Хунтайж Чингим бол Хубилай хааны Чимбай нэрт их хатнаас төрсөн. Зан ааш нь номхон шулуун бөгөөд ухаалаг, ачлал төрхөмсөг сэтгэлт, аливаа үйлд чадварлаг тул Хубилай хаан улс орны хожмын хэргээ аль эртнээс түүнд захируулах болжээ. Чингимийг ерөнхий сайд бөгөөд цэрэг дайны хэрэг эрхлэгчээр томилж, чухал хэргийг хаанд айлтгахаас өмнө заавал хунтайж Чингимд мэдээлж байтугай гэсэн нь түүнийг хожмын хаан болгох гэж төр улсын хэрэгт чиглүүлэн сургаж байсан гэлтэй. Гэвч Чингим ид залуу, дөчин гурван насандаа өвчнөөр өөд болж, Хубилай хаан ихэд харамсан, олон хөвгүүд, ач нарын дотроос түүний дүү Төмөрийг онцгойлон хаан ширээнд суух эрхийг олгожээ.
Юан гүрнийг үндэслэн байгуулагч Хубилай хаан, язгуурын монгол орны засаг засаглалд анх эхлэн өөрчлөлт хийхдээ юуны өмнө бүх монголыг захирах алтан тамга барьсан хан хөвгүүнийг тохоон томилох болсон. Өөрөөр хэлбэл Хубилайн үеэс хаан хөвгүүний эрх үүрэг их болж, түүний эрхлэх ажил төрөл нь тодорхой болсон байна. Хан хөвгүүнийг урьдаас тохоон томилдог нь нэгэн талаар хаан ширээ булаацалдах тэмцлээс сэргэмжилсэн тал байвч, нөгөө талаар үндсэн монгол орныхоо төрийн хэргийг бариулах гэсэн учир холбоотой бололтой. Хубилай бол Юан гүрний их хаан, хан хөвгүүн бол бүх Монголын хэргийг ерөнхийлөн захирах болсон учиртай. Хаан ширээ залгамжлах хан хөвгүүн нь заавал Хар Хорум хотод сууж бүх Монголын төрийн хэргийг ерөнхийлөн барихаас гадна төрийн ёсонд биеэ боловсруулах, цэрэг захирах давхар үүрэгтэй. Ширээ залгах их хаан хөвгүүний захиргаан дор язгуурын монгол орны төрийн хэргийг гардан барьдаг хүн бол хан хөвгүүд дотроос тохоон томилогдсон «цзинь ван» буюу «язгуурыг захирах ван» ажгуу.
Хубилай хаан, хан хөвгүүдийнхээ дотроос хун тайж Чингимдээ тун хайртай байсан тухай, мөн түүний хатан Хонгирад аймгийн эгэл ард гаралтай Хөхчин хатны тухай багагүй зүйлс түүх сударт тэмдэглэгдэн үлджээ. Эртний сурвалжит Хонгирад аймаг:
Хэдийнээс бусдын нутаг ус
Улсыг булаан тэмцдэггүй.
Харь улсыг үл довтлон
Хацар сайт охидоо....
Хаан болсон та нарын
Хатан сууринд дэвшүүлж хамт суулгана
Өөр иргэдийг үл тэмцэн
Өнгө сайт охидоо
Өндөр суурь эзлэгчидийн өрлөг хань болгодог тул хэдийнээс хацар гоо хатадтай, өнгө сайтай охидтой тул зээгийн зүсээр, охидын өнгөөр явдаг/1/ ажээ.
Энэ эрхэм уламжлалын дагуу охидоо төрийн хатан болгох бүхий л эрдэмд сургаж байсан бололтой. Тэр эрдэм цэцэн цэлмэг байдал нь «хацар гоо» өнгөтэй нь хослон, холын бодлогот талын баатар эрчүүдийн холч ухааныг хөглөн, төрийн бодлогоо явуулах нэгэн гол түшиг болсоор ирсэн амой.
Их Монгол улсын төрийн хатад болох Өүлэн үжин, Бөртэ үжин, Чимбай хатан, Намби хатан/*/, Сартаг/**/, Сүйлэн /***/ цөм л хонгирод овогтон билээ. Алтан ургийн хаадын энэ ёсон эрт үеэс уламжлагдан Юан улсын үед ч төрийн бодлогын нэгэн чухал зүйл хэвээр байв. Хубилай хаан, өөрийн хаан ор залгах хүү Чингимдээ мөн л хонгирад аймгаас бэр буулгаж, тэр Хөхчин нэрт хатан нь энгийн даруу ялгуун мэргэн ухаанаараа түүхэнд тэмдэглэгдэн үлджээ.
Хубилай хааныг цэгээнд их дуртай хүн байсан гэдэг. Хунтайж Чингимдээ Хөхчин хатныг олж өгөхдөө цэгээ олох гэж яваад учирсан гэх домог бий. Нэгэн удаа Хубилай хаан ан авлаж явахад зам зуур туйлаар ангасан тул ойролцоо монгол гэрт ороод цэгээ олж уух хүсэл төрсөн гэнэ... Тэр гэрт нэгэн залуу охин тэмээний ноос зулан сууж байж гэнэ. Гэрт охиноос өөр хэн ч байсангүй. Санаандгүй цэгээ гуйж яваа Хубилайд залуу охин хариулсан нь: «Цэгээ бол бий. Гэтэл аав, ээж, ах дүү нар бултаараа гадагш яваад, одоо би ганцаараа гэртээ байна. Ёс алдсан хэрэг болох боловч охин миний бие ганцаараа эзэн мэдэж үл таних эрэгтэй хүнд юм өгч хэрхэн чадах ажээ» гэв.
Хубилай охины энэ хариултыг зөв гэж бодоод гарч явах гэтэл, залуу охин дахин хэлсэн нь: «Эрхэм та мииий байгаа гэрт морилон ирээд амрах ч үгуй эргээд явах гэж үү? Морилон ирсэн хүнд хүссэн зүйлийг хангаж эс чадах нь даан ч харамсалтай хэрэг. Харин та энэ чигээрээ явчихад хүрвэл би хүмүүст юу гэж хэлэгдэвч аргагүй болно. Иймээс аав, ээжийг минь буцаж иртэл хүлээж байх болов уу» гэжээ. Охины эцэг эх ч удалгүй гэртээ харьж ирлээ. Тэгээд Хубилай хаан хүссэн цэгээгээ олж уухын сацуу охины зан авирт сэтгэл хөдөлж баярласнаас хожим энэ охиныг сураглаж хун тайж Чингимдээ хатан болгож авсан гэдэг./****//4/
Хөхчин хатан Хонгирод овогтон, энгийн малчин айлын охин тул, «зүүн баруун ордны хатадтай эв найртай» ажилч хичээнгүй, цэцэн цэлмэгээрээ алдаршсан байлаа. Хубилай хаан ч түүнийг ихэд сайшаан талархаж, хүслийг нь дуртайяа биелүүлдэг байжээ. Хөхчин хатан Гамала, Дармабал, Төмөр нэрт гурван хөвгүүн төрүүлжээ.
Хунтайж Чингим ухаалаг, чадварлаг хэмээн Хубилай хаан өөрийн хаан ширээг залгамжлуулсан ч хаан суурь эзлээд төдий л удсангүй гурван он болоод эцэг хааныг амьд ахуйд насан эцэслэжээ. Хубилай хааны нас сүүдэр нэгэнт өндөр болсон тул их суурийг залгуулах хүнийг яаравчлан олж тогтоох нь нэн чухаг байлаа. Хөхчин хатан, ихэс сайд лугаа зөвлөлдөн Чингимийн отгон хүү Төмөрийг хаанд өргөмжлөхөөр болж Хубилай хаанд айлтгасанд тэрээр зөвшөөрчээ.
1294 онд Хубилай хаан тэнгэр болов. Хөхөгчин хатан «төрийн их хатны» журмаар Баян ноёныг Алтай орчим /*****/ сууж буй хүү Төмөрт илгээж, түүний хүрэлцэн ирэх хүртэл, ноёдын чуулган хуралдан Их хааныг сонгох хүртэл жил орчим улс гүрний чухал асуудлыг шийдэж /2/ байв. Ийнхүү Хөхчин хатан төрийн зүтгэлтэн болсон юм. Хөхчин хатан асуудалд нухацтай хандаж, ухаалаг шийдвэр гаргадагаараа даяарт алдартай байв. Хунтайж Төмөр цэрэгээ хурааж Алтай уулын энгэрээс дээд нийслэлд хүрэлцэн ирж олон ноёдыг хуралдуулан, зөвлөлдөв.
Алтан ургийн зарим ноёд «ахмад хүү эцгийн суурийг залгах» ёстой хэмээн Гамалаг хаан суулгахыг эрмэлзэж байв. Гэвч, Жүн ван /******/ Гамала эх хатны санааг мэдэж байсан тул энэ саналыг аймшиггүйгээр хүлээн авч зүрхэлсэнгүй /3/ бололтой.
Эшитөмөр нэрт түшмэл: «... Хубилай хаан тэнгэрт халив, .. хааны орыг удаан хугацаагаар хоосон байлгаж хэрхэвч болохгүй билээ. Хунтайжийн тамгыг авсан хүү байсаар байтал эрхэм Вансэн та /Гамалаг хэлж буй/ төрлийн ах хүмүн атал юунд ... /эргэлзэв?/ » хэмээсэнд Ван Гамала олны өмнө босч : «.. хаан болох хүн сууринд сууваас ... түшмэл болж хүчийг өгөхийг хүснэ би» хэмээсэнд олон сайд түшмэл цөм Төмөрт/ сөгдөн мөргөвөө. Энэ тухай Рашид-Ад дины тэмдэглэсэн ёсоор : «... Гамала ван, хунтайж Төмөр нар ихэд маргалдсанд Хөхчин хатан:».... Цэцэн Хубилай хаан амьд сэрүүн ахуйдаа: «Чингис хааны «Билэг» сургаалыг хэн сайн мэднэ, тэр их хааны суурийг залгах болно » хэмээн гэрээсэлсэн билээ. Хоёр хүү түмэн олонд «Билэг» сургаалыг айлдаж хайрла! хэн нь илүү болохыг та бүхэн тунгаа» хэмээсэнд, Төмөр эрдүү тунгалаг хоолойгоор яруу сайхнаар сургаалыг сонсгосонд ноёд түшмэд нэгэн дуугаар түүнийг талархаж, .. /4/ хаан ширээнд суулган «Тэнгэрийн зарлигийг үүрд эзэлсэн, эвдэршгүй мөнх эрдэнэ» гэсэн үсэг бүхий тамгыг Хөхчин хатан өөрийн биеэр их хаанд өргөжээ.
Энэ Өлзийт төмөр хаан эх Хөхчин хатанд «Хуанхоу тайху /хааны эх/» /*******/ цол өргөмжлөн орд харшийг нь шинэтгэн, боол зарцасыг нь 30 хүмүүн болтол нэмж, эрх мэдлийг ихэд өргөтгөн, Алтан ургийн ноёдын хуралдайд оролцох, мэргэн сургаал, саналаа хэлж байх эрх олгожээ.
Мөн Хөх мөрний өмнөх долоон зуун өдрийн тарианы газрыг хувийнх нь өмч болгон өгөх гэв. Үүнд нь Хөхчин тайху /хатан/: «... мөрний өмнөх газар шороо бол улсын минь өмч. Ганц бие болсон эхнэр би тийм арвин тариан газраар яах билээ.» гээд хүлээж эс аван энгийн даруу байдлаар суух болсон. Төмөр хаан их суурин залгамжлаад төдий л удсангүй өөрийн биеэр цэрэглэн Хайду хааныг дайлаар мордох гэсэнд Хөхчин: сэтгэл ихэд зовнин : «Умард орны цэрэг нь шилдэг мөртлөө байлдаанд туршлагатай, зам нь хол мөртлөө бартаа ихтэй. Очиж ирэхэд он жил алгасна. Дундад орны газар эзэн үгүй /хаан ширээ эзгүйрвэл-Д.Э/ удваас хувьсал, урвалгаан гарч мэднэ»/5./ хэмээн төрийн бодлогыг төвшитгөх санал хэлж эс явууллаа. Ийнхүү Төмөр хааны үед төр гүрэн төвшин байсан түүний эх Хөхчин хатны гавъяатай холбоотой бөгөөд Хубилай хааны дараах Юан улсын олон хаад нь Хөхчин хатны үр сад, ач нар юм.
Тайлбар:
*Чимбай, Намби хатад-Хубилай хааны хатад ажээ
**Сартаг-Гүюгийн их хатан
***Есүйлэн-Цагаадайн их хатан
****Домог ёсоор: Хун тайж Чингимд Хөхчии хатныг олж өгөхдөө айраг/цэгээ/ уухаар явж байгаад учирсан ерөөлтэй гэдэг юм. /4, 109/
*****Хубилай хааныг эсэргүүцсэн Өгэдэйн ач хүү Хайдугийн бослогыг дарахаар Алтай орчим сууж байв.
******Жун ван- Ханхүү гэсэн үг хожмын сунжирсаар «Жонон» гэх болжээ.
*******Тайху-Эх хатан/хааны эх гэсэн утгатай хятад үг/
Ном зүй
1.«Монголын нууц товчоо»., УБ. 1990, т 39
2.Рашид Ад-дин. Сборник летописей., М., 1960, т 205
3.Алтаншаа. Монголчуудын өчигдрийн мөр. I дэвтэр., Улаанхад, 1993., т 807-808
4.Рашид Ад-дин. дээр дурдсан зохиол. т 205-206
5.Алтаншаа. Мөн зохиол, т 808
6.Чулууны Далай. Монголия в ХШ-Х1\/ веков. М., 1983,
7.Далай.Ч., «Монголын түүх»/1260-1388/ Гудгаар дэвтэрв., УБ., 1992
8.Отахи Мацуво. Хубилай хаан. УБ., 1991, т 109
9.Марко Поло. Орчлонгийн элдэв сонин. УБ
Эх сурвалж:
Хэрээд Ж.Урангуа, Боржигин Д.Энхцэцэг - "Монгол хатад" номноос

Энэ түүхий блогууд бие биеэсээ сйахан хусацгаахымаа. Одоо тэгээд энийг нь цааш нь ухаангүй хуулбарлана. Түүхээс сайхан шинэ санаа манаа гаргаж, хүний сонирхол татахуйц юм бичилдээ. Тэр тэгсэн чинь энэ нь ингэсэн гээд л үйл явлыг нь улиг болто нь тоочоод залхаагаад хаячих юм зүгээр
ReplyDelete