сүйх тэрэг бэлнээ бөгөөд шадар аягач нь өглөөний цайгаа уухыг сануулсан ч тэрээр гүүрний чанадаас ирэх холхи замын үзүүрийг сэтгэл догдлон ширтсээр байлаа. Учир нь тэр замаар аль эртнээс нааш хүслэн болсон номын их арш ирэх учиртай. Өглөө үүр цайх үест чулуун гүүрний эсрэг талын үзүүрийн дэнлүүний гэрэл сүүмийх төдий харагдаж байсан манан аль хэдийнэ шингэрч, уг гүүр лүү ирэх замын үзүүр намар цагийн шаргал зэгсэн дундаас тодхон харагдах болоод байв. Ратнаманьти* аршийг Лоян хотноо байх Ашид амгалан сүмээсээ гадагшилж Жияньд очиж номын буян хурах болсоныг дуулаад замдаа үл ялиг саатан манай хотоор дайраад гарахгүй юу хэмээн Циму захирагч** элчийг илгээсэнд арш нааштай хариу өгчээ.

Хөсөгтөн - "Хөсөгтөн" цомог [HF share]


ДУУНЫ ЖАГСААЛТ

01.Алтан хараацай
02.Алтаргана
03.Анхний цас
04.Дөрвөн булаг
05.Гурван тоом
06.Хөсөгтөн
07.Монгол
08.Охиндоо
09.Самгалдай
10.Шофёрхон
11.Тоорой банди
12.Торгууд нутаг

Цуур хөгжим

Хүнүүгийн үеэс үүдэлтэй гэж үздэг энэ хөгжим мөн л баруун Монголд үлэмж дэлгэрсэн бололтой. Энэ хөгжмийг хөндий хулсаар хийж байсан бол, ерийн хөндий модоор хийдэг болсон байна. Тохой илүү нарийн хөндий модны дээд оройд нарийн зурвас гаргаж, дээд шүдний аагинд тулгуурлаж, сийгүүлэн үлээх маягаар дуу гаргадаг. Их биенд цуварсан нүх гаргаж, тэдгээр 4-н нүхээр өнгө солигдуулж, өндөр нам эгшиг үүсгэдэг байна. Хэдийгээр дуу аялгуулан тоглохгүй ч гэсэн хүний хоолойн хөөмий мэт сонин янзын өнгөөр байгалийн дуу чимээ, салхи, шувуудын жиргээ мэт дуу авиаг уянгалуулан дуулах мэтээр хөгжимддөг ажээ. Хэмжээний хувьд эрт дээр үед хоёр тохой дөрвөн ямх байсан гэдэг. Орчин үед 30-40 см-ээс илүүгүй болсон байна. Энэ хөгжмийг эрт дээр үеийн гэж хэлэх үндэс нь Хүннүчүүдийн хааны хатан болж, монгол нутагт олон жил аж төрсөн хятадын хан улсын Цай Вэнь Жи гүнжийн модон цуурын магтаал 18 бадаг шүлэг байсан хэмээн хөгжим судлаач Ж.Бадраа агсан “Монгол ардын хөгжим” номондоо мэдээлсэн байна.

ТИТЭМ ҮГ – Чин сэтгэлээсээ талархаж сурцгаая!

Хүмүүст эелдэг сайхнаар талархаж сур. Нүдэнд нь оч гялалзаж, нүүрэнд нь хайр гэрэлтэж, сэтгэл зүрхэнд нь баярын од гийхээр чин сэтгэлээсээ таларха. Илүүдсэн бүхэн хортой. Хор хүргэдэггүй, сайхан илүүдэл ганцхан байна. “Ертөнц дээр талархлын илүүдлээс илүү сайхан илүүдэл гэж байхгүй” гэнэ.

Үр хүүхэддээ бичиг үсгийн цагаан толгой заахаас өмнө талархлын цагаан толгой нүдлүүлж эхэл. Арав хүртэл тоолж сурахтай нь хамт ачийг санах ухаанд сурга. Чин сэтгэлээсээ талархаж сурсан хүүхэд цэвдэг хүйтэн дотортон хэзээ ч болохгүй. Ачийг санах ухаанд боловсорсон хүүхэд аав ээжээ хэзээ ч гомдоохгүй. Талархал бол сэтгэлээр үйлдэх буяны, үгээр илэрхийлсэн тунгаамал мөн. Талархал өөрөө хүний соёлын хэмжүүр, боловсрол хүмүүжлийн ч хэмжүүр. Талархал илэрхийлж сураагүй хүн дээд зэргийн бүдүүлэг, арай зөөлрүүлж хэлбэл бүдүүн баргийн донгио этгээд. “Талархалгүй хүнээс илүү зэвүүн муухай юм гэж байдаг болов уу” гэж аугаа их В.Шекспир дуу алдан халагласан байдаг. Талархал илэрхийлж сураагүй бол боловсролтой гэж өөрийгөө бүү бод, хүмүүжилтэй гэж бүү сайрх. Талархлын үгсийг ёс төдий хэлэх хэрэггүй, чин сэтгэлээсээ хэл. Чин зүрхнээсээ хэлсэн талархлын ганц өгүүлбэр сэтгэлд наран, саран хамт ороод ирсэн адил гийгүүлж, магнайг тэнийлгэж, үрчлээг толийлгох мэт болгоно. Чин сэтгэлээсээ хэлээгүй талархлын үгсийг алтан гургалдай шиг аялгуулан уянгалуулан хэллээ ч алсын хаданд хашгирсан цуурай мэт сэтгэлд хоосон үлдэнэ.

ТИТЭМ ҮГ – Өөрийгөө хүндэтгэ

Өөрийгөө эрхэмлэн хүндэтгэ. Өөрийгөө эс хүндэтгэвээс өрөөл бусдын хүндэтгэлийг хүлээнэ гэж үгүй. “Өөрийгөө хүндэтгэдэг хүн л бусдын хүндлэлийг хүлээдэг” юм. Хүндэтгэл хүлээх өч төчнөөн сайн шинж чанар чамд байгаа. Тэдгээрийг хэнээс ч илүү чи өөрөө сайн мэднэ. Өөрийг чинь чамаас илүү өөр хүн мэднэ гэж юу байх билээ дээ. Хүн өөрийнхөө сайн чанаруудыг бүхнээс илүү давуу хүндлэх хэрэгтэй.Өөрийнхөө сайн чанарыг хүндлэхгүй бол түүний хоосон орон зайг доромжлол эзлэх болно. Хүндлэлийн орон зайгаа доромжлолд эзлүүлсэн хүн салж хагацашгүй сэтгэлийн зовлонг эдэлнэ. Сэтгэлийн зовлондоо шаналж яваа хүн хэзээ ч аз жаргалтай, амар тайван байж чаддаггүй. Сайн чанарууд биед нь цогцолсон хүн нэр төртэй, нэр хүндтэй. Дутагдалгүй гэх буюу дутагдал нь ил гардаггүй хүнийг биш, сайн чанарууд нь ил байдаг хүнийг бусдад хүндлэгдэх нэр төртэй эрхэм гэж үздэг билээ.

YM11.5 Offline install

Yahoo messenger программыг ашигладаг хэрэглэгчиддээ зориулан шинэ хувилбар 11.5 – ын интернэтээс файл татахгүйгээр шууд суудаг оффлайн инсталлыг орууллаа. Энэхүү шинэ хувилбарт нь хүн бүхэнтэй харилцах цонх нэг бүрээрээ нээгддэг байсныг нэгтгэн Tabber IM болгосон нь уг програм үйлдлийн системд хэтэрхий ачаалал үүсгэдэг байсныг багасгаж байгаа юм. Мөн шинэ тоглоомууд, дэлгэцний скрийн шотийг шууд хийж харилцагчруугаа илгээх болон хуучин хувилбарууд дээр байдаг байсан нууц смайлуудыг нүдэнд харагдахуйц зураг хэлбэрээр байрлуулсан байх ба мөн шинэлэг смайлуудыг нэмсэн байна.

Гүюүг хааны их хатан Огул Хаймиш

Монголын их хаан Гүюг /1206 - 1248/ Өгэдэй хааны ахмад хөвгүүн болон мэндэлж, 1246 онд Монгол улсын их хаанаар өргөмжлөгджээ. Тэрбээр хаан эцгийн зассан төрийг хэвээр хадгалахыг зорин Алтан ургийнхны «эвдрэл» хямралыг намжаах талаар ихэд анхаарч, хууль дүрмийг чангатган, эзэнт гүрэн даяар хүн амын толлого явуулж, алба татварыг журамлах зэргээр түүхэнд нилээд үүргийг гүйцэтгэсэн ажгуу.

Эцгийн үед төрд үнэнч зүтгэж гавъяа байгуулсан түшмэдүүд болох Чингай чинсанг өөрийн дэргэд төрийн хэрэгт зүтгүүлэн, Мухамед Ялавачаар Хятад орныг, Масудбекээр Туркестан, Маверенахарыг, Харосон, Иран, Азербайджан, Гүржийг Аргунаар тус тус захируулан, өрнө дорны олон улсыг төвшитгөхөд ихээхэн санаа тавьсан болно.

Ийнхүү Гүюг хааны үед Монголын эзэнт гүрэн Ази, Европын олон улсуудтай өргөн харилцаатай болсон. Тэр цагт Их монгол упсад Зүчийн буюу Алтан Ордны улс захирагдахгүй биеэ тахыг санаархаж байсан тул Бат ханыг гэнэдүүлж цохих эчнээ санаа өвөрлөн 1248 оны өвөл өрнө зүгт аян хийхээр явж байхдаа Самарканд хотын хавьд гэнэт хальж, уг зорилгоо биелүүлж чадаагүй болно.

Kiwi - Collection [HF share]


Киви хамтлагийн дууг сонсох дуртай хэсэг бүлэг хүмүүст зориулав.

Алтан гадас ямагт хойд зүгийг заана

Шөнийн цагт Алтан Гадас одны тусламжтайгаар зүг чиг олж болно. Алтан гадас одоор зүг чиг олохын тулд эхлээд шанага хэлбэрт Их Долоон Бурхан одыг олж тэдгээрийн хамгийн урд талын /шанагны урд ирмэг талын хоёр одны хоорондох зайг, дээд талын одноос дээш нь тэр хоёр одыг холбох шулууныг 5 дахин авахад тэр орчимд Их Долоон Бурхан одыг бодвол оддын зай нь хоорондоо ойрхон байрлсан гэдгэр иштэй шанагыг санагдуулам Бага Долоон Бурхан од байрлаж байна. Энэ долоон одны шанаганы иш талаас хамгийн сүүлийн од нь Алтан Гадас од юм. Бусдаасаа арай илүү тод гэрэлтэнэ.